Улс төрийн халуун сэдэв

Гадаад зээлийн хэмжээг хэтрүүлэхэд хүргэсэн Газрын тосны үйлдвэрийн явцыг Д.Алтанцэцэгээс нэхэх ёстой

2025 оны нэгдүгээр сард намрын ээлжит чуулган хаахын өмнөхөн 14 мега төслийн нэгээр нэрлэгддэг газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг даруйхан оруулж ирж байв. Энэтхэгийн ЭКСИМ банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төсөл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед санхүүжилтээ тэлсээр ирсэн.

Найман жилийн турш төрөөс санхүүжиж, жил бүр ТЭЗҮ-ийн зардал нь данхайж, 2018 оны Засгийн газрын тогтоолоор ТӨХК хүртэл байгуулан Хөгжлийн банкнаас 12 хувийн хүүтэй зээл авч ажилладаг газар. Энэ газрыг, энэ төслийг тэргүүлэгч нь Д.Алтанцэцэг. Өнөөдөр аль ч төсөлд олддоггүй их хэмжээний төсөв ийш зарцуулагдаж, энэ хэрээрээ эргээд Ираны дайнтай холбоотойгоор газрын тосны үнэ өсөж байгаа үед даруй ашиглалтад оруулна гэсэн хүлээлт дээрээ яваа.

ТЭЗҮ-ийн тодотголыг харъяа яам нь 2023 онд дахин хэлэлцэж, төслийн өртгийг тэрбум 698 сая ам.доллар буюу анхны яриад байсан дүнгээс нь 462 сая ам.доллараар нэмэхээр болсон байдаг. 2025 онд Сангийн сайд асан Б.Жавхлан нэмэлтээр 700 сая ам.долларыг 1.75 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай авахаар болсныг тайлбарлаж суусан. Өнөөдөр энэ төслийн зардал 1.6 тэрбум ам.доллар.

Компанийнхаа урсгал зардлыг ч дийлэхгүй Хөгжлийн банкнаас 11.89 хувийн хүүтэй 166 тэрбумын зээл авч дөрвөн жил жонхуурсан үйл явдал бий. Эхэнд Энэтхэгийн банкнаас авсан 1.2 тэрбум ам.долларын зээлийн хүү 2025 оноос бодогдоод 7.9 сая ам.доллар буюу 28 тэрбум төгрөгийн төлбөр үүсчихсэн байв.

Ингэхдээ цар тахлын үед тээвэр логистик, бараа материалын үнэ өссөн учраас хэмээн одоог хэр тайлбарлаж, жил ирэх бүр зардал тэлнэ гэж ч өөрөө ярьсаар буй.

Гэсэн атлаа төслийн бүтээн байгуулалтын процесс урагшилж байгаа гэхээс өөр мэдээлэл үгүй. Түрүү жил энэ төслөөс болж Сангийн сайд нь энэ төсөл дээр дахин зээлийн хэмжээг нэмэх болчихоор төсвийн зарлагын хязгаарлалтад нэг удаагийн дүрэм хийхээс аргагүй нөхцөл үүсгэсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хориг тавин байж батласан төсөвт гадаад зээл тусламжийн хэмжээг 1.5 их наяд төгрөг гээд тусгачихсан байхад түүнээс нь давах шаардлага бий болсон гэсэн үг. Одоо найман жилийн босгоо давсан энэ төсөл 10 дахь жилийнхээ босгон дээр ашиглалтад орох ёстой.

Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан шатахуун импортлогч ААН-үүдэд шатахууны нөөцийн сав бариулах хүрээнд зээл олгохоор болсон асуудлаар хуулийн төслийг хэлэлцүүлсэн. Энэ үеэр салбарын сайд Г.Дамдинням "Газрын тосны үйлдвэр уг нь нөөцийн савтай ч стандартын бус юм билээ" гэж хэлсэн удаатай.

