Гадаад мэдээДЭЛХИЙ

Хиймэл оюун ухааны салбарт томоохон өөрчлөлт авчирч магадгүй Илон Маск, Сэм Алтмэний маргаан

Нэгэн цагт Илон Маск болон Сэм Алтмэн нар дотно хамтрагчид байв. Гэвч одоо тэд ширүүхэн маргаан шүүх дээр үүсгээд байна. Энэ нь шүүх хурал “OpenAI” компанийн ирээдүйгээс гадна хиймэл оюун ухааны салбарын цаашдын хөгжлийг бүхэлд нь өөрчилж болзошгүй ач холбогдолтой юм.

Маск анх 2024 онд OpenAI компанийг ашгийн бус байгууллагаас ашгийн төлөө бүтэц рүү шилжсэн хэмээн шүүхэд өгсөн. Тэгвэл энэ долоо хоногт тэрбумтнуудын маргааныг эцэслэх шүүх хурал ойролцоогоор эхэлжээ. Шүүх хурал гурван долоо хоног үргэлжлэх төлөвтэй. Богино хугацаанд шийдэгдэх маргаан ч гэсэн эцсийн шийдвэрийн нөлөө нь олон жилийн турш мэдрэгдэх магадлалтай байна.

Маскийн нэхэмжлэл

Маскийн заргад Алтмэнээс гадна “OpenAI” компани, тус компанийн Ерөнхийлөгч Грег Брокмэн, “Microsoft”-ийг нэрлэжээ. “Microsoft” бол “OpenAI”-ийн хамгийн том хөрөнгө оруулагч юм.

2015 онд Маск “OpenAI”-ийг хамтран байгуулж, ойролцоогоор 44 сая ам.долларын санхүүжилт өгч байсан юм. Тэрбээр шүүхийн өмнө мэдүүлэг өгөхдөө “Санааг нь би гаргасан, нэрийг нь би өгсөн, гол хүмүүсийг би ажилд авсан. Мэддэг бүхнээ тэдэнд заасан, анхны бүх санхүүжилтийг би гаргасан” гэжээ.

“OpenAI” өргөжин тэлэхийн хэрээр Брокмэн, Алтмэн нар Масктай холбоо суларсан юм. Улмаар Маск 2018 онд тус компанийн ТУЗ-өөс гарчээ. Тэр өөрийг нь компаниас түлхэн гаргасан гэх байр суурь илэрхийлдэг. Харин “OpenAI”-ийн талаас Маск үйл ажиллагааг хяналтдаа авч чадаагүй учраас өөрийн хүслээр гарсан гэж мэдэгддэг юм.

Маск тус компанийг гэрээ зөрчсөн, хариуцлага алдсан, худал сурталчилгаа явуулсан, шударга бус бизнесийн үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж буй. Түүний дэвшүүлээд буй гол маргаан нь Алтмэн, Брокмэн нар “OpenAI” ерөнхий хиймэл оюун (AI) бүтээвэл хүн төрөлхтөнтэй хуваалцаж, ашгийн төлөө ажиллахгүй гэсэн ойлголт өгч хандив авсан гэх явдал юм. Гэвч бодит байдал дээр “OpenAI” ашгийн төлөөх машин болж хувирсан гэж Маск үзэж байна.

Ашгийн төлөөх байгууллага болсон энэ өөрчлөлт хоёр үе шаттай явагджээ. Тус компани эхлээд 2019 онд хязгаарлагдмал ашиг олох бүтэцтэй охин компани байгуулсан юм. “OpenAI” тэр охин компанийхаа ашгийг шилжүүлж авдаг юм. Дараа нь бүтцийн бүрэн өөрчлөлт хийж олон нийтийн ашиг сонирхлын төлөөх компани болжээ. Үүний үр дүнд тус компанийн үнэлгээ 852 тэрбум ам.доллар хүрчээ.

Маскийн өмгөөлөгчид “Алтман, Брокман нар сайн үйлийн төлөөх байгууллагыг шууд булааж авсан” гэж хэлсэн байна.

OpenAI-ийн хариу

Зургийн эх сурвалж: Mazdak

“OpenAI” Маскийн бүх мэдэгдлийг бүрэн үгүйсгэж байгаа юм. Тус компанийн өмгөөлөгч Уильям Савитт “Маск хүссэн зүйлдээ хүрч чадаагүй учраас бид өнөөдөр энд байна” гэж хэлжээ. Маск 2017 онд “OpenAI”-ийг “Tesla”-тай нэгтгэх санал гаргаж байсан аж. Гэвч компанийг хяналтдаа авч чадаагүй тул тэр өөрөө гарсан гэж “OpenAI” мэдэгджээ.Тэдний үзэж буйгаар энэ нэхэмжлэл нь атаархлаас үүдэлтэй өрсөлдөгчөө сулруулах зорилготой алхам аж.

