Хувиараа хөдөлмөр эрхлэгчид ЭМД-ын санд 881,1 сая төгрөгийн шимтгэл төлжээ
ЭМДЕГ-аас эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг малчин, оюутан залуус, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн шимтгэл төлөлтийн хамрагдалт болон авсан тусламж, үйлчилгээний мэдээллийг танилцууллаа. Үүнд,
Малчид:
5,119 малчин нийт 81 сая төгрөгийн шимтгэлийг даатгалын санд төвлөрүүлж, 3,492 тохиолдлоор 11 төрлийн тусламж, үйлчилгээ авч 594 сая төгрөгийг ЭМД-ын сангаас санхүүжүүллээ.

Оюутан:
Нэгдүгээр сард 17,716 оюутан 280.6 сая төгрөгийн шимтгэлийг төлж, 16,302 тохиолдлын авсан тусламж, үйлчилгээнд ЭМД-ын сангаас 1,9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн:
Нийт 61 иргэн 1,9 сая төгрөгийн шимтгэл төлсөн бол долоон төрлийн тусламж, үйлчилгээний 41 тохиолдолд 7,0 сая төгрөгийг ЭМД-ын сангаас санхүүжүүлсэн.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид:
55,628 иргэн нийт 881,1 сая төгрөгийн шимтгэл төлж, 49,526 тохиолдлын авсан тусламж, үйлчилгээнд нийт 7,2 тэрбум төгрөгийг гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад даатгалын сангаас олгожээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.