Гадаад мэдээДЭЛХИЙ

Алдарт Дэйвид Аттэнборо 100 нас хүрчээ

“BBC” агентлагийн баримтат кинонуудын дуу хоолой гэдгээрээ дэлхий дахинд алдартай Дэйвид Аттэнборо баасан гарагт /2026.05.07/ 100 нас хүрсэн байна. Төрсөн өдрөөр нь дэлхийн өнцөг булан бүрээс төрсөн өдрийн мэндчилгээ ирсэнд сэтгэл нь үнэхээр хөдөлж байна гэж Аттэнборо хэлжээ.

Тэрбээр “BBC” агентлагаар дамжуулан талархлаа илэрхийлэхдээ “100 насны төрсөн өдрөө чимээгүйхэн тэмдэглэнэ гэж би бодож байлаа. Харин та бүхэн өөр бодолтой байсан бололтой. Цэцэрлэгийн хүүхдүүд, ахмадыг асрах газрын оршин суугчид гэх мэт бүх насны тоолж баршгүй олон хүн мэндчилгээ дэвшүүлсэнд үнэхээр сэтгэл хөдөлж байна” гэсэн юм.

70 гаруй жил кино бүтээж, хүрээлэн буй орчныг хамгаалах ажилд зүтгэсэн түүний төрсөн өдрийг тохиолдуулан “BBC” агентлаг долоо хоногийн турш тусгай дугаар гаргаж байгаа аж. Үүнд Рояал Альберт Холлоос хийх шууд дамжуулалт, музейд зохион байгуулах арга хэмжээ гэх мэт зүйл багтжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юу харчив аа, миний хоёр нүд. МУИС-ийн Гомбобаатар, МУБИС-ийн Гүндэгмаа хоёр шүү, ха ха ха.

Холбоотой мэдээ

Back to top button