Энэ шүүх хурал “OpenA”I-ийн хувьд хэцүүхэн цаг үед эхэллээ. Тодруулбал тус компани асар их хэмжээний алдагдалтай ажилласаар байгаа юм. “OpenAI” зөвхөн 2026 онд л гэхэд 14 тэрбум ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байна. Тус компани одоо хүртэл нэг ч ам.долларын ашиг олоогүй. Ашиг олж эхлэх хүртлээ нийт 44 тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй гэсэн тооцоо бий.

Шүүх эхлэхийн өмнөхөн “OpenAI” өөрийн гол бүтээгдэхүүнийхээ нэг болох Sora платформыг хаасан. Sora хоногт дунджаар 1 сая ам.долларын зардалтай ажилладаг байжээ. Тус платформ хаагдсанаар “OpenAI” “Disney"-тэй хийсэн 1 тэрбум ам.долларын хамтын ажиллагаа цуцлагдсан юм.

Маск шүүхээс ямар үр дүн хүсэж байгаа вэ

Маск “OpenAI”-ийн ашиг олох бүтэц рүү шилжсэн өөрчлөлтийг хүчингүй болгуулахыг хүсэж байгаа. Мөн Алтмэнийг ТУЗ-өөс гаргах, Алтмэн болон Брокмэн нарыг компанийн ашгийн төлөөх удирдлагаас чөлөөлөхийг шаарджээ. Үүнээс гадна “OpenAI”-аас 130 тэрбум ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж байна. Тэрбээр “Microsoft” уг явдалд оролцсон учир хариуцлага хамт хүлээх ёстой гэж үзэж байгаа юм.

Түүний өмгөөлөгчдийн тайлбарласнаар “OpenAI”-ийн одоогийн загварууд аль хэдийн ерөнхий хиймэл оюун ухаан (AGI) болжээ. Учир нь ChatGPT олон төрлийн даалгаврыг хүнээс илүү түвшинд гүйцэтгэж чаддаг гэж тэд мэдэгдсэн байна. Хэрэв ChatGPT үнэхээр AGI болсон бол анх хийсэн гэрээний дагуу орлого олох зорилгоор ашиглах ёсгүй. Маскийн хуульчид ChatGPT-г ерөнхий хиймэл оюун ухаан болсон гэж мэдэгдсэн ч ихэнх мэргэжилтэн өөр бодолтой байгаа билээ.

Хэрэв Маск ялбал маш том үр дагаварт хүргэж магадгүй. “OpenAI” энэ жил IPO хийхээр төлөвлөж буй нь талаар болох эрсдэлтэй. Тус IPO-ийн үнэлгээ 1 их наяд ам.долларт хүрнэ гэж шинжээчид тооцоолж байгаа юм.

Мөн хиймэл оюун ухааны салбарын нүүр царай болсон Алтмэн албан тушаалаасаа татагдан бууж магадгүй. Сайн үйлсийн зорилготой байгуулагдсан AI компаниуд ашиг олох бүтэц рүү шилжиж болох эсэх нь энэ шүүх хурлын үр дүнгээс хамаарна. Өөрөөр хэлбэл “Antropic” зэрэг бусад том компанид ч нөлөөлж магадгүй гэсэн үг.

Эх сурвалж: The Conversation

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сэм Алтмэн бол бизнес талаасаа үнэхээр хүчтэй хүн шиг санагддаг

Зочин
Зочин

Altman bol marketing deer tasartsan hun shuu

Зочин
Зочин

Илон Маск хаана очно тэнд маргаан дагаж явдаг нь үнэн шүү

Зочин
Зочин

OpenAI anh yaj ehelsen ni bas chuhal asuult yum bn

Зочин
Зочин

Musk bol zugeer neg uurlaad zargaldaad bgaa bish bh oo

Зочин
Зочин

AI салбар ийм хурдтай өсөөд байхаар мөнгөний асуудал гарахаас аргагүй байх

Зочин
Зочин

OpenAI ashiggui ajillaj bgaa gedeg ni buur sonin yumaa

Зочин
Зочин

Ер нь анхны зорилгоосоо хазайсан уу гэдэг дээр л асуудал яваад байх шиг

Зочин
Зочин

Маск өөрөө бас өрсөлдөгч AI компани байгуулсан болохоор ашиг сонирхол орсон л байж таарна

Зочин
Зочин

AGI bolson gej heleh arai ert sanagddag shd

Зочин
Зочин

Технологийн салбарынхан хоорондоо ийм том шүүхдэлцээн хийж байгаа нь анх удаа харж байна

Зочин
Зочин

Microsoft hurtel oroltsood irheer asuudal n ih tom yum bn daa

Зочин
Зочин

Нэг хэсэг нь Маскийг зөв гэдэг нөгөө хэсэг нь атаархал гэдэг сонин л юм

Зочин
Зочин

Sora-g haasan ni uneheer ih zardaltai bsan yum bn

Зочин
Зочин

AI ирээдүйд яг хэний гарт төвлөрөх вэ гэдэг дээр хүмүүс их санаа зовж байгаа байх

Зочин
Зочин

Mash ih mongo ergeldej bgaa ni oilgomjtoi bolloo

Холбоотой мэдээ

Back to top button