Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ хоёр батлан хамгаалахын сайд асандаа цаазаар авах ял оноосноо хөнгөлнө

БНХАУ зэвсэгт хүчин дээд удирдлага дундаа цэвэрлэгээ явуулж хэд хэдэн өндөр албан тушаалтныг татан буулгаж, хэрэг үүсгээд байгаа. Тэгвэл тус улсын цэргийн шүүх батлан хамгаалахын сайд асан нар болох Вэй Фэнхэ, Ли Шанфү нарыг авлига авсан хэрэгт гэм буруутай гэж үзэж, хоёр жил харгалзах цаазаар авах ял оноосон байна. Шүүх мэдэгдэл хийхдээ хоёр жил харгалзсаны дараа тэдний ялыг суллагдах боломжгүйгээр бүх насаар хорих ял болгон хөнгөлнө гэжээ.

72 настай Вэй Фэнхэ 2013-2023 оны хооронд батлан хамгаалахын сайдаар ажилласан юм. 2023 онд Ли Шанфү найман сарын хугацаанд тус албыг хашжээ. Тэднийг 2023 онд БНХАУ-ын зэвсэгт хүчний авлигатай тэмцэх хэлтэс мөрдөн шалгаж эхэлсэн юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин зэвсэгт хүчиндээ явуулж буй цэвэрлэгээний улмаас 2022 оноос хойш 100 орчим офицер халагджээ. Мөн 36 генерал, дэслэгч генералыг ажлаас нь чөлөөлсөн байна. “Center for Strategic and International Studies”-ийн гаргасан мэдээллээр бол Хятадын чөлөөлөх армийн дээд албан тушаалтнуудын 52 хувь нь үүнд өртжээ. Нэгдүгээр сард Ши Жиньпин зэвсэгт хүчнийхээ хамгийн өндөр албан тушаалтай Жан Юушиаг татан буулгасан юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АТААРХАЖ ҮХЛЭЭ ШЭЭС ДУСАГНАЖ БАЙНА ИЙМ ГОЁ ХУУЛЬ ЦААЗТАЙ УЛС САЙХАН ЮМАА СИ ДАРГАА ТА МАНАЙ МОНГОЛЫН АВИЛГАЧ ЛАЛАРУУДЫГ ЦААЗЛААД ӨГЧИХӨӨЧ

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

мундаг ерөнхийлэгч байна.цэвэрлэгээхийж байна.

иргэн
иргэн

Ийм шударга байх хэрэгтэй

Зочин
Зочин

manai avilgachid oorsddoo zoriulj hurdnii zam bariulaadl alil ongotei gazar buhniig avchihsan tushaal devsheedl gadaadad zugaalaadl saihan bainaa

Холбоотой мэдээ

Back to top button