Фото: Уран барималч Ө.Бүрэнжаргал "Халдвар" нэртэй үзэсгэлэнгээ Хаан галерейд нээлээ
Уран барималч, зураач Өлзийбаярын Бүрэнжаргалын “Халдвар” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ. Урлаг хэмээх зүйл хүний сэтгэл, ухамсарт хэрхэн “халдварлаж”, дотоод ертөнцийг өөрчлөх хүчтэйг уран сайхны хэлээр илэрхийлэхийг тэрээр зорьсон бөгөөд хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгэсэн байна.
Мод, чулуу, төмөр болон холимог техник ашиглан бүтээсэн уран баримлуудаараа эх орон, эрх чөлөө, өвөг дээдэс, өв соёлоо эрхэмлэх үзэл санааг хөндсөний зэрэгцээ хүн бүрийн нийтлэг хүсэл мөрөөдөл, харилцан хүндлэл, оршихуйн үнэ цэнийн тухай өгүүлжээ.
Ө.Бүрэнжаргал нь СУИС-ийн Дүрслэх урлаг, дизайны сургуулийг уран барималч мэргэжлээр төгсөж, төрийн захиргааны удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд соёл, урлаг, боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж буй. Төрөл бүрийн материалыг өвөрмөц шийдлээр хослуулж, орчин үеийн мэдрэмж, гүн утга санаа шингээсэн уран бүтээлүүдээрээ салбартаа танигдсан тэрээр өмнө нь “Political Value”, “Хайр”, “Цахирмаа”, “Монголжингоо” зэрэг бие даасан үзэсгэлэн гаргаж байсны дээр “MN Art Fair”, “Уран баримал-2023”, “Оны шилдэг” зэрэг хамтарсан үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож байжээ.
Видео:
Уран барималч Ө.Бүрэнжаргалын “Халдвар” бие даасан үзэсгэлэн ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд 2026 оны 6-р сарын 6-ныг хүртэл үргэлжлэх тул урлаг сонирхогч та бүхнийг морилон саатахыг хүсье.





































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орчин үеийн уран баримал яг ингэж мэдрэмж өгөх ёстой байх
Garchig ni ih sonin sanagdlaa Haldvar geheer yamar utga aguulsan bol
Монгол уран бүтээлчид сүүлийн үед үнэхээр өвөрмөц болж байна шүү
Zuragnuud ni ih gun gunzgii medremj toruulj bn
Эрх чөлөө, өв соёлын тухай санаа агуулсан нь гоё юм
Uran barimal geheer l zugeer hushuunuud gej boddog bsn chini oor yum bn
Ene met uzesgelen humuusiin setgehuig oorchildug bh
Зарим бүтээл нь нэлээн гүн утгатай харагдаж байна
Bi bol uran barimal oilgodoggui ch gesen taalagdlaa
“Халдвар” гэдэг нэр нь өөрөө их хүчтэй сонсогдож байна
Mongold iim modern art ih boloh heregtei yum aa
Уран бүтээлээрээ нийгэмд юм хэлнэ гэдэг сайхан чадвар шүү
Zuragnaas ni harsan ch ih hudulmur orson ni medregdej bn
Өв соёлоо орчин үеийн хэв маягтай хослуулсан мэт санагдлаа
Yag ochij uzvel buur ooroor medregdeh bh daa
Ийм үзэсгэлэнгүүд залуучуудад хэрэгтэй юм аа
цаг нь хэдээс хэдэн цагийн хооронд нээлттэй байх вэ? ажлаа тараад очвол онгорхой байх юм уу?