Сурвалжилга: Зээл авч өмнөхөөсөө жижиг ТҮЦ хийлгэж дуусаагүй байтал ачна гэж байна

Өнгөрсөн жил нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийтийн гудамж талбай болон автобусны буудлын ойр орчимд байршуулсан 1,436 Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийг албадан ачиж, журамласан. Тэгвэл ТҮЦ-ээ алдсан худалдаа эрхлэгчид эрс эсэргүүцэж суулт хүртэл зарлаж байв. Түүнчлэн зарим нь "амьжиргаагаа залгуулж чадахгүй байна" гэх шалтгаанаар худалдаа үйлчилгээгээ гадна гудамж цаашлаад Төв талбайд ч үйл ажиллагаагаа явуулаад амжсан.
Хотын дарга ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж "Улаанбаатар хотод хоёр байршилд шинээр ашиглалтад орж байгаа үйлчилгээний төвд үнэ төлбөргүй талбай, ажлын байр гаргаж өгнө. Зарим газарт ТҮЦ-ээ нүүлгэх байршлыг зааж өгөх болно" хэмээн мэдэгдсэн. Мөн ₮10 сая хүртэлх мөнгийг нөхөн олговор хэлбэрээр өгнө гэснээр нэг хэсэгтээ ТҮЦ-ийн хэрүүл намжсан.
Гэтэл өнгөрсөн сараас эхлэн нийслэлийн тодорхой байршлуудад ТҮЦ эргэн гарч ирж, хэрүүлийн алим тарих болов. Учир нь Монгол Улсын ерөнхий сайд Н.Учралын засгийн газрын "Чөлөөлье” санаачилгын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 146 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс бүрэн чөлөөлсөн. Үүнд Хүнсний зах, Худалдааны төв, Ресторан, Үсчин, Зочид буудал, Нийтийн халуун ус зэрэг багтсан бөгөөд "ТҮЦ"-ийн талаар дурдагдаагүй байна. Гэтэл "Мухлаг" гэх /жижиг дэлгүүр, лангуу, павильон/-ыг нийтэд нь хамруулсан ерөнхий нэршилтэй бизнесийг чөлөөлсөн нь ТҮЦ эргэн ирэх шалтгаан болов уу гэлтэй.
Энэ талаар Х.Нямбаатар "Чөлөөлье санаачилгын хүрээнд тодорхой байршлуудад ТҮЦ байршуулах асуудал яригдсан. Гэтэл хотын гол гудамж замуудыг дагуулж, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байршуулаад байна. Эдгээр ТҮЦ-үүдийг нүүлгэнэ" гэж мэдэгдсэн. Тэгвэл бид СБД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр Монгол 3-р сургуулийн автобусны буудал байршсан ТҮЦ эрхлэгчдээс үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Сүхбаатар дүүрэг хотын төвөөс зайдуу 40 гаруй байршилд ТҮЦ тавихыг зөвшөөрсөн-

ТҮЦ-ийн худалдаа эрхлэгч, иргэн "Х.Нямбаатараас болоод биднийг нийгмээрээ муу хүмүүс гээд ойлгочихсон. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг шиг олон ТҮЦ үйл ажиллагаа явуулж байсан учраас ганц нэг болхи, заваан хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдгээр дээр дөрөөлж биднийг нийтээр нь "харлуулах" нь буруу. Анх биднийг мэдээгүй байхад ачихаар болчихсон байсан. Тухайн үед Нарантуул зэрэг худалдааны төвүүдэд лангуу гаргаж өгнө гэж хэлээд ачсан. Дараагаар нь дүүрэг дээрээ очоод лангуу түрээслүүлэх эсэхээр тодруулахад "тийм юм байхгүй. Юу яриад байгаа юм" гэсэн хариу өгсөн. Улмаар бид ТҮЦ-ээ ахин гаргаж тавиулахын төлөө олон сар тэмцсэн. Сүүлдээ гуйж ч үзээд ч амжилт олоогүй. Гэтэл саяхнаас ₮10 саяыг өгсөн гэж яриад байна лээ. Х.Нямбаатар даргаас ₮10 саяыг авах нь байтугай уулзаж ч үзээгүй
-Одоо эргээд ТҮЦ-ээ гаргачихсан худалдаа эрхэлж байна шүү дээ. Дүүргээс нь зөвшөөрсөн юм уу?
