Трамп UFO-той холбоотой баримт бичгүүдийг дэлгэлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет нар үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй (UFO) холбоотой урьд нь нууцалж байсан олон баримтыг дэлгэжээ. Тэд үүнийг Америкийн ард түмэнд зориулсан урьд өмнө байгаагүй ил тод байдал гэж нэрлэсэн байна.
Пентагон UFO-г Агаар дахь үл мэдэгдэх үзэгдэл буюу UAP хэмээн нэрлэдэг. Эдгээр үзэгдлийн талаарх бичиг баримт, бичлэг, зургуудыг үргэлжлүүлэн дэлгэсээр байх болно гэж Пентагон мэдэгджээ. АНУ 1940-өөд оноос хойш UAP үзэгдсэн материалуудыг 1970-аад оны сүүлчээр дэлгэж эхэлсэн юм.
Баасан гарагт /2026.05.08/ нийт 160 орчим баримт бичиг дэлгэгдсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар эдгээр баримтад өмнө нь бүртгэгдсэн тохиолдлуудын шинэ бичлэгүүд багтжээ. Гэхлээ харь гарагийн амьдрал байдаг гэх баттай нотолгоо байсангүй.
Эдгээр баримтууд дотор дотор 1947 онд ажиглагдсан нисдэг дискний тухай тайлан багтжээ. Мөн 1969 онд "Аполло 12" даалгаврын хөлгийн саран дээр ажиллах үеэр сарны гадаргуугаас авсан үл мэдэгдэх зүйлийн зураг байсан аж.
Эх сурвалж: ABC News














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Medrel