Гал зогсоосон ч гэсэн Израил Ливаны нийслэлд цохилт өгчээ
Израил болон Ливан дахь Хезболла бүлэг өнгөрсөн сард гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Гэвч Израилын зэвсэгт хүчин лхагва гарагт /2026.05.06/ Ливаны нийслэл Бейрутэд цохилт өгчээ. Израил мэдэгдэл хийхдээ Хезболла бүлгийн Радван хүчний удирдагч Бейрутэд байсан тул түүнийг онилсон гэсэн байна.
Цохилтын улмаас Радваны командлагч амь үрэгдсэн гэж Израилын хэвлэл мэдээлсэн ч одоогийн байдлаар Израилын зэвсэгт хүчин эсвэл Хезболла мэдэгдэл гаргаагүй байна. Хезболла үүнд хариу барихдаа Израилын цэргүүд рүү дрон нисгэжээ.
Ливанд гал зогсоох тохиролцоонд хүрсэн нь АНУ, Ираны гал зогсоох тохиролцооны гол тулгуур. Учир нь аливаа гал зогсоох тохиролцоонд Ливаныг оруулах ёстой хэмээн Иран шаардаж байсан юм. АНУ, Иран нар тохиролцоонд хүрэхэд ойртоод байгаа энэ үед Израил Ливанд цохилт өгч буй нь хэлэлцээг нураах эрсдэлтэй.
Израил болон Ливаны хооронд гал зогсоох тохиролцоогоо мөргөлдөөнийг дуусгах гэрээ болгохоор хэлэлцэж байгаа. Гэхдээ хэлэлцээ хоёр улсын элчин сайд нарын түвшинд л явагдаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Новшийн жүүдүүдийг үндсээр нь устгах хэрэгтэй