-Дүүрэг болгон Хотын төвөөс зайдуу ТҮЦ тавих байршлууд баталж өгсөн. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг Монгол 3-р сургуулиас хойш 40 гаруй байршилд ТҮЦ тавихыг нь зөвшөөрсөн. Ингэхдээ ТҮЦ эрхлэгчдийг харгалзан үзэж амьдралын боломж бололцоо муу, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон хүмүүст хотын төвөөс алс, зайтай газруудад ТҮЦ үйл ажиллагаа явуулах газар гаргаж өгсөн. Жишээ нь би гэхэд дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хүн. Гэхдээ албан ёсоор цаасан дээр гаргаж өгсөн бичиг, зөвшөөрөл нь гараагүй байгаа. Зөвхөн хотын "А" бүсээс гарсан буюу захын байршлуудад цөөн тооны газар гаргаж өгсөн гэсэн үг. Харин хотын төвийн нийтийн гудамж талбай, автобусны буудалд байршуулсан ТҮЦ-ийг бүгдийг нь нүүлгэсэн.
-Хотын өнгө үзэмж, нийтийн гудамж талбай зай эзэлж явган зорчигчдод хүндрэлтэй байдаг зэрэг асуудал хөндөгддөг шүү дээ. Өмнөх ТҮЦ-ээс ялгарч шинэчилж сайжруулсан зүйл бий юу?
-Өмнөх ТҮЦ-нээс ялгаатай нь 2:3 метр буюу хэмжээний өмнөхөө бодвол жижигхэн болж өөрчлөгдсөн. Нийтээрээ энэ стандартаа барина. Манай хажуу талын худалдаа эрхлэгч эгч 2:3 хэмжээнд тохируулж шинэ ТҮЦ хийлгэж авчирсан. ТҮЦ эрхлэгчид ихэнх нь дээрх хэмжээгээр шинийг хийлгэхээр зээл авах нь аваад шинийг хийлгэж байгаа. Тэгтэл өчигдөр хүн ирснээ ачна гэж хэлж байна. Өр тавьж шинээр ТҮЦ хийлгэж байгаа иргэд өнөөхөө ч байршуулж чадахгүй нөхцөл байдалд орчхоод байгаа юм. Бид нар бүтэн нэг жил ажил, орлогогүй байж төрийн "тоглоом" боллоо.
-Эрүүл мэндийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн зардаг, үйлчилгээ муу, бохир гэх мэт иргэдийн шүүмжлэл байдаг. Үүнийгээ хэрхэн сайжруулах вэ. Өдөрт дунджаар орлого нь хэд байдаг юм?
-Зарим нэг болхи заваан ТҮЦ эрхлэгчдээс болоод бид бүгдийг нийтээр нь нийгэмд муухай мэтээр харуулж, ойлгуулж байна. Угтаа бид аль болох цэвэр байхыг хичээдэг. Орж ирсэн иргэд ч биднийг дэмжиж "та хэдийг маань "хоолтой"-н үлдээгээсэй билээ" гэдэг. Бид нарыг хортой бүтээгдэхүүн зардаг гэж ярьдаг. Монголын хилээр хуулийн дагуу орж ирсэн бүтээгдэхүүнүүдийг л худалдаалж байгаа. Ганц нэг ширхгийн хоол зардаг ТҮЦ-үүд байдаг байсан байх. Одоо боль больсон. Хүүхдүүдэд зориулсан зүйл огт байхгүй. Ихэвчлэн том хүмүүс орж ирж ойр зуурын ус ундаа, тамхи гэх мэтийг зарна. Орлого маш бага шүү дээ. Өдөржин суусны эцэст 300 мянган төгрөгийн л орлого олох жишээтэй.
-Чөлөөлье санаачилгын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 146 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөлсөн. Үүнд Хүнсний зах, Худалдааны төв, Ресторан, Үсчин, Зочид буудал, Нийтийн халуун ус зэрэг багтсан. Яг албан ёсоор ТҮЦ гэж бичээгүй байна. Харин "Мухлаг" гэх /жижиг дэлгүүр, лангуу, павильон/-ыг нийтэд хамруулан оруулсан. Үүнд ТҮЦ багтах болов уу?
-Хүнсний мухлаг гэдэгт ТҮЦ орно гэж бодож байна. Иргэд нь хөдөлмөрлөж байхад түүнийг нь хорьж цагддаг төр байж болохгүй. Харин ч эсрэгээрээ дэмжих ёстой.
