Хөрш хөвгүүд Б.Баярдалай, А.Ган-Очир живсэн хүүхдийг голоос гарган, хиймэл амьсгал хийж амийг нь аварчээ

Баянхонгор аймагт 13, 14 настай хоёр хүү голд живж ухаан алдсан хүүхдийг уснаас татаж гарган, эмнэлгийн тусламж иртэл ээлжлэн хиймэл амьсгал хийсээр хүүүхдийн амь насыг нь аварчээ. Арван хэдтэй хөвгүүд өөрсдөө айсан ч өрөөлийн төлөө хүйтэн ус руу орж, яаралтай тусламж үзүүлж чадсан байна.
Энэ баатарлаг бөгөөд гэгээн үйлийн эзэд бол аймгийн төвийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 7Б ангийн сурагч Б.Баярдалай, 8Г ангийн сурагч А.Ган-Очир нар юм.Тэдэнтэй цөөн хором ярилцлаа.
-Тэр өдөр яг юу болсон талаар ярьж өгөөч. Хүн усанд живсэн байгааг яаж мэдэж, туслахаар очсон бэ?
-Б.Баярдалай: Бүтэн сайны орой би ахтай хамт булаг орсон юм. Манай сургуулийн дээд ангийн ах бас хөрш. Очоод удаагүй байж байтал “Хүүхэд живчихлээ, ах нар аа туслаарай” гэж орилсон. Тэгээд бид гүйж очоод тусалсан. Тэр хүүхэд дугуйтай явж байгаад хальтраад гол руу орчихсон юм шиг байна билээ. Тэр VI ангийн эрэгтэй хүүхэд байсан. Эхлээд А.Ган-Очир ах уснаас татаж гаргасан.
А.Ган-Очир: Бид булгийн ойролцоо хөл бөмбөг тоглосон юм. Ам цангаад ус уухаар булаг очсон. Тэгсэн чинь хүүхдүүд орилдоод, бид гол руу гүйж очсон юм. Тэр хүүхдүүд биднээс арай дүү . Гол руу харсан чинь хүүхдийн толгой ус руу нэг далд ороод л, нэг ил ороод байсан. Бүсэлхийгээр татсан ус руу орж гаргаж ирсэн. Хавар болоод мөс хайлж байсан үе болохоор маш хүйтэн байсан.
-Уснаас гаргаж ирэхэд хүүхдийн биеийн байдал яамр байсан бэ. Та хоёр өөрсдөө адилхан хүүхдүүд юм чинь айсан байх?
-Б.Баярдалай: Уснаас гарч ирэхдээ царай нь хөв хөх болчихсон. Амнаас нь цагаанп хөөс сахраад л байсан. Хиймэл амьсгаа хийхдээ хөдлөхгүй болохоор их айсан. Бүр дотор чичрээд байсан.
-А.Ган-Очир: Голоос гаргаж ирээд хиймэл амьсгаа хийхдээ их айж байсан. Царай нь цэл хөх, амнаас нь хөөс гараад байсан. Тэгээд бид хоёр ээлжлээд хиймэл амьсгаа хийсэн. Тэр хооронд хэд хэдэн удаа усаар бөөлжсөн. Бараг 1,5 литр ус гарсан байх.
-Та хоёр ухаан алдсан хүнд хиймэл амьсгал хийхийг яаж сурсан бэ. Эмнэлгийн түргэн тусламж иртэл тэр хүүд тусаласаар л байсан уу?
Б.Баярдалай: Тийм. Тэр хавьд явж байсан нэг эгчээр түргэн дуудуулсан. Манай ээж сувилагч мэргэжилтэй. Би хиймэл амьсгаа яаж хийдгийг ээжээсээ сурсан.
А.Ган-Очир: Би эмнэлгийн тухай олон ангит киноноос хиймэл амьсгаа яаж хийдгийг сурч авсан юм. Түргэн рүү 3,4 залгаж байж утсаа авсан. Ухаан алдсан хүүхэд эмнэлэгт очоод ухаан орсон гэсэн.
-Өөрсдөөрөө бахархаж байна уу, хүний амь аварчихлаа шүү дээ. Хүүхдийн аав ээж, танай ангийн хамт олон, багш нар гээд олон хүн баяр хүргэж байгаа байх?
