НийгмийнНийгэм мэдээ

Ж.Нарангарав: О.Амгаланбаатар Ганьсү мужийн гар хөл болж, БНХАУ-ын эрх ашгийн төлөө Нарансэвстэйн боомтыг нээлгэхээр зүтгэж байна

Говь-Алтай аймгийн уугуул, сэтгүүлч Ж.Нарангарав өнөөдөр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар өргөсөн тангаргаасаа няцаж, БНХАУ-ын эрх ашгийн төлөө Нарансэвстэйн боомтыг нээхээр зүтгүүлж байгаа асуудлаар хэвлэлийн хурал хийв.

Тэрбээр, Нарансэвстэйн боомтыг нээх тухай "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого тусгагдаагүй байхад О.Амгаланбаатар аймгийн Засаг дарга байхдаа Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлж, хөөцөлдсөөр оруулж ирсэн. Энэ нь Монгол Улсын эрх ашгийн төлөө үйлдэл биш 100 хувь БНХАУ-ын захиалга байсан нь Ганьсү мужийн худалдааны газрын албан бичгээр нотлогдож байна" гэлээ.

Түүний хэлсэн агуулгыг товчлон хүргэе:

Нэг. Ганьсү мужийн зөвлөлдөх хурлын 13 дахь удаагийн хуралдааны гуравдугаар чуулганы 03/81 тоот саналд хариу өгсөн тухай бичиг. Тус албан бичигт Мазуншань буюу Нарансэвстэйтэй хиллэдэг Хятад талын боомтыг дахин нээх ажлыг өндөр ач холбогдолтойд тооцон, анхаарч ажиллахыг мужийн бүх шатны удирдлагад даалгажээ. Мөн Монголын УИХ-ын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудтай уулзсан, зөвшилцсөн тэмдэглэсэн байна. Тухайлбал, 2023 оны тавдугаар сард тус мужийн захирагч Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайдтай уулзаж, хоёр тал боомтыг дахин нээх ажлыг хамтран эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ үед Т.Бадрал Элчин сайдаар ажиллаж байв.

Хоёр. 2024 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт сум, Нарансэвстэйн боомт руу явах дархан газрын хойд хязгаарыг хөвөөлөн зам тавих агуулгаар 14 хуудас бүхий танилцуулга хийсэн. Энэ нь Хятадын талтай тохирсон маршрут байжээ.

Гурав. Ганьсү мужийн тайланд тусгагдсан өөр нэг албан бичиг. Энэ нь дээр дурдсан албан бичгийн хариу бөгөөд мөн адил УИХ-ын гишүүн Н.Өнөрцэцэгт толгойтой. Мужийн улс төрийн зөвлөлдөх хорооны 13 дахь удаагийн хоёрдугаар чуулганаар дэвшүүлсэн Мазуншань боомтын нэвтрэлтийг сэргээх ажлыг түргэтгэх тухай саналыг хүлээн авч Монгол Улстай гадаад харилцаа, эдийн засаг, худалдаа, соёл хүмүүнлэгийн салбарт өргөжүүлж, боомтын нэвтрэлтийг сэргээх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд бодитой ажил хийж байна" гэх агуулгатай.

Одоогоор Хятадын талаас хэдийн зургаан эгнээ хурдны зам боомт чиглэлд тавьжээ. Мөн боомтын хаалга, байшин барилга зэрэг боомт нээхэд шаардлагатай бүх бэлтгэлийг базаагаад байгаа аж.

Манай улс 1992 оны есдүгээр сард Нарансэвстэйн боомтыг нээсэн ч дархан цаазат газраа хамгаалах зорилгоор буцаан хаасан байдаг. Энэ талаар Хятадын албан бичигт дурдахдаа "1993 оны наймдугаар сард Монгол Улс боомтыг нэг талын шийдвэрээр хааснаар Мазуншань боомт нээгдээгүй байна. Боомтыг дахин нээх ажлыг амжилттай урагшлуула чадлаа" гэжээ. Эндээс Нарансэвстэйэн боомтыг нээх нь БНХАУ-ын эрх ашиг төдийгүй эртнээс бэлдэж буй ажил мөн болох нь нотлогдож байна гэв.

