Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины дрон газрын тос хадгалах байгууламжийг оносон тул Латвийн батлан хамгаалахын сайд огцров

Ням гарагт /2026.05.10/ Украин дронууд ОХУ-ын газар нутгаас Лавтийн хил давж газрын тос хадгалах байгууламжуудыг оносон осол гарчээ. Уг явдлын улмаас Латвийн Батлан хамгаалахын сайд Андрис Спрудс тэр өдрөө ажлаа хүлээлгэн өгсөн байна. Үүнээс өмнө Латвийн Ерөнхий сайд Эвика Силина дроны эсрэг системийг хангалттай хурдан идэвхжүүлээгүй хэмээн огцрохыг шаардаад байсан юм.

Андриус ажлаа хүлээлгэн өгсний дараа Эвика армийн хурандаа Райвис Мелнисийг батлан хамгаалахын сайдаар томилжээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын газар нутгаас Латви, Литвийн газар нутаг руу орж ирж, Латви дахь газрын тос хадгалах байгууламжийг онож дэлбэрсэн тохиолдол гарсан. Үүний улмаас тус хоёр улс НАТО-г бүс нутагт нь агаарын хамгаалалтын системээ бэхжүүлэхийг пүрэв гарагт /2026.05.07/ уриалжээ.

Дроны асуудал тулгараад байгаа тул Украин Балтийн орнууд руу агаарын хамгаалалтаа бэхжүүлэхэд нь туслах мэргэжилтнүүдээ илгээх талаар бодож байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БУЯНДОРЖОО БОЛИОЧЭЭ 2ХОН ПАРАГРАФ БИЧИХДЭЭ ИЙМ ХАЧИН ХАГАС ДУТУУ НЭГ ЮМАА ДАВТСАН МЭРГЭЖЛИЙН БУС ЮМ БИЧИХ ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button