УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засаг солигдох бүрд төрийн бодлого "савладаг" байдал хөгжлийг чөдөрлөж байна

Бид өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш есөн сарын хугацаанд гурав дахь Засгийн газрынхаа нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд засаг солигдох бүрд төрийн бодлогын залгамж чанар орхигддог байдал давтагсаар. Угтаа бол кабинет өөрчлөгдөж байгаа болохоос Монгол Улсын нийгэм эдийн засаг, тулгамдаж буй асуудал хэвэндээ.

Гэтэл улстөрчийн хувьд амбицаа дарж чадахгүй, өөрийн нэрээр овоглох ямар нэг ажил эхлүүлэх гэж адгасандаа өмнө Засгийн газрын бодлогыг үгүйсгэдэг явдлыг Н.Учрал Ерөнхий сайд ч давтаж байна. Огт болж бүтэхгүй арга барил, бодлого хөтөлбөр байгаад өөрөө тэдгээрийг батлалцсан, хэрэгжүүлэхэд гар бие оролсон байдаг нь сонирхолтой.

Тэрбээр Засаг тэргүүлж эхэлмэгцээ "Чөлөөлье" санаачилгаа бүх салбарт хэрэгжүүлэхээ илэрхийлсэн. УИХ-ын чуулганы индрээс өөрийн автораа чирж ирсэн ирсэн нь энэ. Гэвч өмнөх бодлого шийдвэрүүдийг засварлан шинэчиолж, тэр тухайгаа "хурдтайгаар" мэдээлэх болсон нь иргэд, бизнес эрхлэгчдэд эргэлзээтэй байдал би болгож хөгжлийн чөдөр тушаа болж байна.

Хамгийн наад зах нь ТҮЦ. 146 төрлийн бизнесийн зөвшөөрлийг цуцалж, мэдэгдээд шууд эхэлдэг болно гэхийн шийдвэрийнх нь гор. Хотын гудамжинд ТҮЦ борооны дараах мөөг шиг өдөр өдрөөр нэмэгдэж, буцаан татаж дийлэмгүй хэмжээнд хүрээнд байна. Уг нь Л.Оюун-Эрдэнийн томилгоогоор нийслэлд очсон Х.Нямбаатарын хэрэгжүүлсэн гол ажлын ажлын нэг байв.

Өөр нэг жишээ нь Татварын багц хууль. Ерөнхий сайдаар томилогдсон өдрөө л буцаан татаж буйгаа мэдэгдсэн. Уг нь өмнөх засгийн газрын үед уг хуулийн төслийг "усыг нь шавхаад" оруулж ирсэн гэж дүгнэдэг. Эгүүлэн татаж, буцаан өргөн барьсантай холбоотойгоор татвар төлөгчдөд бөөн эргэлзээ үүсгэж буй. Мөн Сэлбэ дэд төв, Эрдэнэбүрэнгийн УЦС тэргүүтэй улс, нийслэлийн мега төслүүд ч энэ Засгийн үед гацаанд орчихоод байна.

Ерөөс төрийн засгийн бодлого тогтворгүй, залгамж чанаргүй байгааг өчигдөр болж өнгөрсөн стратегийн орд, газар эзэмшигч компаниудын удирдлагатай хийсэн уулзалтын үеэр "Монголын Алт" МАК ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүний хэслэн үгээс харагдаж байна. Тэрбээр "Бид хэлэлцээрт ороход бэлэн гэдгээ илэрхийлж, есөн удаа захиа хүргүүлсэн. Хэрэглэх хууль, хэлэлцээрийн журмаа тодорхой болгочих гэсэн. Гэтэл хэлэлцээрт ир үгүй бол БЭТ томилно шүү гэдэг л хариу ирүүлдэг" гэсэн юм.

Түүний энэ үг хууль тогтоомж, бодлого үргэлж өөрчлөгддөг гэдгийг илчилж байна. Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлж, байгалийн баялгаас иргэдийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх бол гурван Засгийн газар дамнан яригдаж буй асуудал.

Анх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Улмаар төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсон стратегийн орд газруудын төрийн хувь эзэмшлийн хэмжээг тогтоох хүрээнд ААН-үүдтэй хэлэлцээ хйих ажил эхэлсэн. Харин Г.Занданшатарын танхимаас стратегийн орд газруудын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээхээр тохиролцоо хийж байв.

Ерөнхий сайд Н.Учрал стратегийн орд эзэмшигч компани бүртэй хэлэлцээ хийх нь хугацаа алдана гэж үзээд буй. Тиймээс төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулан, орлогыг Үндэсний баялгийн санд хуваарилагаг болохоор ажиллаж эхэллээ.

Эндээс Монгол Улсын газрын бодлого хэр савлаж, хэдэнтээ хөлбөрч байгаа нь харагдаж байна. Дотоодын компани, баялаг бүтээгчдэд ч төвөгтэй, ойлгомжгүй санагдаж байгаа энэ мэт хууль эрх зүйн орчин гадагшаа яаж харагдах нь ойлгомжтой.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

нооргоо тавьчихсан юм уу, гөлөмцүү бичээ юу, редакцын бодлого, хяналт гэж бүр алга болжээ.

Зочин
Зочин

Зандан, Хүүк, Учрал нар насаараа л төрийн сайд, гишүүн хийж байж гэнэт сансараас бууж ирсэн мэт, гарчихсан байсан бодлогын шийдвэрүүдийг анх удаа сонсож байгаа аяглаад, новшийн хувирамтгай урвамтгай зан гаргаад байгааг нь харахаар бүр сэжгийн

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Өмнөхөө олигтойхон үргэлжлүүлээд авч явж чадахгүй юм бол Тимоны засгийг ч хурдан огцруулбал таарна. Eр нь Хүрэлсүх Учрал 2 МАН-ыг 28 онд ялагдуулах юм албаар хийгээд байна, тэгээд ялагдахаар нь намаа Хүүк тодрон гарч ирж авах санаатай. МАН-н 200 мянган гишүүд нь хараад аваарай

Зочин
Зочин

Учралыг хурдан огцруулахгүй бол ч нураахнээ

Холбоотой мэдээ

Back to top button