Дөрөв. Нарансэвстэйн боомтыг нээх тухай заалт "Алсын хараа-2050" хөтөлбөрт сүүлд нэмэгдэн тусгагдсан. Энэ ажлыг О.Амгаланбаатар гардан хэрэгжүүлж, өнөөг хүртэл зүтгүүлж буй. Говь-Алтай аймгийн Засаг дарга байхдаа буюу 2022 оны тавдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Нарансэвстэй- Мазуншань боомтын нээлгэх нь улс орны эдийн засагт ашигтай тул Засгийн газрын бодлого, хөтөлбөрт нэмж тусгаж өгөнийг хүссэн албан бичиг илгээж байжээ.

Тав. Улсын хил болон дархан газрын хил давхцдаг газраар зам тавьж, боомтын үйл ажиллагааг сэргээх тухай ярихаас гадна уул уурхайн асуудал хөндөгдөж эхэлжээ. Тухайлал, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 2026 оны гуравдугаар сард Шангри-Ла зочид буудалд болсон Говь-Алтай аймгийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уул уурхайд хөрөнгө оруулах саналыг ил цагаан тавьсан. Тус уулзалтад БНХАУ-ын Элчин сайд төдийгүй, Ганьсү мужаас маш олон төлөөлөгч оролцжээ. Мөн Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай компаниудад олноор ашигт малтмалын хайгуулын лиценз олгож буй талаар мэдээлэв.

Зургаа. Дээрх баримтаас харахад Нарансэвстэйн боомтыг нээх нь Монголын эрх ашиг,Монголын засгийн газрын бодлого биш. УИХ, Засгийн газраасаа давж харийн бодлогыг хэрэгжүүлж байгаа О.Амгаланбаатар нарын дэмжигчдийн үйл ажиллагаа. Тэрбээр гаднын эрх ашигт үйлчилж байгаа энэ үйлдэл нь Үндсэн хуулийн 23,1, 29.23 зэрэг заалтыг зөрсөн төдийгүй УИХ-ын гишүүний хувьд өргөсөн тангаргаасаа няцаж, ашиг сонирхлын зөрчилд автсны илрэл гэв.

Тэрбээр дээрх мэдээлэл, баримтуудаа ҮАБЗ-д хүргүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ сүгсэлзүүр гар тэгээд л Хүүкийн нохой болж гүйгээд байгаа юм байна л даа. Энэ тэнэгийг дахиж битгий сонгоорой

Зочин
Зочин

Нарансэвстэйн боомтыг хэзээ ч нээж болохгүй шүү.Амгаланбаатар хужаа нараас авилга авсан байхыг үгүйсгэхгүй.

Зочин
Зочин

ТЕГ, ХХЕГ, ЦЕГ тус тусын шугамаар шалгаад хилийн дархан цаазат газрыг хамгаалах л хэрэгтэй

Зочин
Зочин

mgl d odoo boomtiin hereg alga hangalttai

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Zochin
Zochin

Boomt neeh ymarch shaardlaga baihgvi

Зочин
Зочин

Nandin Dejid гэдэг FB хаягтай, байгаль орчны салбарын мэргэжилтэн энэ хүнийг өмөөрөөд байсан чинь цусан төрлийн хамаатан улсууд байсан юм биш үү.

Зочин
Зочин

Энэ мангар харыг эргүүлж татах хэрэгтэй юм бна даа . Нөгөө тагнуул цагдаа нь ажлаа хийлэг болоосой

Отгоо
Отгоо

Хэзээ ч нээж болохгүй, тусгаар тогтнолд аюул учир ч байхад , .Бидний үр хүүхэд,хойч үед маань тусгаар Монгол улс амьнаас илүү үнэтэй шүү дээ.Асар их үнэ цэнээр олдсон тусгаар тогтнолсон улс Монгол минь.

Зочин
Зочин

Нарансэвтэйн боомт гэж байхгүй тул Нарансэвтэйн дархан цаазат газраар зам тавьж урд зүгт хил гарах боомт нээх боломжгүй гэж ярьвал зохилтой...

Back to top button