Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шүүхийн жижүүрээс УДШ-ийн шүүгч хүртэл өгсөгч Т.Өсөхбаяр нь "Их засаг"-ийн төгсөгч, Ерөнхийлөгчийн нутгийнх

ХЗБХ-ны өчигдрийн хуралдаанаар УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Т.Өсөхбаярыг танилцуулсан. Түүний намтарт 2000-2001 онд Нийслэлийн шүүхэд жижүүрээр ажиллаж байсныг тэмдэглэсэн байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Бэрхийн ЗТДГ-ын галч, жижүүрээс Засгийн газрын тэргүүн болсныг олон нийт егөөдөн ярьдаг. Тэгвэл шүүх засаглалын толгой байгууллагат нэгэн жижүүр нэмэгдэхээр ирлээ.

Т.Өсөхбаярын томилгоог Ерөнхийлөгч хийнэ. Тодруулбал, Үндсэн хуулийн 51.2-т "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно" заасан байдаг. Гэхдээ түүний томилгоо төвөггүй урсах төлөвтэй. Учир нь, нэр дэвшигч Сүхбаатар аймгийнх буюу Ерөнхийлөгчийн ажил амьдралын гараагаа эхлүүлсэн "хайртай" нутгийнх.

Ерөнхийлөгч дүү У.Отгонбаяр тус аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаад парламентын гишүүн болоод. Тиймдээ ч ах, дүү хоёр нутгаа чамгүй тойлдог. Энэ хүрээндээ АН-ын Ж.Батсуурь гишүүнтэй сүлбэлдэж, бүлгийн даргад зүтгүүлээд амжсан.

Түүнчлэн олон жил цэнхэртсэн тус аймагт 2024 онд МАН арайхийж ялалт байгуулсан. Тиймээс МАН-ынханд энэ байр сууриа бататгах, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл гэхчилэн сүхбаатарынхныг дэмнэх, дээш татах улс төр, цаг үеийн олон шалтгаан бий.

Мөн Т.Өсөхбаяр нь Ерөнхий сайд Н.Учралын "Их засаг" сургуулийн төгсөгч юм байна. Хожим МУИС-д хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Улс төрийн фракцын хувьд У.Хүрэлсүх, Н.Учрал нар нэг талынх. Тэгэхээр дэмжлэг улам батжина гэсэн үг.

ШЕЗ-өөс Т.Өсөхбаярыг шүүгчээр 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс 13 жил дөрвөн сар давж заалдах шатны шүүхэд ажиллаж байгааг тодотгосон. Мөн сул орон тооны сонгон шалгаруултад  16 хүн ирүүлж, оролцсноос бичгийн шалгалтад 5 хүн тэнцсэн, дараагийн шатанд ганцаар тэнцсэн гэсэн юм.

Тодруулбал, 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээр ажилласан байна.

Энэ хугацаандаа Шүүхийн сахилгын хорооны хаалга татаж байсан мэдээлэл ч байна. Тодруулбал, 2022 онд дэгдсэн согтуудаа лифтэнд зохисгүй үйлдэл гаргасан "оцгонодог" гэх Б.Баасанцогт хамаатай гэх зургаан шүүгчийг сахилгын хороогоор авч хэлэлцсэн дотор түүний нэр багтжээ. Энэ үед Т.Өсөхбаяр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байв.

Түүнчлэн ирэх зургаадугаар сард УДШ-д дахин нэг сул орон тоо гарна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар томилогдсон Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн  бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

сармагчин байсан ч монголын ямар ч сургууль төгсөнө. ямар ч үнэ цэнэгүй дипломны голууд.

зочин
зочин

Ө хөөрхий. Ер нь эмч, хуульч 2-ыг хувийн сургуулиар бэлтгэмээргүй байгаа юм даа. МУИС-д тэнцээгүй гэдэг чинь л том дүн шүү дээ.

Зочин
Зочин
Reply to  зочин

МУИС ч адилхан доо арын хаалгаар орсон чадваргүй багш голдуу

ШИЛЭН ЦОГОО
ШИЛЭН ЦОГОО

ДАНДАА БАЛИАР НУТАГ УС , ТАНИЛ ТАЛ ! СЭЖГИЙНДЭЭ

Зочин
Зочин

Учралын Их засгийг төгссөн гар байна чаавас

Зочин
Зочин

Энэ нөхөр сая нийслэл дээр З.Энхболдод ял өгүүлж, Алтанхуягийн хэргийг сэргээсэн шагналаа авч дээд шүүхэд очиж байгаа юм байна даа. Ийм л бохир хүмүүс дээ

Зочин
Зочин

олигтойхон боловсролтой хүмүүсийг ажлуулаач ээ! Энэ улс чинь дэлхийн адагт шившиг болж гүйцлээ хөөе

Зочин
Зочин

Жижүүрийн ажил чинь булган сүүлтэй юм бна. Жижүүр хийе гэсэн хүмүүс ихсэх бхаа????????????

Зочин
Зочин

Оюук жижүүр байгаагүй ээ. Төгсөөд шууд тамгын газрын дарга болж байсан. Тушаал нь гартал дарга нь 14 хоног хүний оронд жижүүрт суулгаж үзүүлсэн. Eр нь бол орон нутгийн төрийн захиргааны албан хаагчид түймэр гарсан ч гал унтраагч хийгээд л, наадам болсон ч ачигч хийгээд л, уурын зуух зогсоход ч галч болоод л явдаг даа

Зочин
Зочин

БӨх Өсөхбаяр шүүгч Өсөхбаяр гээд Ерөнхийлөгчийн нутгийнхан сүхээр цохисон ч унахгүй юм байна л даа

Сонирхогч
Сонирхогч

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ГАНЗОРИГЫН ХУГАЦАА ДУУСАХААР ШҮҮХЭЭС ТЭР ЧИГТЭЭ ЧӨЛӨӨЛӨГДЧИХДӨГ ЮМ БИШЭЭ. ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙНХЭЭ АЖЛЫГ ӨГӨӨД ЕРДИЙН ШҮҮГЧЭЭ ХИЙНЭ. СЭТГҮҮЛЧЭЭ ЮМАА СУДАЛЖ БИЧ.

Last edited 1 Сар Өмнө by Сонирхогч
Зочин
Зочин

Хаа очиж ёстой шударга шүүгч баына шүү . Зөв сонголт байна.

Зочин
Зочин

Хаа очиж жинхэнэ шударга залуу шүү...

Монгол иргэн
Монгол иргэн

Шударга залуу. Дэмжиж байна.

Холбоотой мэдээ

Back to top button