-ТҮЦ-ийг жижигхэн, өнгө үзэмж сайтай цэвэрхэн болгож GS25, CU дэлгүүрүүдтэй адил Франчайз эрх өгдөг болох хэрэгтэй-

ТҮЦ-ийн худалдаа эрхлэгч, иргэн "ТҮЦ-ийг жижигхэн, өнгө үзэмж сайтай цэвэрхэн болгож GS25, CU дэлгүүрүүдтэй адил албан Франчайз эрх өгдөг болох хэрэгтэй. Өнгөрсөн жил 1,000 гаруй ТҮЦ ачсан учраас нэг үеэ бодоход заваан замбараагүй гэх нь гайгүй байх. Одоогоор цөөхөн хэдэн ТҮЦ байршсан харагдана лээ. Тэгэхээр эдгээрийнхээ стандартыг төр нь тогтоож өгөөд шаардлага сайн тавьж цэвэрхэн, тохитой жишиг болсон цөөн ТҮЦ-тэй болох хэрэгтэй. Худалдаа эрхлэгчдээ хааж, хорих биш дэмжих хэрэгтэй байгаа юм.
-ТҮЦ-ээ ачуулаад жил шахам болсон. Энэ хугацаанд бодитоор өөрт тань мэдрэгдсэн санхүүгийн хүндрэл хэр байв?
-2025 оны дөрөвдүгээр сард ТҮЦ-ээ ачуулсан. Өмнө зээлтэй байсан учраас сүүлийн нэг жил тодорхой ашиг орлогогүй зээлийн хүү, алданги арай гэж төлж давлаа. Найман өөр зээл бий, аль хэдийн хар жагсаалтад орчихсон. Ахиж зээлж авах ч боломжгүйг, хүү төлөөл амьдарч байна. Зээлээ хүнээс гуйхгүйгээр ажил хийгээд төлөөд явах гэхээр хааж боож шахдаг. Хотын төвөөс гаргах тухай ярьж байна лээ. Хол хүн байхгүй 22 товчоон дээр очоод хэнд юу зарах вэ. Боломжтой, бодитой зүйл яримаар байгаа юм.
-Нийслэлээс нөхөн төлбөрт ₮10 саяыг олгоно, лангуу түрүүс болон ажлын байраар хангана гэж хэлсэн шүү дээ?
-Тийм ам гарсан байсан. Бодитоор түүнийг нь хүртсэн хүмүүс маш цөөхөн. Мань мэт нь бол юу ч аваагүй олон зээлтэй л хоцорсон. Жилийн өмнөөс ТҮЦ-ээ хураалгаад ямар ч мөнгө олох боломжгүй болсон байхад зээл огт зогсоогүй. Өдөр ирэх тусам хүү нь өндөр болж, чанаргүй зээлдэгч болсон. Ахин ТҮЦ-ээ гаргаж ирээд үйл ажиллагаа явуулах гэхээр тог, цахилгаан тавьж өгдөггүй. Өчигдөр нэг хүн ирээд ахиад л ачна гэж байсан.
Иргэд: Тодорхой заасан дүрэм журам л хэрэгтэй байх
ТҮЦ байх нь зөв, буруу эсэх асуудал дээр иргэд ямар байр суурьтай байгааг тодруулахад "Аливаа юм бүхэн хоёр талтай байдаг. Нэг талаас ТҮЦ эрхлэгчид орлоготой, аятайхан болж байх шиг байна. Нөгөөтээгүүр хотын өнгө үзэмж, цэвэр орчин талаасаа жаахан асуудалтай байх. Нийтийн эзэмшлийн гудамж талбай автобусны буудлууд дээр нэгээс илүүгүй ТҮЦ байлгавал зай талбайны хувьд төдийлөн асуудал болохгүй байх. Хамгийн гол нь төр иргэн хоёр нь хоорондоо ойлголцох нь чухал биз. Төр нь шаардлагуудаа тодорхой тавьж түүнийг нь худалдаа эрхлэгчид нь дагахад л асуудал шийдэгдэнэ. Би бол ТҮЦ-нээс тамхи л авдаг. Өөр хүнсний төрлийн зүйл авдаггүй" гэлээ.
Иргэн 2: ТҮЦ-ийг дүрэм, журамтай болгочихвол болохгүй зүйл байхгүй. Даана ч бид нэг өдөр дүрэм батлаад маргааш нь мартдаг улсад амьдарч байгаа нь харамсалтай. Хүмүүс ТҮЦ-ээр амьдралаа болгож чаддаг байсан болохоор л тэмцэлдэж ахин дахин гарч ирээд байгаа байх. Ойр зуурын ундаа, ус авахад ууг нь амар л байдаг юм.
Иргэн 3: ТҮЦ хэрэггүй юм байна. Хүүхдүүдийг хордуулах юм зардгаас өөр бидэнд хэрэгтэй зүйл байхгүй. Хотын соёл, өнгө үзэмжийг муухай харагдуулдаг. ТҮЦ байхаар ер нь заваан харагддаг. Тиймээс хэрэггүй гэж бодож байна.
