Хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж Мексик хичээлийн жилийн улирлаа 40 хоногийн өмнө дуусгах уу
Мексикийн Боловсролын сайд Марио Делгадогийн хөлбөмбөгийн ДАШТ-ыг АНУ, Канадтай хамтран зохион байгуулж байгаа явдал болон зуны халуунтай холбогдуулан хичээлийн жилийг эрт дуусгана гэж мэдэгдээд байсан юм.
Тэгвэл Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум баасан гарагт /2026.05.08/ уг шийдвэрийг эцэслэн шийдээгүй гэжээ. Эцэг эхчүүдийн холбооны зүгээс үүнийг эрс эсэргүүцэж байгаа тул ерөнхийлөгч уг саналыг хараахан эцэслээгүй байгааг тэр хэлсэн байна. Клаудиа "Мексикчүүдийн хөлбөмбөгт дуртай, бид дэлхийн аваргыг тэсэн ядан хүлээж байгаа. Тиймээс амралтыг наашлуулах санал гарсан боловч бид хүүхдүүдийн хичээлийн хоногийг бас тооцох ёстой. Хичээлийн шинэ жилийн дуусах хугацааг урагшлуулна гэх тодорхой хугацаа хараахан тогтоогоогүй байна" хэмээжээ.
Санал болгож буй хуваарийн дагуу хичээлийн жил долоодугаар сарын 15-ны оронд зуграадугаар сарын 5-нд дуусна. Харин хичээлийн шинэ жил наймдугаар сарын 31-нд буюу 2025 оныхоос нэг өдрийн өмнө эхлүүлэх юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.