Дэлхийн алдартнууд "Мет Гала"-д Монгол артист Г.Золзаяагийн урласан хумсаар гангарчээ
Монгол артист Г.Золзаяагаар дэлхийн алдартай одууд гарын гоо сайхнаа даатгадаг гэхэд болно. Хамгийн сүүлд тэрбээр хамгийн сүүлд "Мет Гала” ёслолын улаан хивсний арга хэмжээнд оролцсон Америкийн модель, бизнес эрхлэгч Хэйли Бибер, “Блэкпинк” хамтлагийн гишүүн Женни Ким, дэлхийн алдарт модель Кендалл Женнерын хумсыг урлаж өгсөн байна. Тэдний өмссөн даашинзтай нь гайхалтай цохицохоор хумс урлаж өгсөнд алдартнууд баяртай байгаагаа ярилцлага өгөх үеэрээ дурьдсан байна.

"Мет Гала” ёслолын арга хэмжээ жил бүрийн тавдугаар сарын эхээр зохион байгуулагддаг загварын ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг. Тиймээс улаан хивсний ёслолд оролцож буй алдарнуудын үс засалт, нүүр будалт, өмсөх хувцас, хумс будалт гээд бүх зүйл нь шүүмжлэгчид болон цахим орчинд хэлэлцүүлэгт ордог гэхэд болно. Тиймээс ч дэлхийн хэмжээний алдартнууд хамгийн шилдэг артистуудыг сонгож үйлчлүүлдэг. Тэдний нэг нь артист Г.Золзаяа юм.

Артист Г.Золзаяагийн хувьд улаан хивсний ёслолын будалт хийхээс гадна зар сурталчилгаа, клип, тоглолт, загварын шоу тоглолтуудын будалтыг хийдэг юм. Түүний үнэнч үйлчлүүлэгчид нь Jennie Kim ,Hailey Bieber, Sabrina Carpenter, Adele, Kendall Jenner, Kylie jennier, Beyonce гэх мэтчилэн дэлхийн алдартнууд юм. Тэрбээр “NailbyZola” инстаграм хуудсаараа дамжуулан хамтран ажиллаж байсан уран бүтээлчдээ харуулдаг. Тэрбээр зөвхөн нэр хүндтэй үйлчлүүлэгчидтэй ажиллаад зогсохгүй, дэлхийн гоо сайхны салбарын томоохон брэндүүдийн нэг болох OPI-ийн албан ёсны элч төлөөлөгчөөр ажиллаж байна.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг