“Хар машин”-ы төсвийг шийдэхгүй явсаар Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолох бодит эрсдэл үүсэв
Манай улс сонгуулийн дүнгээ санал тоолох автомат машинд даатгаад дөрвөн сонгуулийн цикл өнгөрчээ. Эргэн сануулбал, 2012 оны УИХ-ийн сонгуулиас эхлэн АНУ-ын “Dominion Voting” компанийн санал тоолох төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлж, “хар машин” гэж ярьж хэвшсэн. Хар хэмээх тодотгол нь харагдах өнгөнөөс гадна үе үеийн сонгуулийн дараах "эрх баригчид хар машинаар хүссэн дүнгээ гаргадаг, төхөөрөмж худлаа тоолдог” гэх хардлага сэрдлэгтэй ч холбоотой.
Тэгвэл эдгээр муу нэр луу данстай хар машины ашиглалтын хугацаа дуусчихаад байгаа юм. Иймд шинээр авах шаардлага үүссэн гэдгийг СЕХ-ноос сануулж, Байнгын хороодын хурал дээр ч энэ асуудал хөндөгдсөн. Гэтэл төсөв мөнгө нь шийдэгдэхгүй явсаар өдий хүрэв. Төсөв шийдэгдлээ гэхэд татан авалт бүрэн хийж дуустал жил орчмын хугацаа шаардлагатай гэнэ. Бид өөрсдийгөө дижитал үндэстэн гэж "цоллочихоод" цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж яваа. Гэтэл өнгөрсөнд бүтээсэн ахиц дэвшлээсээ ухарч, 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиа гараар тоолох бодит эрсдэл нүүрлэлээ.
Санал тоолох машины ашиглалтын хугацаа дууссан гэх асуудалд өнөөдөр сөхөгдөж байгаа зүйл биш. Дөрөв, таван жилийн өмнөөс холбогдох байгууллагууд талаар хөөцөлдөж, улс төрийн намуудын төлөөлөл ярьж байгаа ч дорвитой шийдэлд хүрсэнгүй. Тухайлбал,
2021 оноос эхлэн СЕХ -ныхон санал тоолох машины нөхөн бүрдүүлэлт, шинэчлэлийн талаар УИХ-д мэдүүлсээр ирсэн байна.
2022 оны зургаадугаар сард АН-ын зүгээс "Хар машины ашиглалт, программ хангамжийн хугацаа дуусаж байна.Цаашид лиценз нь дууссан хэрэгслээр яаж сонгууль явуулах вэ . Нийгэм үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй маргаан дагуулж болзошгүй" хэмээн мэдэгджээ. Үүнийг гэрчлэх ярилцлага өдгөө ч АН-ын цахим хуудсанд хадгалагдаж байна.
Санал тоолох машинуудын 80 гаруй хувийнх ашиглалтын хугацаа дууссан
Монголчууд хар машинтай танилцаад 14 жил болж буй. Өнгөрсөн хугацаанд тэдгээрийг УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ийн ээлжит болон ээлжит бус нийт 38 удаагийн сонгуульд ашигласан байна.
СЕХ-ноос өгч буй мэдээллээр манай улсад 3000 санал тоолох машин байгаагийн 500 ширхэгийг 2024 оны сонгуулийн өмнө шинээр авсан. Үлдсэн 2500 нь арав гаруй жилийн насжилттай буюу хугацаа нь дууссан.
Эх сурвалж: ТББХ-ны хуралдаан |2025.05.20|
Мөн 2024 онд 200 гаруй төхөөрөмжийн лицензийн баталгаажуулалт, нөхөн бүрдүүлэлт хийсэн аж. Биднийг ийн тасаг бусгаар нь шинэчлэх гэж аядах хооронд яг энэ машиныг хэрэглэдэг Филиппин улс 2024 оны сонгуулиас өмнө гурван удаа техникээ шинэчлэн татжээ.
СЕХ: Төхөөрөмжийн шинэчлэлд 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай
Шил шилээ даран хүлээх 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын ээлжит сонгуулийн уур амьсгал аль хэдийн орчихсон гэхэд хилсдэхгүй. Сөрөг хүчин гэхэд дотоод сонгуулиа эмхэлж, улс төрийн кампанит амжилдаа шамдаж эхэлсэн. Гэтэл сонгууль зохион байгуулалтын гол ажил болох санал тоолох төхөөрөмжийн шинэчлэлийн ажил гацаанд орсон нь иргэд, олон нийтийн зайлшгүй анхаарах ёстой асуудал мөн билээ.
СЕХ-ноос өмнөх санал тоолох төхөөрөмжүүдийн хугацаа дууссан тул шинээр 3000 төхөөрөмж шаардлагатай. Төхөөрөмжийн шинэчлэл, нөхөн бүрдүүлэлт хийж чадахгүй бол сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг мэдэгдээд буй.
Төхөөрөмжийн шинэчлэлд нийт 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл төсөв хөрөнгийг хөөцөлдөж эхэлнээс хойш 30 хувийг нь шийдвэрлэжээ. Хэдийгээр худалдан авах ажиллагаагаа зохион байгуулаад явж байгаа ч үлдсэн төсвийг 2026 онд багтаан шийдэхгүй бол цаг хугацааны хувьд оройтно гэдгийг хариуцсан байгууллага нь сануулсаар буй.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиар саналын хуудсыг гараар тоолох эрсдэл бодитоор нүүрлээд байгаа юм. Атал УИХ, ЗГ хөдөлж сөхөж сууна. Нөгөө талаас хуульчлан олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй хойш суусаар саналыг гараар тоолохоос өөр аргагүй байдалд хүргэх гээд байна уу гэх өнцөг ч харагдаж байгаа юм.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн
- 6.1.1.сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах;
- 6.1.2.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах, аюулгүй байдлыг хангахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх хэмээн УИХ-ын бүрэн эрхийг;
Мөн тус хуулийн
- 7.1.1.сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
- 7.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос тавьсан асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэж, хэрэгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авах хэмээн Засгийн газрын бүрэн эрхийг тус тус заажээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 тэрбум гэдэг улс орны хэмжээнд тийм ч айхтар мөнгө биш шүү дээ сонгуулиа л шударга явуулах хэрэгтэй
Har mashinaa shinechlehgui yavaad suuld ni sandraad hereg boloh vii dee
Songuuli bolgonii daraa har mashin gej hereldeed bsan odoo buur garaar toolno gevel bur ih asuudal uusne
Төсөв мөнгө нь дандаа буруу юманд хурдан гардаг мөртлөө ийм юм дээр удаад байдаг нь сонин
2027 ond garaar toolvol shonojin heruul boloh bh daa
Сонгуулийн системдээ хөрөнгө оруулахгүй бол ардчилал өөрөө асуудалтай болно
Neg heseg ni har mashind itgehgui nogoo heseg ni garaar toolohod itgehgui estoi hetsuu yum aa
Филиппин хүртэл техникээ хэд хэд шинэчилчихсэн байхад манайх арай л удаан байна
Uls torchid ni ashigtai bhaar ni suga hoino ni hiigeed bga yum bish biz
Гараар тоолбол хүний алдаа орно бас цаг их орно
Songuuliin daraa taltsaj hereldehgui baiya gevel odoonoos shiideh heregtei
Төхөөрөмжийн насжилт дууссан юм бол эртнээс төлөвлөх ёстой байсан шүү
40 terbumaar zam tavij bolno gehdee songuuli shudarga baih ni bur chuhal
Хар машин буруу зөв нь хамаагүй хурдан шуурхай болгодог нь үнэн
Garaar toolohod heden honogiin daraa dungee gargah yum bol
har mashinaar toolohod teneg baisan ch garaad irj bgaa biz deE? tegeheer garaaraa toolvol arai unemshiltei
Хар машинаа хүг дээр хаясан нь зөв
garaar toolmoor bn
Одоо цагт гараар тоолбол Женко бүлэглэл хүссэнээрээ ялна!!!!
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Албаартаж байгаа юм бишүү Хүрэлсүх новш
Олон арван САЯ ХҮН АМТАЙ улсууд ГАРААР ТООЛДОГ , ГАРААР ТООЛЪЁ!!!
Хар машинтайгаа тонилцгоо,хэнд хэрэгтэй юм наадах чинь?.Гараар тооллоо гээд сонгууль булхайтай болохгүй.Зүгээр л чамирхал!, хоосон пээдэлцээн.
Гараар тоолбол маргаан бүр их гарна даа хүмүүс итгэхээ ч болино