Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын худалдааны сайд яагаад Эпстейний арал дээр хоол идсэнээ мэдэхгүй байна гэжээ

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник лхагва гарагт /2026.05.06/ Конгрессын хорооны өмнө мэдүүлэг өгөхдөө яагаад Жеффри Эпстейний арал дээр гэр бүлтэйгээ хоол идсэнийг санахгүй байна гэжээ. Тэр 2012 онд гэр бүлтэйгээ бэлгийн хүчирхийлэгч Эпстейний арал дээр хоёр цагийн турш хоол идсэн юм. Сонирхолтой нь тэр 2012 оноос олон жилийн өмнө Эпстейнтэй холбоогоо тасалсан гэж мэдэгдэл хийж байсан билээ.

Энэ жилийн эхээр Ховард нэгэн подкастад орохдоо 2005 онд Эпстейн түүнийг эхнэртэй нь гэртээ урьсан гэж ярьсан юм. Эпстейн тэднийг гэртээ урьж оруулаад бэлгийн сэдэлтэй зүйл ярьсан тул Ховард дахиж хэзээ ч түүнтэй нэг өрөөнд байхгүй гэж эхнэртэйгээ ярилцсан гэж хэлсэн байна. Харин АНУ-ын Хууль зүйн яам нэгдүгээр сард нийтэлсэн баримтууд дунд Ховард 2012 онд Эпстейний хувийн арлаар гэр бүлтэйгээ зочилсон гэдэг нь ил болсон юм. Мөн 2015 онд Хиллари Клинтоны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх кампанит ажилд санхүүжилт босгох арга хэмжээнд Ховард Эпстейнийг урьсан нь тэдгээр баримтаас илэрсэн.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай өнөө Эби шиг юм хэлж

Зочин
Зочин

АНУ-г сонирхож байгаа монголчууд аа, та нар эхлээд АНУ-д байгаа 60000 монголыг судлаач ээ! Тэднийг судлахаасаа айгаад байгаа юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button