-Б.Баярдалай: Баяртай байгаа. Ангийнхан маань мэдээгүй байх гэж бодож байсан юм. Гэтэл нэг өдөр багш “Гэртээ хариад хувцсаа сольчихоод хүрээд ир” гэсэн. Буцаад ирсэн чинь ангийнхан маань эгнэж зогсоод намайг угтаж, баяр хүргэсэн. Багш “Манай хүүхэд хүний амь аварчээ” гээд л, үнэхээр гоё байсан. Бас надад бөмбөг бэлэглэсэн. Би энэ жил сагсан бөмбөгийн аймгийн аварга болсон юм.
-А.Ган-Очир: Өөрөөрөө маш их бахарсан. Олон хүн баяр хүргэж, магтаж байгаа. Бас яг тэр өдрийнх нь орой хүүхдийн аав, өвөө нь намайг сураглаж, олж ирээд бэлэг өгсөн. “Баярлалаа” гэсэн.
Ийн хуучилсаар бидний яриа өндөрлөв. Б.Баярдалай. А.Ган-Очир нарын хүүхдийн амь аварсан үйл явдал өнгөрсөн сарын 12-нд болсон юм. Б.Баярдалайгийн ангийн багш Б.Азбаяр саяхан хүүг ангийнхан нь угтан авч, баяр хүргэж буй бичлэг царим хуудсандаа байршуулснаар бид холбогдсон билээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хүүхдүүд байгааг харахаар нийгэмд итгэх итгэл сэргээд ирдэг шүү
Анхны тусламжийн мэдлэг амь авардаг гэдгийг бодитоор харууллаа
Өөрсдөө айсан мөртлөө сандарч зугтаагүй нь хамгийн том зориг байна
Eej aav ni uneheer saihan humuujuuljee baharhmaar
Usand orj hun avarna gedeg tom humuus ch aidag zuil shdee mundag huuhduud bn
Ystoi jinhene baataruud yumaa ene 2 huuhed
Шагнах хэрэгтэй.
Хүүхдүүдээ багаас нь ийм мэдлэгтэй болгож өсгөх хэрэгтэй юм байна
Ийм үед зарим томчууд хүртэл яахаа мэдэхгүй балмагддаг шүү
Бага насны хүүхдүүд ийм ухамсартай байхад бахархмаар байна
Yag tsag aldaagui ni hamgiin chuhal bsan bh
Ирээдүйд онцгой байдал эсвэл эмч болох байх даа
Хиймэл амьсгал яаж хийхийг бүх сургууль дээр заамаар юм байна
Нэг нь ээжээсээ сурсан нөгөө нь киноноос сурсан гэдэг их сонин атлаа гоё түүх байна
Turgen tuslamj irtel orhihgui bsan ni hamgiin ih taalagdlaa
Huuhdiin ami avarchihsan humuusd nas hamaagui yum bn daa
Ангийнхан нь тосоод баяр хүргэсэн хэсэг үнэхээр дулаахан санагдлаа
Хөөрхөн юм бэ
Mongol hun m0ng0l huuhed iim l baidagum Ene ubgiin ubguduuc mini ulamjilj ircen hunii MuC Hun Chanar gedeg uhamcartTOM Coyol Um Zorigt 2 huutei turiin udirdlaguud mini UURCDIIGUU negjisheed uzeerei Ta uhamcart Mongol hun l yum bol Zaabal neg yum bodogdoj l baigaadaa
сайн байцгаана уу. МУНДАГ~СҮРХИЙ ХҮҮХДҮҮД БАЙНА.
Мундаг хөвгүүдэд баяр хүргэе
Баяр хүргий баатарлаг байна өөрсдийгөө ариулаарай у сны хор гараагүй элдэв юм гарах вий
Mna nz c mundgshu
Багавтар гол тулдаа хүүхэд хүүхдээ аварч дээ. Их голд бол хамт л юм болж мэднэ дээ. Олон хүүхэд бол нэг нэгнийхээ гараас, эсвэл урт уяа, дээсээр холбогдож татаж гаргах нь осол арай бага шүү. Голын эрэг дээр, голд орж тоглох, их осолтой шүү, хүүхдүүд ээ.