НИЙГЭМНийгэм мэдээ

Фото: "Дилов хутагт ба Оуен Латтимор: Тив дамнасан өв“ тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр "Дилов хутагт ба Оуен Латтимор: Тив дамнасан өв“ тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ. Дилов хутагт Б.Жамсранжав, Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, ажил хөдөлмөрт холбогдох өв нь Монгол Улс болон АНУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлсөнийг олон нийтэд таниулах сурталчлах зорилготой юм.

Тус үзэсгэлэнд Завхан аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Дилов хутагт Б.Жамсранжавын эд өлөг, үзмэрүүд болон Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс XVIII-XX зууны эхэн үеийн шашны зарим үзмэр цуглуулга, Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй Дилов хутагтын төрсөн нутаг, түүхтэй холбоотой газрын зураг, гар бичмэлүүд, ТЕГ-ын Тусгай архивын баримтууд, Оуэн Латтиморын гэр бүлд хадгалагдаж буй гэрэл зургууд дэлгэгдсэн байна.

Мөн АНУ-ын Конгрессын номын сан, Харвардын их сургууль, Йелийн их сургууль, Жонс Хопкинсийн их сургууль, Пенсильванийн их сургуулийн цуглуулгаас тэдний намтар үйл хэрэгтэй холбоотой захидал, гэрэл зураг, баримт бичгийн хуулбар дэлгэгдсэн байна. Үүнээс гадна доктор М.Саруул-Эрдэнийн хувийн цуглуулгад буй хадаг, өсгөгч шил зэрэг сонирхолтой үзмэрүүдийг дэлгэжээ. Тус үзэсгэлэнг
зургаадугаар 12-ны өдрийг хүртэл олон нийтэд төлбөртэй үзүүлэх юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button