Кир Стармерийг засгийн газрынх нь сайд нар огцрохыг уриалах боллоо
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер хэцүүхэн нөхцөл байдалд ороод байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдийн дараа асуудал бүр дордлоо. Түүнд ажлаа хүлээлгэн өг гэх шаардлагыг сөрөг хүчний хууль тогтоогчид тулгаад байсан юм. Тэгвэл даваа гарагт /2026.05.11/ түүний засгийн газрын сайд нар нь огцрохыг уриалах болжээ. Мөн Стармерийн Хөдөлмөрийн намын 70 гаруй гишүүн түүнийг огцрохыг уриалсан байна.
Засгийн газрын ахлах сайд нар болох Гадаад хэргийн сайд Иветт Купер, Дотоод хэргийн сайд Шабана Махмуд нар эрх мэдлээ эмх журамтайгаар шилжүүлэн өгөх хэрэгтэй гэж Стармерт биечлэн хэлжээ.
Намын бусад гишүүд болох Жон Хили, Дэвид Лэмми нар Стармертай мөн уулзсан аж. Тэд дараагийн алхмуудыг хэрхэн хариуцлагатай, нэр төртэй, эмх журамтай хийх талаар ярилцжээ. Харин Ричард Хермер, Стив Рид гэх мэт намын хэд хэдэн гишүүн түүнийг үргэлжлүүлэн тэмцэхийг уриалсан байна.
Эрчим хүчний сайд Эд Милибэнд долоо хоногийн өмнө Стармерт хандан ажлаа өгөх хугацаагаа тодорхойлохыг санал болгосон гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Даваа гарагийн өглөө Стармер үг хэлэхдээ огцрохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэр өөрт нь эргэлзэж буй хүмүүсийн буруу гэдгийг баталж, удирдлагын төлөөх өрсөлдөөнд тэмцэнэ гэсэн байна.
Стармер “Би ажлаа хаяж явж улс орноо эмх замбараагүй байдалд оруулахгүй байх хариуцлага хүлээсэн. Консерватив намынхан улс орныг удаа дараа эмх замбараагүй байдалд оруулж, нөхөж баршгүй хохирол учруулсан билээ. Хөдөлмөрийн намын засгийн газар улс орноо дахин ийм байдалд оруулбал ард түмэн биднийг хэзээ ч уучлахгүй” гэжээ.
Түүнийг огцрохыг сайд нар нь хүртэл уриалах болсон асуудал хэд хэдэн үйл явдалтай холбоотой. Тодруулбал Стармер туршлагатай дипломатч Питер Манделсоныг АНУ дахь элчин сайдаар томилсон. Гэвч Манделсон бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейнтэй холбоотой байсан өнгөрсөн жил дэлгэгдсэн баримтын улмаас илэрч, түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байдаг.
АНУ-ын Хууль зүйн нам энэ жил нийтэлсэн Эпстейний баримт бичгүүдээс Манделсон түүний ойрын хамсаатан байсан гэдэг нь харагдсан тул тэр Хөдөлмөрийн намаас өөрийн хүсэлтээр гарсан юм. Мөн Манделсон анх аюулгүй байдлын шалгалтад тэнцээгүй ч Гадаад хэргийн нам үүнийг давж шийдвэр гаргасан гэдэг нь саяхан ил болсон билээ.
Үүн дээр нэмэгдээд Хөдөлмөрийн нам амралтын өдрүүдэд болсон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн нь Стармерийг огцрохыг шаардсан дуу хоолой нэмэгдэхэд хүргэв.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөдөлмөрийн яам сонгуульд ялагдал хүлээсэн, гэж үхсэн ацаа бичээд бнаа эргүү сэтгүүлч ээ! Хөдөлмөрийн нам гээч, үхжээсэн хоосон толгойт оо!