“Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жил”-ийн ой, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт хотоос төрөн гарсан спортын алдартнууддаа хүндэтгэл илэрхийлж, тэдний нэрэмжит улсын чанартай тэмцээн уралдааныг орон нутагтаа зохион байгуулж байгаа аж.
Өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальт Д.Нармандахын нэрэмжит “Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн” эхэлнэ. Тэрбээр Атлантагийн олимпын хүрэл медальт, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аваргын тэмцээний тавдугаар байрын шагналт бөгөөд “Зууны манлай жүдоч” юм.
Х.ХУЛАН




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.