НИЙГЭМНийгэм мэдээ

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш 36 км-т орших Богдын голын хүрхрээ нь манай орны хамгийн том хиймэл хүрхрээ юм. Отгонтэнгэр уулаас эх авч урсах Богдын голын урсгалыг 2.5 км урт сувгаар татан Тээг толгой дээрээс унал үүсгэн Богдын голын усан цахилгаан станцыг байгуулжээ. Уг станцын илүүдэл ус Тээг толгойгоос Богдын голын хавцал руу 37 метр өндрөөс унаж хүрхрээг үүсгэдэг. Уг хүрхрээг дотоодын болон гадны жуулчид сүүлийн жилүүдэд ихээхэн зорьж очдог болсон байна.

Богдын голын усан станц нь 2000 кв-ын цахилгаан гаргаж Завхан аймгийн төв Улиастай хотыг зуны улиралд цахилгаан эрчим хүчээр хангадаг. Энэ станц 1997 онд ашиглалтанд орсон бөгөөд 708м3 ус хуримтлуулах хүчин чадалтай юм. Хиймэл хүрхрээнээс зүүн урагш Төрийн их тахилгат Отгонтэнгэр хайрхан, Хойд, Урд Даян уул зэрэг ихэд хүндэтгэн биширдэг тахилгат уулс оршино.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ сайхан баян хангай уулсын эзэн болсондоо бахархахгүй байхын аргагүй юм.Очсон хүн бүхэн эх дэлхий байгалиа хайрлаж цэвэр орчинг хэвээр нь байлгаарай.
Хогоо бүү хаягаарай

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button