НИЙГЭМНийгэм мэдээ

БНСУ-аас ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурчээ

Монгол Улс 2026 он гарсаар нийт 204 600 гаруй жуулчин хүлээн авсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15 хувь, 2024 оныхоос 53.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Манай улсад ирсэн жуулчдын 41 хувь нь хойд, 31 хувь нь урд хөршийнхөн,долоон хувь нь өмнөд солонгос, гурван хувь нь япон хүмүүс байгаа аж. Энэ хугацаанд БНСУ-аас ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурсан нь анхаарал татаж байгаа аж.

Харин германчууд 23.7, япон жуулчдын тоо 7.7 хувиар тус тус өсжээ. 2026 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас нэг тэрбум ам.доллар олох зорилт тавиад буй. Иймд энэ жил аялал жуулчлалын компаниудад 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн боловч өдгөө 1053 аж ахуйн нэгж, нийт 2.3 их наяд төгрөг хүсжээ.

Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт нь төлөвлөсөн санхүүжилтээсээ ес дахин өндөр байгаа аж. Иймд шалгуурыг нь тодорхой болгохоос гадна зээл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нээлттэй байлгах, 500 сая төгрөгөөс дээш дүнтэй зээлд хяналтын гэрээ байгуулж, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулахаар ярилцаж буй аж.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ирсэн жуулчид нь ам муутай очдог юм бналээ

зочин
зочин

Манайд ирсэн жуулчид Монголын үйлчилгээ муу, ялангуяа хоол муу гэсэн яриатай буцдаг гсн

Зочин
Зочин

Үзвэр, үйлчилгээ муу.

Хорлоо
Хорлоо

Хамгийн гол нь нойл, усанд орох газар шаардлага хангахгүй, монголчууд нь хүнд үйлчилж сураагүй

бүсгүй
бүсгүй

гоё гоё хөсрийн сохя нар манайд ирэх хэрэггүй ээ

Back to top button