Иргэн 4: Төдийлөн үйлчлүүлээд байдаг юм. Заримдаа ойр зуурын уух зүйл авахад хурдан бусад дэлгүүр шиг дараалж зогсоод байхгүй амар санагддаг. Зай талбай, бохир завааны хувьд сөрөг талтай байдаг. Хотын соёлоо бодоод "ТҮЦ"-гүй байхаар худалдаа эрхлэгч нарт хүнд тусах байх.
Видео:





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түцгүй хөгжье өөр юм хийгээч
Явган хүний зам дээр битүү ТҮЦ байх нь бол үнэхээр түвэгтэй байсан
Хот ТҮЦ хаана байрлуулахыг заах ёстой. Өөөрсдөө дураар байрлуулах ёсгүй дээ.
ТҮЦ гүй болоод л байгаа биз дээ. ТҮЦ нд зарж байгаа шаардлага хангахгүй хогнуудаар хүүхэд залуучуудаа хордуулах яасан дуртай тэнэг хүмүүс вэ?
Хориод байхад хийгээд байгаа бол ачна шдээ ацаа
Ачих нь зөв. ТҮЦ-нээс өөрөө бизнес сэтгээч
Яг үнэн өөр зүйл хийгээч
ДИЖИТАЛ ЗУУНД ТҮЦ-НЭЭС ӨӨР БИЗНЕС СЭТГЭ Л ДЭЭ. ЮУГАА ХИЙЖ ТҮЦ-ТЭЙГЭЭ ЗУУРАГНААД БАЙДГИЙН.
БАС ХЭЛ АМАА БИЛҮҮДЭЭД БАЙЛГҮЙ ТАРХИА ТЭЛЦГЭЭ.
Түц хэрэггүй.их бүдүүлэг юмаа.Хотын өнгө үзэмж цэвэрхэн байх ёстой.Та нар хараарай түцтэй газрийн эргэн тойронд шүлс нус нэвшсэн үнэр шээс үнэхээр ой гутам.зардаг юм нь дандаа хүүхдэд хортой зүйл,хэзээ хийсэн мэдэгдэхгүй хуушуур,ороомог, гэх мэт
Тимон бандиас зардлаа авцгаа. Тэр поп пязда л элдэв юм донгоссон
Хохино зайл. Өдий төдий ажлын хоосон байр дүүрэн бна
ТҮЦ одоо хэрэггүй.
зайл2. Хэний төлөө зээл авч ТҮЦ хийгээд бгаан.
Толгойгоо ажиллуул өөр юум сэтгэ Түц бол ёстой хэрэггүй
ТҮЦ нь дотроо шээдэг, гараа ч угаадаггүй заваан юмнууд энд баахан сэтгэгдэл бичсэн байна. Бохир заваан ТҮЦ огт хэрэггүй шүү.
Мэдсээр байж яах гэж ингэж өөрсдийгөө хохироодог юм бэ? Үүний оронд аятайхан лангуу ажиллуулаач
түцэн болъё гээд бншдээ иргэд түцгүй амьдармаар бн гээд бна
ядуу буурай манайх шиг авилгад идэгдсэн орон ард түмэн ингэж л амь зогооно, харин хамрах хүрээг нь ялгаж салгаж өгөх хэрэгтэй. Нээх худлаа хотын соёл моёл гэж олон юм донгосоно, хүн ард чинь амьдрал улам дордож бгг махны үнэ цалин 2оо харьцуулаал мэдчээсэй.
ТҮЦ хэрэггүй бохир заваан хүнсний аюулгүй байдал алдагдсан шээс ханхалсан нөат өгдөггүй ....гм
zugeer l ajil olj hii????? hunii toloo amidarsan bish dee???????
Та нар одоо жоохон сэтгэлтэй байгаач, ТҮЦ-г бүгдийг нураа хотоос гарга....
uchiral ygd buh zuiliig butsaaj bairandan avaachih gd bg yum bldoo esvel humuus buruu oilgood bnuu
Иргэд маш их дургүйцэж байгаа шүү. Эмхэлж цэгцлэх ажлыг саатуулж сөрөхөө боль Лангуу өөр ажлын санал тавиад л байсан биз дээ!!!! Заавал хөглөрч үмхийрэх гээд зүтгээд эргүүтэхээ боль Мурий сарий далжгар гилжгэр юмнууд гудамжинд тарааж тавихаа боль. Үйлчлүүлэгчид эрс цөөрсөн, дэмжихгүй байгаа.
