Гадаад мэдээДЭЛХИЙ

Ялалтын баярыг тохиолдуулж Украин, ОХУ 3 хоног гал зогсооно гэж Трамп мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп Украин болон ОХУ Ялалтын баярыг тохиолдуулан гурав хоногийн хугацаатай гал зогсоохоор тохиролцсон тухай баасан гарагт /2026.05.08/ мэдэгджээ. Гал зогсоох хугацаа дууссаны дараа хоёр тал хоригдол солилцох ажил хийхээр тохиролцсон байна.

Гал зогсоох тохиролцоо бямба, ням болон даваа гарагт хэрэгжинэ. Цахим сүлжээнд Трамп энэ талаар мэдэгдэл хийхдээ гал зогсоох хүсэлтийг тэр гаргахад хоёр улсын удирдагчид үүнийг зөвшөөрсөн гэжээ. Тэр "Энэ хүсэлтийг би өөрөө биечлэн гаргасан Ерөнхийлөгч Владимир Путин болон Ерөнхийлөгч Володимир Зеленский нар үүнийг зөвшөөрсөнд би маш их талархаж байна" хэмээсэн юм.

Зеленский баасан гарагийн шөнө гал зогсоох тогтоолд гарын үсэг зурсан байна. Энэ нь цэргийн парадыг явуулж гэсэн утгатай боловч гал зогсоох шийдвэр зөвхөн Улаан талбайд хамааралтай, ОХУ-ын бусад нутаг дэвсгэрт хамаарахгүй гэх утгатай мэдэгдэл Зеленский гаргажээ. Сүүлийн үед Украин ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд эрчимтэй цохилт өгөх болсон тул Москва Ялалтын баярын хамгаалалтаа чангатгаад байгаа юм. Аюулгүй байдлын үүднээс энэ жилийн парадыг  танк, хуягт машин зэрэг цэргийн хүнд механизмгүй явуулахаар албаныхан шийдсэн билээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button