Мажар тангараг өргөснөөр Орбаны засаглал албан ёсоор дууслаа
Европын холбооны талд зогсдог, барууны үзэлтэй Петер Мажар тангараг өргөж Унгар улсын ерөнхий сайдын ажлаа хүлээн авлаа. Ингэснээр Виктор Орбаны 16 жил үргэлжилсэн засаглал албан ёсоор өндөрлөж байна. Өнгөрсөн сард Унгарт парламентын сонгууль явагдахад Мажараар удирдуулсан “Tisza” нам үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.
Бямба гарагт болсон энэхүү ёслолын үеэр Мажар ард иргэдийн Унгарын түүхийг хамтдаа бичилцэж, тогтолцооны өөрчлөлтийн үүдээр хамтдаа алхан орохыг уриалжээ. Унгар улс 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш энэ жил анх удаа Виктор Орбан парламентад суухгүй.
Өнгөрсөн сарын сүүлээр 62 настай Орбан парламентад суухын оронд өөрийн барууны үзэлтэй хөдөлгөөнийг шинэчлэн зохион байгуулахад анхаарлаа хандуулна гэдгээ мэдэгдсэн. 45 настай Мажар парламентын олонхын суудлаа ашиглан Орбаны байгуулсан тогтолцоог өөрчлөхөө амлажээ.
Эх сурвалж: The Guardian














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аяяя бас л эмоцитой аргагүй л залуу хүний аракшин гаргаж ёслол дээрээ ёстой бүжиглээд бут авсан даа.Гоё гэж яаваа.Тэр эвсэл хөдөлгөөн биeийн хэлэмж аяяя.Үзэл бодол учиргүй баруун гээд давхичихгүй бхаа.Харж д байя.
Тэр бүжиглэсэн чинь эрүүл мэндийн сайд нь