Irged boikot hiij bplno sh dee yum avahaa baichih tgd ayandaa alga bolchih bish uu. Ed nar gehdee aygui duraaraa um aa.
Хохь нь өөр аөил зөндөө бна дураараа хэн чамайг түц хийж тавьсан юм зүгээр сууж хог хор зарах сонирхол нь дэндсэн ховшнууд
ТҮЦ арай гэж энэ жижиг заваан бохир хаырцагнаас хотын гудамж талбайг цэвэрлэсэн шүү дээ. Яасан ард түмнээ хотынхоо ирээдүй, үр хүүхдүүдээ боддоггүй тэнэг малнууд вэ? Баас шээс, хугацаа дууссан бохир заваан шаардлагагүй хүнс хогоор хэдий болтол хүүхэд залуучуудыг хорлох болж байна. ТҮЦ ажиллуулдаг малнуудаа‼️
Ард түмнийг талцуулсан шийвдэр байлаа. Хамгийн гол нь 00 асуудал, гарын ариун цэвэр угаалтуур бхгүйд л бна
Зайлаачээ. Өнгөрсөн дууссан юм гэж байна.
Neg musun hotiin 1 say irgen bugd tuts bariad amdrah uu? Ingej duraaraa tuts barij tal deer bilchij baiga met aashilhaa boli !!!
Хохь нь ажил хийх дургүй хор хог муудсан хоол чихэр бохь муу болгоныг зарж мөнгө олдог гайнууд эрүүл мэндэд хор түгээж яваа шүү зайл чи яасан их зээл авдаг хулгөйч вэ чи мөрөөрөө яв
Түц хэрэггүй.Одоо тависан түц -нүүдийн хажуугаар явахаар шээс шивтэр үнэртээд ёстой заваан.Ороод ч авах юмгүй дандаал хог зардаг.Харж байхад хүүхдүүд голдуу үйлчлүүлдэг.Хүүхдүүдийн эрүүл мэндийг бодсон ч ёстой хэрэггүй шүү.
Түц зайлаа
tur ni neg yum yariad daraa ni uur bolchdog ni hamgiin hund bn da zeeltei humuus yaj amidrah yum
hotiin tuv deer heterhii olon bh ni unen hund haragddag ghde bugdiig ni achih ch bas bish ee
Нэг бол бүр хууль дүрмээ тодорхой болго нэг бол ажил хийж байгаа хүмүүсээ тайван орхи
tutsnees us undaa avahad amar l bdg busad delguur shig urt daraalal bhgui
zarim tuts uneheer bohir bdg ni unen gehde bugdiig ni adilhan harj bolohgui
ТҮЦ эрхлэгчид дундаас асуудалтай хүмүүс байсан ч бүгдийг нь нэг шугамаар шийдэж болохгүй
Хотын дарга нарын шийдвэр байн байн өөрчлөгдөхөөр жирийн хүмүүс л хохирч байна
Төр засаг нь өөрөө ажлын байр бий болгох ёстой ш дээ. Гэтэл ажлын байр бий болгож чадахгй, хятадуудад л ажлын байр бий болгож өгдөг новшийн төр засаг. Тэгсэн мөтлөө хувиараа ажлын байр бий болгосон ядарсан ард иргэддээ дээрэлхүү, ТҮЦ-ийг нь нурааж сүйтгэдэг хогийн Нямбаатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрийнх нь охины нохойноос дор үзэж байна. Нямбаа новш бусдаас юугаараа илүү юм?
ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
ТҮЦ эрхэлдэг хүмүүсийг бүгдийг нь муу хүн мэтээр харах буруу шүү амьдралаа залгуулж яваа олон айл байгаа
ene humuus chin ajil hiij amidrah gd yvaj bn shde neg bolomjtoi standard gargaad ogchih l doo
Хотын өнгө үзэмж чухал ч гэсэн хүмүүсийн амьжиргаа бас адилхан чухал асуудал
Хүүхэд хордуулдаг юм зардаг гэдэг яриа ч бас хэтрүүлэгтэй санагддаг шүү
Сю жиэс25 аа буулгаад түцчидээ оруул.
Өдөржин сууж байж хэдэн төгрөг олдог хүмүүсийг ингэж хавчаад байх хэрэг байна уу
ТҮЦ-үүдээ жигд загвартай цэвэрхэн болгочихвол асуудал багадах юм биш үү
Өр тавиад шинэ ТҮЦ хийлгэчихсэн хүмүүсийг ахиад ачна гэдэг арай дэндүү юм аа
гох нь
ТҮЦ нүүрийг шатаа