Гадаад мэдээДЭЛХИЙ

Жингээ хасах эсвэл барихын тулд өдөрт хэд алхах ёстой вэ

Жин хассан эсвэл хоолны дэглэм барьж буй хүмүүс жин эргэж нэмэгдэхээс сэргийлэхэд туслах гол зүйл нь өдөр тутамдаа тодорхой тоогоор алхах байж болохыг шинэ судалгаа харуулжээ.

Европын таргалалт судлалын холбооноос хийсэн шинэ судалгаа жингээ барих болон эргэж таргалахаас сэргийлэхийн тулд өдөрт 8,500 орчим алхам алхах хэрэгтэй гэх дүгнэлтэд хүрсэн байна.

Судалгааг ахалж бичсэн Италийн Модена ба Режжо Эмилия их сургуулийн судлаач Марван Эль Гоч "Илүүдэл жинтэй эсвэл таргалалттай хүмүүсийн 80 орчим хувь нь жин хассанаас хойш гурваас таван жилийн дотор жингээ эргүүлж нэмдэг" гэжээ. Тэр нэмж "Энэ асуудлыг шийдэх болон шинэ жингээ барихад туслах стратегийг тодорхойлох нь эмнэлгийн практикт маш их ач холбогдолтой" хэмээсэн юм.

Жин хасах гэж буй хүмүүст өгдөг нийтлэг зөвлөгөө бол өдөр тутмын алхмаа нэмэгдүүлэх явдал. Гэвч яагаад, хэзээ, хэдэн алхам алхах нь тодорхойгүй хэвээр байгаа гэж үзэж эрдэмтэд энэ судалгааг хийсэн байна.

Хүмүүс жин хасахдаа хэр их алхах ёстой талаар нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд судлаачид 4 мянга орчим өвчтөн хамрагдсан хэд хэдэн эмнэлгийн туршилтад дүн шинжилгээ хийжээ.

Дүн шинжилгээндээ амьдралын хэв маягаа өөрчлөх хөтөлбөрт хамрагдсан 1,987 өвчтөнийг, зөвхөн хоолны дэглэм барьсан эсвэл ямар ч эмчилгээ хийлгээгүй 1,771 өвчтөнтэй харьцуулжээ. Эхний бүлгийнхэн жин хасах үе шатны төгсгөлд өдөр тутмын алхмаа 8,454 болгож нэмэгдүүлсэн байна. Тэд дунджаар биеийн жингийн 4.39 хувь буюу 4 орчим кг-ыг хассан юм.

Модена ба Режжо Эмилия их сургуулийн Марван "Жин хасах үедээ өдөрт 8,500 орчим алхам алхах хэрэгтэй. Жингээ эргэж нэмэхгүй байхын тулд энэ идэвхтэй хөдөлгөөнөө цаашид ч хадгалахыг хүмүүст үргэлж зөвлөх хэрэгтэй" гэжээ.

“World Obesity Atles” мэдээлснээр бол 2035 он гэхэд дэлхийн хүн амын 30 хувь нь таргалалттай болох төлөвтэй байна. Тиймээс судлаачид таргалалтын эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд амьдралын хэв маягийн өөрчлөлтийг илүү судлах болжээ.

Илүүдэл жин болон таргалалт нь эрүүл мэнд, сэтгэл зүйн олон өвчинтэй холбоотой байдаг. Мөн дэлхий даяар эрүүл мэндийн тогтолцоонуудад санхүүгийн хүнд дарамт учруулдаг.

Таргалалттай хүмүүс ноцтой халдвар авах эрсдэл 70 хувиар илүү байдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байсан. Мөн дэлхий даяар халдварт өвчний улмаас нас барж буй арван хүн тутмын нэг нь таргалалттай холбоотой байх магадлалтай юм. Үүнээс гадна таргалалт нь зарим хорт хавдар, зүрх судасны эмгэг, чихрийн шижинтэй болох эрсдэлийг өндөрсгөдөг билээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Bi odor bolgon 10k alhah gej orolddog ydaj tolgoi sereed stress bagasdag

Зочин
Зочин

Жин хасахад зөвхөн хоолноос гадна хөдөлгөөн ямар чухал гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин

Сүүлийн үед хүмүүс хөдөлгөөн багатай болоод жин нэмээд байх шиг санагддаг

Зочин
Зочин

Өдөр бүр тогтмол алхах л хамгийн чухал юм байна даа гэнэт их ачаалал өгөхөөс илүү

Зочин
Зочин

8 myangan alham geheer ih yum shig sanagddag ch huduu yavahad medegdehgui hurne

Зочин
Зочин

Humuus shuud l turah em haihaasaa umnu alhahaa nemmeer yum

Зочин
Зочин

Байнга алхах нь юунд ашигтай байдаг вэ гэвэл гэнэт өөр спорт хийхэд бие хаа шархирч өвдөхгүй биед ачаалал өгөхөд дассан, даах чадвартай байдаг.

Зочин
Зочин

8500 alham gdg bol unendee bolomjiin too bn shde ajilaa hiigeed yavj baihad l hureh yum bn

Зочин
Зочин

Алхаад эхлэхээр нойр хүртэл сайжирдаг юм билээ жин хасахаас гадна олон ашигтай

Зочин
Зочин

Yg unen shuu suugaad ajildag humuus l hamgiin hetsuu n baih

Зочин
Зочин

Өдөрт хэд алхахаас гадна тогтмол байдал нь л хамгийн чухал байх аа

Зочин
Зочин

Manaihan lift ashiglahaa bagasgaval alham ni ayandaa nemegdeh bhdaa

Зочин
Зочин

Жингээ барина гэдэг турахаас ч илүү хэцүү байдаг гэдэг үнэн шүү

Зочин
Зочин

Bi sayhanaas oroi bur 1 tsag alhaad ehlsen chin bie mash hund bish bolood goy bgaa

Зочин
Зочин

Алхах бол хамгийн энгийн бас мөнгө шаардахгүй дасгал даа

Зочин
Зочин

8.5k alham bol fitness orohgui bsn ch hiichihmeer zorilt bn

Зочин
Зочин

Ядаж автобусаар нэг буудал өмнө буугаад алхахад л их өөр санагддаг

Зочин
Зочин

Тогтмол алхдаг хүмүүсийн биеийн ерөнхий байдал өөр байдаг шүү

Мөнх
Мөнх

Зөв хөлтэй алхвал эм болно
Буруу хөлтэй алхвал хор болж,өвчлөл үүсгэдэг

Зочин
Зочин

Шингэхгүй устахгүй хоол идэхээ байж монгол хоолоо хэрэглэж. Талх гурал мах гурав байхад монголд тарган хүн өвчтнтэй хүн цөөн байлаа

Холбоотой мэдээ

Back to top button