Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Тойм: Н.Учрал, С.Баярцогтын статус "Рио Тинто"-д зориг өгч, хэлэлцээний ширээний ард суухаар Монголд ирэхээ зарлав

Энэ долоо хоногт улс төрийн сөрөг хүчин АН өөрсдийн генсекээ тодруулсан нь намаасаа хөөгдөж, АТГ, шоронгийн хаалга татаж, шүүхээс ял сонсож үзсэн ч улс төрд эргэн ирсэн С.Баярцогт. Тэр монголын алт, зэсийн хамгийн том орд болох "Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахалж байсан.

Түүнийг 2020 онд "Оюу Толгой" ордыг ашиглалтад оруулах, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан" гэж буруутган шүүж байв.

Дан ганц үүгээр зогсохгүй,

  • "Оюутолгой"-г ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсэгт байхдаа албан тушаалын байдлаа болон албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ ашиглан эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг "Кью Эф Эс" компаниар 2010-2012 онуудад Ханбогд болон өмнөд кемпэд үйлчилгээ үзүүлэх 43 тэрбум төгрөгийн,
  • "Номадс катеринг энд интеград сервис" ХХК-иар 20.7 тэрбум төгрөг буюу нийт 63.9 тэрбумын орлого олж, улсад хохирол учруулсан.
  • 2009.10.06-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа 1.6 сая ам.долларыг оффшор бүс дэх "ND Harmony LTD" компанийн данснаас авч, мөнгө угаасан.
  • Нүхт дэх үл хөдлөхөө Хожгорын Дөчинтав гэх хүний нэр дээр гарган авч, хөрөнгө орлогоо нуусан.
  • Зайсан дахь Белла Виста таун хаусуудын үнэлгээ өөрий хууль ёсны орлогоос гадна их хэмжээгээр нэмэгдсэнийг тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгагдаж 4.8 жилийн ял шийтгэгдэж байлаа. Улмаар УДШ-ээс гурван шатны шүүхээр түүнд оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм.

Ингэж тэр нэрээ цаасан дээр цагаатгуулсныхаа дараачаас нам доторх байр сууриа бэхжүүлэх оролдлого хийж явсаар ийн намынхаа гал тогоонд ирэв.

Оффшор гэдэг үг овог нь болтол яригдаж энэ хүрсэн түүний томилгоо АН-ын нийт, гишүүд, дэмжигчдэд хэрхэн туссаныг мэдэхгүй. Гэхдээ түүний энэ томилгоо"Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хоёр талын хэлэлцээ явагдаж буй үед "Рио Тинто"-д хамгийн таатай үйл явдал болсон нь дамжиггүй.

Учир нь "Оюу Толгой-н гэрээг тухайн үедээ л байж болох хамгийн сайнаар нь хийсэн гэж цээжээрээ өмгөөлсөөр ирсэн, ажлын хэсгийг нь ахалж явсан хүн өнөөдөр сөрөг хүчний генсекээр ирлээ. Түүнчлэн С.Баярцогт АН дотроос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамгийн ойр буюу 2024 оны сонгуулийн өмнөөс тэд учиргүй ойрхон байж ирсэн. Алсуур нь харвал Ерөнхийлөгчийн дэмжлэг, сөрөг хүчний ЕНБД-д бий бөгөөд "Рио Тинто"-д энэ бол хөзрийн том мод атгаснаас өөрцгүй.

Харин Н.Учрал бол өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар шиг "Рио Тинто"-гийн өөдөөс хатуу байр суурь илэрхийлэх дүр биш. Тэр "Орано"-гийн гэрээг үзэглэж, одоо танхимын сайд Г.Дамдинням нь АМНАТ-ийн босгыг өөрчилнө гээд явж буйгаараа бол яавч "Рио Тинто"-той тэрсэхгүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, "Монголын байр суурь бол хүүгийн төлбөрийг бууруул, "Онтрэ"-гийн лиценз дээр төр хувь эзэмшинэ, хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой" зэрэг "Оюу Толгой"-н гэрээтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хорооноос явуулсан нээлттэй сонсголын дүгнэлтийн дагуу хатуу шаардлага тавьж буй. Гэтэл 2025 оны 12-р сараас эхэлсэн хоёр талын хэлэлцээ Г.Занданшатарын Засгийн газрын үед нэг л нааштай явж өгөөгүй нь тухайн үед Засгийн газар байр суурь дээрээсээ огт хөдлөхгүй байсантай холбоотой. "Рио Тинто" группийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай Монголын тал уулзах үеэр саналууд нь учир дутагдалтай учир хүлээж авахгүй гэснээр хэлэлцээ хоёр талд зайнаас өрнөж буй.

Гэтэл Н.Учралыг Ерөнхий сайд болсны дараагаас танхимын сайд нар нь ч, өөрөө ч хэлэлцээ амжилттай, сайн яваа гэдэг мессеж тогтмол өгч ирлээ.

"Рио Тинто" нэгэн цагт "Оюу Толгой"-н ХХК-ийн захирлаар тавьсан дотоод хүнээ Монголд хэт элэгтэй байсан шалтгаанаар өөр хүнээр сольчихож байсан жишээ бий. Тэгэхээр тэд ийм байр сууриар компанийн соёлоо төлөвшүүлж ирсэн учир зориуд монгол хүнээр "Оюу Толгой"-г удирдуулж, Засгийн газартай нүүр тулуулсан. Г.Занданшатарыг огцорсны дараа "Рио Тинто"-гийн хатуу зарчмын эсрэг зогссоноос нь болж түүнийг унагалаа гэх шум явсан. Хэрвээ хоосон цуурхал байсан бол "Рио Тинто" мэдэгдэл хийгээд л няцаачихад ор гарзгүй атал, тэд чимээгүй орхисон.

