Улс төрийн мэдээ

Хорооны ажилтнууд Ерөнхийлөгчийн уулзалтад иргэд цуглуулах даалгаварт дарагдаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх он гарснаас хойш аймаг, дүүргийн иргэдтэй уулзах давтамж нь нэмэгдээд буй. Сүүлд л гэхэд МУИС, ШУТИС-ийн багш нартай уулзаж, үг хэлсэн.

Дөрөвдүгээр сард болсон “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болох үеэр Ерөнхийлөгчийн зүгээс өөрийнх нь санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнхөө талаар “дэмж” гээд ил шулуухан хэлчихсэн. Уг хууль нь УИХ-ын гишүүнийг, тэр дундаа жагсаалтаар сонгогдсон гишүүнийг ёс зүйн зөрчил гаргавал эгүүлэн татах агуулга бүхий. Хуулиа дэмжигдтэл явна гэсэн. Үнэхээр ч явж л байна.

Ерөнхийлөгчийн хэлсэн энэ үгнээс болоод иргэд, олон нийт түүний ар араасаа товлогдож буй энэ уулзалтуудыг өөрийн хуулийн сурталчилгаагаа хийж байна гэж харахаар.

Гэтэл нөгөө талд, иргэд олон нийт Ерөнхийлөгчийн уулзалтад сайн дураар ирж оролцож байна уу гэвэл үгүй. Учир нь Ерөнхийлөгч аль дүүрэгт иргэдтэй уулзах тов гарна, араас нь дүүргийн хорооны дарга нар ажилтнууддаа заал дүүргэх үүрэг оноож байгаа аж. Өнөөдүүл нь залуус олж, Ерөнхийлөгчийг залуу үеийнхэн дэмжиж байгаа гэх уур амьсгал бий болгох гэж хэрэндээ хичээвч, одоо цагт тэгэж дарга, сайд, Ерөнхийлөгчтэй уулзах гэж танхимд бөөгнөрдөг үе өнгөрсөн тул залуус хүчлээд ч очсонгүй.

Ингээд хороо, хороон дээр ахмадуудыг ч хамаагүй цуглуулж, яаралтай нэрсийг нь олж бүртгүүлэх нөр их ажилд хорооныхон дарагджээ. 50, 50-аар нь нэрс бүрдүүлж, Ерөнхийлөгчийн үг хэлэх танхимыг дүүргэх үүрэг оноогдсон хорооны ажилтнууд үндсэн ажил, үүргээ гүйцэтгэх боломжгүйд хүрч өөрсдөө ч оролцож явна.

Ингэж цуглуулсан иргэдийн хэд нь сайн дураар оролцож байгаа вэ гэдэг сонин.

Нэгэнт хорооноос орж ирж танхимд сууцгаасан хүмүүс Ерөнхийлөгчийг үг хэлэхэд алга нижигнүүлэн ташиж, тэнд заалнаас хэн ч үзэл бодол илэрхийлэхгүй, үг хэлэхгүй. Ердөө л гоёж ирээд алга таших л үүрэг гүйцэтгэж буй.

Энэ бол ардчилсан улсад оршсоор буй хоцрогдсон арга. Цаашид ч Ерөнхийлөгч орон нутгуудаар явж “Иргэдтэй уулзлаа” гэдэг албан мэдээний ард ийм зохиомол уур амьсгал бүрдсээр байх болов уу. Сонгууль ойртжээ…

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Соц үеийн арга барил

Зочин
Зочин

Хүмүүсийг албадаж цуглуулдаг арга одоо цагт үнэхээр зохимжгүй харагдаж байна

Зочин
Зочин

Zaluus odoo iim yumand amarhan itgehee bolitson shd

Зочин
Зочин

Хорооны ажилтнуудын ажлыг улам хүндрүүлээд байх юм даа

Зочин
Зочин

Hunii durgui gazar huchleh tusam eserguutsel l ihsene

Зочин
Зочин

Үнэхээр сайн дураараа очиж байгаа хүмүүс нь хэд байдаг бол

Зочин
Зочин

Дарга нар иргэдтэй уулзах нэртэй пиар хийхээ болиосой

Зочин
Зочин

Horoonii ajiltanuud bur hamgiin ih achaalal avdag humuus bh

Зочин
Зочин

Ахмадуудыг хүртэл ингэж дайчилж байгаа нь жаахан өрөвдмөөр юм

Зочин
Зочин

Uulzalt gej nerleed neg taliin yariag sonsgood tarna gedeg sonin

Зочин
Зочин

Жинхэнэ санал бодол сонсох сонирхолтой бол хүмүүс өөрсдөө ирнэ шүү дээ

Зочин
Зочин

Songuuli oirtohoor l irgedee genet sanadag bolchih yum

Зочин
Зочин

Иргэдийг үнэхээр сонсдог байсан бол асуулт асуух боломж их байх ёстой

Зочин
Зочин

Хүчээр цуглуулсан хүмүүсээс бодит дэмжлэг гарахгүй дээ

Зочин
Зочин

Сонгууль дөхөхөөр ийм уулзалтууд олширдог нь нууц биш болсон

Зочин
Зочин

Үнэхээр иргэдтэй уулзаж байгаа бол эсрэг санал ч сонсох хэрэгтэй

Зочин
Зочин

Үнэхээр иргэдтэй уулзаж байгаа бол эсрэг санал ч сонсох хэрэгтэй

Зочин
Зочин

Өчигдөр Баянгол дүүргийн иргэдтэй уулзалт хийхэд танхимд цагдаагийн ажилтнууд 2 эгнээ дүүргээд сууж байгаа харагдсан. Тэдэн дотор мөрдөгч, хэсгийн байцаагч, хэв журмын офицер, ахлагч гээд жинхэнэ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил гүйцэтгэх шаардлагатай ажилтнууд байсан. Тэр өдрийн ажил алдагдсан даа. Ингэж соц.үеийн хандлагаар иргэдтэй уулзаж байхын оронд Горбачёв шиг ард иргэдийнхээ дунд ороод чөлөөт ярилцлага хийвэл хамаагүй амьд уулзалт болно.

Зочин
Зочин

Манай аав ээж рүү хорооноос залгаад ирээд суугаад өгөөч, хоосон суудалтай байж болохгүй гэсэн, бидний цалин хөлстэй ярина гээд бгаа гэж гуйгаад байсан кк. Тэгсэн ч аав маань очихгүй2 гээд тасалж бна лээ. Хөгшид ч одоо биелэхгүй худал сүржин ярианаас залхсан бна даа.

Зочин
Зочин

Саяхан эмч нартай уулзалт хийнэ гэх үеэр яг ийм дүр зураг харагдсан. Ажил ихтэй гээд байхад л оччихгүй юм уу гээд түвэг яршиг болно лээ дээ

Зочин
Зочин

Энэ хүүр юу л хийх гээд хүмүүст төвөг удаад төмрөө тараагаад тэнээд бн. Нахих санаатай юү хуцаарай. Дахиад луйвар хийж үлдчих гээд л гээд бн уу?

Зочин
Зочин

Залуучууд залхуу тэнэг бас сошалд тархиа мэдүүлж аав ээжээ зардаг болоод удаж байна ерөнхийлөгч10 хүнтэй уулзана уу падгүй шүү

100 saya usd giin avilgal avsan hulgaich
100 saya usd giin avilgal avsan hulgaich

Ene nuursnii hulgaichiig zugeer l zailuulaad uguuchee

Холбоотой мэдээ

Back to top button