Дилов хутагтын хэрэглэж байсан шар манан хөөрөг 95 жилийн дараа эх нутагтаа ирлээ
“Дилов хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнг Америкийн Монгол судлалын төв, “Дилов хутагт” сан, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан аймгийн музей хамтран зохион байгуулсан юм.
Нээлтийн үеэр Оуэн Латтиморын ач охин Энн Латтимор Прайс Дилов хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг эх оронд нь буцаан ирүүлж буйгаа мэдэгдэж, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгсөн юм. Энэ хөөрөг хутагтын өвөрт Хятад, Энэтхэг, Тайвань, Америк зэрэг олон улс дамнан явсаар эцэс сүүлд нь эх орондоо ирж буй нь энэ ажээ.

Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө тусгай даалгавараар эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа уг хөөргийг биедээ авч явсан аж. Тэрээр шар манан хөөргийг насан эцэслэх хүртлээ эдлэж хэрэглэж байгаад Оуэн Латтиморын гэр бүлийнхэнд өвлүүлэн үлдээсэн байна. Тусгай даалгавраар эх нутгаасаа гарч, урт замыг туулсан Дилов хутагт хүсэвч эх нутагтаа эргэн ирээгүй жанч халсан түүхтэй. Түүний эх орныхоо төлөө хийсэн үйл хэргийг үнэлж барашгүй гэж түүхч, судлаачид үнэлж байх юм билээ.
Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж төсөөлөөгүй нь лавтай. Тэрбээр эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн их байсан ч түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө хэлмэгдлийн хар шуурганд өртөж, хутагтын эх оронч, тагнуулчийг гэрчлэх хүн үгүй болжээ. Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдаж байна.

Дилов хутагт Жамсранжавын намтар /Өөрийнх нь бичиж үлдээснэээр оруулав/
Дилов хутагт Жамсранжав өөрийн намтраа дэлгэрэнгүй бичиж, хойч үеийнхэндээ үлдээжээ. Хутагтын намтартаа дурдсанаас үзвэл, тэрээр 1884 оны хөх бичин жилийн аравдугаар сарын 8-нд эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийн 48 насан дээр, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян-Айраг уулын өвөрт Онхот овгийн Баашлуугийн 3-р хүү болон мэндэлжээ. Шашны нэртэй зүтгэлтэн Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд ажээ. Эцэг эх нь ядуу хүмүүс байжээ. “Намайг төрсний дараа жил гэхэд манайх 20 хонь, дөрвөн үхэр, хоёр морьтой байсан” гэж тэрбээр намтартаа дурдсан байдаг. Эцгийнхээ "Башлуу" хэмээх нэрийн учрыг хутагт тайлахдаа нанхиадаар “па-ши-луу” буюу “наян зуу” гэсэн үг хэмээжээ.

Тэднийх Нарованчин хийдээс 30 орчим бээр зайтай нутгалдаг байжээ. Хутагтыг хорвоод мэндэлсэн тэр жил дээрх хүрээний хоёр хутагт Дилов хутагт, Нарованчин гэгээн хоёул жанч халж тэдний хойд дүрийг тодруулахаар жирийн бус 40 гаруй хүүхдийн нэрсийг гаргасан байна. Хутагтыг эхээс төрөхөд тэдний “гэрийн тооноор цагаан гэрэл цацарч байсан” гэх. Чухам ийм учраас таван настай бяцхан хөвгүүн Жамсранжавыг онцлон үзэж, Хэрүга Дэмчэг бурханы хувилгаан Диловын тавдугаар хойд дүрээр тодруулжээ. Энэ үеэс төвөд хэл сурч, зургаатайдаа 3000 шоголтой ном тогтоож байжээ. Нэг шогол 36 үгтэй. Долоон насандаа тэрээр төвөд номоо монгол руу орчуулж. 12-тойдоо төвөдөөс монгол руу, монголоос төвөд рүү судар чөлөөтэй орчуулах болжээ.

Тэрээр долоон настайдаа равжун, 21-тэйдээ гэцэл сахил, 25-тайдаа цорж, 29 насандаа самади багш цол хүртжээ. Дилов хэмээх нь Буддын шашны хэргэм аж. Намтартаа “Дилова хутугту” хэмээн бичжээ. Хятад үсгийн нэрийн хуудастаа монгол бичгээр мөн л “Дилова хутугту” гэж бичдэг байжээ. Үүнээс үзвэл түүний хэргэмийг Дилав биш, Дилов гэж бичих нь зөв ч байж болох юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tuvshin gej psda yu hiij yvaa g###g ve zailaach
Шашны нэртэй зүтгэлтэн байсан байх!!! Түүнээс биш улс төрчдийн улс төрдөө ашиглах гэж яриаад байгаачилан Монгол улсын тусгаар тогтнолын асуудалд зүтгэж байсан энэ тэр гэж ярих нь одоо утаггүй шүү!!! 27-28- оны сонгуулийн согтуурал ингэж энэ тэндээс хамж шимэж иргэдийн толгойг угаах муухай!!! Шашины тэр дундаа Завхан аймгийн уугуул иргэдийн хүндлэдэг хүмүүн мөн!!!
Тагнуулын төв газрын вэб сайтад нууцаас гарсан мэдээлэл нь тавигдаад олон жил болж байгаа шүү. үзчихээд мэдэмхийрнэ байгаа Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй мундаг тагнуулч байсан. Хэцүү тавилан туулсан хүн юм билээ
Энэ хүн АНУ- дүрвэж гарч амьд үлдсэн шашины том толгой лам!!! Удахгүй АНУ дүрвэж гарсан Элбэгдорж, Сайханбилэг нарыг онцгой гавъяатай гээд иймэрхүү арга хэмжээ зохион байгуулах нь цаг хугацааны асуудал, мөн чанар нь ойролцоо, гэхдээ Хутагт хулгай дээрэм хийгээгүй амь зулбан зугтсан шашны хүн!!! Жинхэнэ эх орнчид эх нутагынхаа хөрсөнд оршисон!!!
Wonderful
Бодит үнэнийг хэлбэл Монголоос дүрвэж зугтсан нөхөр нэг их хутагт болоод ОД болж гэнэ. Зүгээр больж үз. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө юу ч хийгээгүй лам байсан нөхөр ш дээ.
Донгсоо муу өмхий орос, ногоон малгайтны зулбасаг!!!
Өмхий АНуус, Хятадын тролл зайлсан бай даа. Наад балай ламтайгаа хамт авсандаа ор.
түүхээ унш малаа чинии өнөөдөр гишгэж амьд яваа чинь энэ хүний гавьяа
Монголоос дүрвэж зугтсан энэ аймхай хулчгар лам шиг хогийн шаар байсан байх аа. Бас дээрээс нь тархи угаахдаа гаршсан.
Хар амиа хоохойлсон олон хүн уруу татаж дагуулж хил давж гоминдантай нийлж хөл залган америк хүрсэн нэг лам Монголд юугаар гийгүүлсэн юмбэ
1961 онд НҮБ-н гишүүнээр БНМАУ элсэхэд Дилов хутагт Монголын тусгаар тогтнолыг олон улсад сурталчилж, Монголыг бие даасан улс гэдэг ойлголтыг гадаад ертөнцөд түгээхэд нэн чухал хувь нэмрээ оруулсан. Өөрөөр хэлбэл соёл, шашин, оюуны дипломат үүрэг гүйцэтгэсэн хүн.
Битгий худлаа яриад бай. Наад лам чинь харин ч гай болсон.