НийгмийнНийгэм мэдээ

Эг, Онон, Хэрлэн, Халх голын усны түвшин олон жилийн дунджаас 5-25 см бага байна

Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн, нуур: Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Бэлтэс, Бүгсий, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-55 см бага харин Дэлгэрмөрөн, Үүр голын дундаж түвшин 2025 оны мөн үеийнхээс 20-55 см ахиу байна.

Хангай нурууны араас усжих Идэр голын уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 5-15 см буурсан бол Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойдтамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй өөрчлөлт багатай байсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг 2025 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-25 см бага харин Идэр, Гичгэнэ голын хувьд 10-20 см ахиу байна.

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт 5-25 см буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 10-40 см бага харин 2025 оны мөн үеийнхээс 5-15 см ахиу байна.

Сэлэнгэ мөрний эхэн хэсгээр усны түвшин өмнөх арав хоногийн турш буурсан бол Зүүнбүрэн болон Сүхбаатар сум орчимд усны түвшин арав хоногийн эх болон сүүлээр хоногт 5-10 см нэмэгдсэн ерөнхий хандлагатай байсан ба нийт уртын дагуух арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-30 см ахиу байна.

Харин Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-35 см бага устай байна.

Номхон далайн ай савын гол мөрөн, нуур: Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 5 см орчим буурсан явцтай байсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-40 см ахиу харин Эг, Онон /Дадал сум/, Хэрлэн, Халх голын хувьд олон жилийн дунджаас 5-25 см бага байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрөн, нуур Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Булган, Бодонч, Үенч, Сагсай, Согоог, Харбут, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш 10-50 см нэмэгдсэн бол бусад голууд харьцангуй өөрчлөлт багатай байсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-65 см бага байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Завхан, Түй, Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш буурсан ерөнхий хандлагатай байсан бол бусад голуудад хоногийн түвшний хэлбэлзэл харьцангуй бага байв. Хангайн арын голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-60 см бага харин Хожуул, Байдраг, Шарга, Цагаантуруут, Завхан /Дөрвөлжин сум/ зэрэг голуудын хувьд 5-45 см ахиу байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Түргэн, Тэс, Хангилцаг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-3 см буурсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дандаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-45 см ахиу харин Хархираа, Түргэн голын түвшин 2025 оны мөн үеийнхээс 5-15 см бага түвшинд байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Гадаргын усны судалгааны хэлтэсээс мэдээлэл өглөө.

Тавдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байсан хэдий ч хайлсан цас мөсний нөлөөгөөр зарим голуудын усны түвшин бага зэрэг нэмэгдсэн байна. 

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинsuhe
Зочинsuhe

УС БАГА БАЙГАА ДЭЭР НЬ ЗАМАА ХУРДАН БАРИАД АВАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

Back to top button