НИЙГЭМНийгэм мэдээОрон нутаг

Завханы Хомын талд нутагшуулсан 26 тахь 150 болж үржжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талын байгалийн цогцолборт газрын Сээрийн нуруу орчимд сэргээн нутагшуулсан 26 тахийн сүрэг 150 гаруй толгойд хүрсэн байна. Мөн Монгол бөхөн, Цагаан зээр, Хар сүүлт зээр, Янгир зэрэг нэн ховор, ховор зүйл зэрлэг туруутны тоо толгой мэдэгдэхүйц өссөн талаар тус газрын захиргаанаас мэдээллээ.

Хомын талд тахь сэргээн нутагшуулах эхний үе шат буюу дасан зохицох хугацаанд тахийг байлгах зорилгоор Сээрийн нуруу орчмын 14000 га талбай бүхий газар нутгийг 2003 онд хашаалж байжээ. Тус газар нь байгалийн онцлог, экосистемийн ач холбогдлыг үнэлэн 2020 онд улсын тусгай хамгаалалтад авч, Байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан юм.

Сээрийн нуруу орчимд сэргээн нутагшуулсан тахийн сүрэг хамгийн их тулгамдаж буй асуудал нь усны хомсдол. Учир нь намар, хавар, зуны улиралд Завхан голоос ундаалдаг. Харин өвлийн улиралд Завхан гол бүрэн хөлдснөөр цасаар усны хэрэгцээгээ хангадаг байна. Тухайн жилийн хур тунадасны хэмжээнээс хамааран цас бага унах, цас орохгүй оройтох зэрэг тохиолдолд тахийн сүрэг усны хомсдолд орох эрсдэл үүсдэг аж.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button