Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд зөвхөн роботууд ажилладаг лаборатори нээжээ

Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн зөвхөн робот ажилладаг лаборатори нээжээ. Тус лабораторид өмнө нь хүн хийдэг байсан анагаах ухааны туршилтуудыг одоо роботууд гүйцэтгэж байна. Хүрээлэнгийн Юүшима кампус дээр байрлах Роботын инновацын төв нэртэй тэрхүү лабораторид одоогоор арван робот ажиллаж байгаа юм. Роботын инновацын төв огт хүнгүй үйл ажиллагаа явуулах чадвартай аж.

Тэдгээр роботуудын дунд Maholo LabDroid нэртэй хүн дүрст робот бий. Энэ робот хоёр гараараа лабораторийн нарийн үйлдлүүдийг хийдэг. Тухайлбал бодисыг маш нарийн дүнтэй тунгаар таслах, температурын хяналттай төхөөрөмжүүдтэй ажиллах зэрэг ажлыг гүйцэтгэдэг гэж "Japan Today" мэдээлжээ.

Роботууд эс өсгөвөрлөх ажлыг программчлалын дагуу автоматаар гүйцэтгэж чаддаг аж. Ингэснээр олон дахин давтагддаг туршилтын ажилд хүний оролцоог багасгасан байна.

Тус их сургууль цаашид роботуудын тоог нэмэгдүүлж, автомат системийг хиймэл оюун ухаантай холбохоор төлөвлөж байна. Тус сургууль 2040 он гэхэд лабораторийн роботын тоог 2 мянга орчимд хүргэх зорилго тавьжээ. Мөн ирээдүйд анагаах ухааны судалгааны бүх явцыг бараг бүхэлд нь автоматжуулах зорилготой ажиллаж байгаа аж. Энэ нь таамаглал дэвшүүлэхээс эхлээд туршилтаар батлах хүртэлх судалгааны бүх шатыг автоматжуулах урт хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Зургийн эх сурвалж: Sada Elbalad

Сүүлийн үед Япон дахь судалгааны байгууллагуудад ажиллах хүч дутагдах болжээ. Мөн лабораторийн ажилд хүний алдааг багасгах шаардлага ихээр тулгарч байгаа аж. Maholo LabDroid роботыг Кобэ хотын нүдний эмнэлэгт аль хэдийн ашиглаж эхэлжээ. Тус эмнэлэгт робот үүдэл эсийн судалгаа болон эс өсгөвөрлөх ажилд тусалдаг байна.

Хүн дүрст робот ажилладаг лабораториуд олширч байна

Саяхан АНУ-ын "Insilico Medicine" биотехнологийн компани Supervisor нэртэй анхны хүн дүрст роботоо танилцуулжээ. Тус робот эм гаргаж авах автомат лабораторид ажиллаж байгаа аж. Тус компани биотехнологийн судалгааны лабораторио бүрэн автоматжуулах зорилготой ажиллаж байгаа юм.

Робот эхний ээлжид лабораторийн хяналт, үйл ажиллагааг хянах болон зочдод тайлбар хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Явцдаа хүн дүрст роботууд бодис хэмжих, урвалж бодисуудыг зохицуулах, шинжлэх ухааны нарийн төхөөрөмжтэй ажиллах зэрэг илүү өндөр түвшний ажлуудыг хийдэг болох аж.

Эх сурвалж: Interesting Engineering

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Yaponuud uneheer ireeduid amidraad bgaa yum shig sanagddag

Зочин
Зочин

Роботууд ийм нарийн ажил хийдэг болчихсон гэхээр гайхалтай юм аа

Зочин
Зочин

Hunii aldaag bagasgana гэдэг tal дээр bol mash heregtei technology bn

Зочин
Зочин

Ирээдүйд лабораторид хүн ажиллахгүй болох нь дээ

Зочин
Зочин

Maholo gedeg robot ni kino deer gardag yum shig sonsogdloo

Зочин
Зочин

Япон технологийн хөгжлөөрөө үнэхээр тасархай улс юм

Зочин
Зочин

Robotuud shunu udurguigeer ajillahaar sudalgaa ni hamaagui hurdan yavah bh

Зочин
Зочин

Хиймэл оюун ухаан анагаах ухаанд ингэж орж ирж байгаа нь сонирхолтой

Зочин
Зочин

Hunii nuur tsaraitai robot ajillaj bgaa geheer jaahan aimar ch yum shig

Зочин
Зочин

2040 ond 2000 robot geheer uneheer tom zorilgo bn

Зочин
Зочин

Манайд бол ийм юм ойрын 20 жилдээ орж ирэхгүй байх даа

Зочин
Зочин

Robotuud narin hemjees tohirogoon deer hunees iluu baij магадгүй

Зочин
Зочин

Humuus ni hovor bolood ireheer robot ashiglahaas argagui bh

Зочин
Зочин

AI tai holbohoor бүр iluu aimar chadvartai boloh yum bn daa

Зочин
Зочин

Япончууд ажиллах хүчний хомсдолоо технологиор шийдэж байна

Холбоотой мэдээ

Back to top button