Ирэх долоо хоногт буюу 5-р сарын 12-нд "Рио Тинто"-гийн төлөөлөл Монголд ирж, Засгийн газрын төлөөллүүдтэй хэлэлцээний ширээний ард сууна. Ардчилсан намын генсекээр С.Баярцогт тодорсны дараахан тэд шуудхан ирнэ гэдэг товоо зарласан нь Ерөнхий сайд Н.Учрал, АН-ын ЕНБД С.Баярцогт нарын одоогийн статус "Рио Тинто"-д дориухан зориг өгснийх гэж харагдав.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улс төрд нэг унасан хүмүүс эргээд гараад ирдэг нь Монголын онцлог юм уу хаашаа юм

Зочинолдо
Зочинолдо

тэнэг псданууд юу ч өөрчлөгдөхгүй чадахгүй л дээ нусан орнууд ард түмэндээ нэрэлхүү дээрэлхүү

Зочин
Зочин

Оросын гар хөл бологч Женко бүлэглэл (шайка) одоо улайран дайрна даа!!!! Хар пиарыг зогсоо зайгүй хийнэ!!! Мөнгө хойноос урсаж орж ирнэ!!!

Зочин
Зочин

Оюу толгойн асуудал дээр нэг л итгэл төрөхөө байсан шүү

Зочин
Зочин

Rio Tinto bol ashgaa l bodno mongolchuud harin ashigaa hamgaalj chadah uu

Зочин
Зочин

С.Баярцогт дахиад ийм төвийн улс төрд орж ирж байгаа нь олон хүнд таалагдахгүй байгаа байх даа

Зочин
Зочин

Ene heden tom tom heleltseer bolgonii tsaana jiriin humuus l hohirch ulddeg yum daa

Зочин
Зочин

Bayartsogtiin ner Oyu Tolgoitoi l hamt yavagddag bolchihson shde

Зочин
Зочин

Монголын тал үнэхээр хатуу байр сууриа хамгаалж чадах хэрэгтэй байна

Зочин
Зочин

Neg l ih gadaad kompanii ashig sonirhol yarigdahaas mongol tal yu hojih ni oilgomjgui

Зочин
Зочин

АТГ шүүх энэ тэрээр явж байсан хүмүүс эргээд л дарга болчих юм

Зочин
Зочин

Rio Tinto bol turshlagatai tom corporation edgeer ulsturchduus iluu bodlogoor togloj bga

Зочин
Зочин

Eр нь Монголчууд өөрсдөө төрөө мэддэг биш Рио тинто зэрэг мөнгөтэй гадныхан л тоглоом иэт удирддаг, тэд л Монголд хэн хаан байхыг шийддэг юм бишүү дээ. Монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж байгаад л дундуур нь тоглолтоо хийдэг

Зочин
Зочин

Оюу толгой анхнаасаа л хэтэрхий ойлгомжгүй гэрээтэй санагддаг байсан

Зочин
Зочин

Ene heleltseer deer mongol talaas uneheer medlegtei bag ajillah heregtei dee

Зочин
Зочин

Н.Учралын байр суурь өмнөх Ерөнхий сайд нараас арай өөр харагдаж байна

Зочин
Зочин

Yag unendee ard irged ene tom tom gereenuudees yu hojiv gedgee medehgui l yavna

Зочин
Зочин

Улс төр бизнес хоёр хэт ойртчихоор ард түмэн л эргэлздэг

Зочин
Зочин

Оюу толгойн гэрээт Terra энэ тэр гэсэн компаниуд бүгд л баярцогт хужаагийнх. Анх том дугуй оюу толгойд нийлүүлдэг байсан одоо бүр томорсон байна лээ. Баожогийн ахынх нь жоохон охин захирал нь гээд анх явдаг байсан

Лол
Лол

Рио тинтог зайлуул. Баасцогт хулгайчын бүх хөрөнгийг нь хурааж яллах хэрэгтэй

Бэрх
Бэрх

МАН ын Засгийн газар Уих байх үед хийсэн гэрээ.буруу бол Баярийн засаг тэр үеийн УИХ хариуцна Баярцогт ганцаараа хийсэн юм биш.Гэхдээ Оюутолгой Таван Толгой Эрдэнэтийн ачаар дампуурчихгүй яваад байгаагаа ойлгож бга юу бид?засаад сайжруулаад явах нь үе үеийн засгийн газрын ажил.Учирал ажилаа хий!!!

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

монголд.Баярцогт.нэр сайн биш!!!

Зочин
Зочин

Түгжил Учрал намаа улам хагалж бутаргах, Баасцогт намаа эвлүүлэх гэж нилээн гүйх л шинжтэй. Баасцогт зальтай жунгаа юм болохоороо тэнэг Хулхисүгийг нилээн мангартуулчихсан юм шиг байна лээ

Зочин
Зочин

энэ манангийн новшнуудыг сонгуулиар зайлуулья.шоронд нь буцааж хийе. хонзогносон новшнууд л яваад байна. ял нь их багаджээ. бүх хөрөнгийг нь хураахгүй яасийн бэ.

зочин
зочин

Аргагүйшд энэ хоёрыг маллах нь рио байтугай малчинд ч амархан. 20000 хувьсагчийг нь энэ хоёрт буцааж хэрэглэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button