НИЙГЭМНийгэм мэдээ

Дөргөн сумын ойн барилдаанд О.Хангай аварга түрүүллээ

Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Лэгшидийн Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, Эрдэнэс Критикал Минералс ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.

Их шөвөгт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн арслан Д.Аззаяа нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын начин Х.Оргилболд, улсын начин Б.Сосорбарам, улсын начин Г.Дармаажанцан, аймгийн хурц арслан У.Батцоож нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2.5 сая, дунд шөвөг 1.0 сая төгрөгийн бай шагнал тус тус гарджээ. Өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны Ням гарагт 13:00 цагаас Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой барилдаантай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button