НИЙГЭМНийгэм мэдээ

Үйлчлүүлэгчид зодуулсан дэлгүүрийн хоёр ажилтны нэг нь ГССҮТ-д эмчлүүлж байна

Худалдааны төвийн хоёр ажилтныг үйлчлүүлэгч иргэн зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тухайн үйл явдал БГД-ийн 32-р хороонд байрлах худалдааны төвд болсон бөгөөд үйлчилгээний ажилтан үйлчлүүлэгч иргэн хооронд таарамжгүй харилцаа үүсэж улмаар зодоон болсон байна.

Тэгвэл энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "102 тусгай дугаарын утсанд энэ сарын 6-ны өдөр БГД-н 32 дугаар хороо худалдааны төв дотор үл таних хүнтэй маргалдаж зодуулсан гэсэн гомдол мэдээлэл ирсэн. Гомдлын дагуу шалгахад тус төвийн үйлчилгээний хоёр ажилтан, үйлчлүүлэгч иргэн хооронд таарамжгүй харилцаа үүсэж, маргалдан зодолдож, иргэн Б 36 настай эр нь хохирогчийн толгой руу цохисон, өшиглөсөн үйлдэл тогтоогдсон. Улмаар хохирогч ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна. Уг зодооны улмаас хохирогчдын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

Ажилчдын биед халдсан иргэн "Б" нь сэтгэцийн өөрчлөлтэй гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл үүнийг Шүүх шинжилгээний ерөнхий газраас шинжээч томилж ажиллах юм байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ НОВШНУУДАА ХИЙДЭГ ГАЗАР НЬ ХИЙГЭЭЧЭЭ, ХАА САЙГҮЙ ХҮН АЛААД ЗОДООД СУЛ ЗҮГЭЭР ЯВЖ БАЙХ ЮМ, АЯТАЙХАН МӨРӨӨРӨӨ АМЬДАРЧИХ БОЛОМЖ БАЙНА УУ

Холбоотой мэдээ

Back to top button