Ялалтын баярын парадад хэн оролцох вэ
ОХУ энэ жилийн Ялалтын баярын парадыг аюулгүй байдлын улмаас бусад жилүүдтэй харьцуулахад цомхон явуулж байгаа. Тодруулбал энэ жилийн парадад танк, хуягт машин гэх мэт цэргийн хүнд механизмууд огт харагдахгүй юм. Тэгвэл парадад хүрэлцэн ирэх олон улсын зочдын тоо ч мөн цөөрчээ.
2014 онд ОХУ Украин руу довтолж Крымийн хойгийг хүчээр нэгтгэхээс өмнө барууны томоохон орны удирдагчид Ялалтын баярын парадад оролцдог байв. 2022 оны эхээр ОХУ бүрэн хэмжээний дайн эхлүүлснээр зочдын жагсаалт улам богиносох болсон. Оросын Гадаад хэргийн яамнаас гаргасан 2026 оны зочдын жагсаалт нь ОХУ-ын орчин үеийн түүхэн дэх хамгийн богино жагсаалт болж байна.
Өнөөдөр болох /2026.05.09/ парадад Лаосын Ерөнхийлөгч Тонглун Сисулит, Малайзын Дээд удирдагч Султан Ибрахим гэсэн хоёр л төрийн тэргүүн оролцох төлөвтэй байгаа юм. Кремль Словакийн Ерөнхий сайд Роберт Фицог оролцоно гэж мэдэгдэж байгаа ч тус улсын Гадаад хэргийн дэд сайд Растивлав Хованец түүнийг оролцохгүй гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Euro News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.