Ингэхээр Газрын тосны үйлдвэр яг ном журмаараа баригдаж байгаа эсэх, төсвийн зардлыг үр бүтээлтэй зарцуулж байгаа юу зэргийг хууль хяналтын болон хөндлөнгийн аудитын байгууллагууд шалгах ёстой юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төсөл хэрэгтэй нь хэрэгтэй ч ийм замбараагүй удирдлага байж болохгүй

Зочин
Зочин

Алтанцэцэг амархан хариулнаа, зөрүүгээр нь Бага Тэнгэрт олон давхар орд харш бартчихсан байгаа ш д !

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин
Reply to  Зочин

хүүкийн хүн

Зочин
Зочин

Энэ авгай чадахгүй ээ. Ядахдаа төсөл удирдаж үзсэн хүнээр хийлгэ. Төслийн мeнeжмэнт гэдэг чинь их нарийн. Хулхисүг чи энэ найзаа татаж ав, лайтай юм

Зочин
Зочин

Төсөв нэмэгдэх болгонд тайлбар нь дандаа тээвэр логистик гэдэг болсон байна

Зочин
Зочин

Хүрэлсүх энэ найзаараа дамжуулан юу л холиож байгаа болдоо

Зочин
Зочин

Энэ мэт төслүүдийг хугацаа, үнийг 2. 3 дахин өсгөж мөнгө угаадаг аргатай болсон. Шалгах, хянах эзэн байхгүй Монгол улс !!! Бүгд МЕГА төсөл ярина, тар нь хэрэгжихгүй , сунжраад л Монгол өрөнд ороод л...

Зочин 7
Зочин 7

Газрын тосны үйлдвэр барих төсвийг хэд дахин тодотгож зээл авах юм бэ. Наад нэг муу луйварчин авгайгаасаа салж, харин холбогдох шүүх прокурорт нь өгч шилжүүлэх цаг болсон юм биш үү. одоо шалгах болсон юм биш үү.

Зочин
Зочин

10 jil yariad duusdaggui tosul bolchih yum aa ard tumnii munguur togloj bn

Зочин
Зочин

Газрын тосны үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулж чадвал шатахууны хамаарал багасах байсан даа

Зочин
Зочин

Ийм их мөнгө зарцуулсан төсөл дээр хөндлөнгийн аудит заавал оруулах хэрэгтэй

Зочин
Зочин

Монголд ийм том төслүүд яагаад дандаа хугацаанаасаа хоцордог юм бол

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мөнгө идэлт, угаалт явагдаж байгаа болохоор хугацаанаасаа хоцорно ш тээ ойлгомжтой л бна.

Бат инженер
Бат инженер

Жинхэнэ эзнээс нь нэхэх юм биш үү

Зочин
Зочин

Хүрэлсүх Халтаруудтай хувийн тохироогоо хийчихсэн улсын ажил явах нь сонин биш гэсэн бодолтой маадгар зогсож байх үеийн зураг уу...Дэд бүтэц болон Хятадын нутгаар хийх тээвэрлэлтийн зардал гээд асар их нэмэлт зардалтай бхад хувийн эрх ашгаа тэргүүнд тавьсан шийдвэр гаргасан. Хятадын том компанид NO гэж хэлсний гор нь 10 жил бариад ашиглалтад ордоггүй нюээ

Зочин
Зочин

Zardal ni jil bur nemegdeed baihad hariutslaga tootsoh hun bdaggui yum uu

Зочин
Зочин

Anhnaasaa tootsoo sudalgaa ni buruu bsan yum bish uu

Зочин
Зочин

Ymar ch medeelliin ilerhii tailan baihgui zugeer l yavj bn geed suugaad baidag

Зочин
Зочин

Huutei zeel аваад heden jil bolchihov ashig ni haana bn

Зочин
Зочин

Үйлдвэрээ барьж дуусгахгүй бол зээлийн дарамт улам л өснө шүү дээ

Зочин
Зочин

Shatahuunii une usuh burd bid iim uildvertei bolson bol gej bodogddog

Зочин
Зочин

iimerhuu. Buzruudiig. Earthen. Zailuulj ,audit oruulah n chuhalshuudee

Зочин
Зочин

Ene arai bishee. Ymar geech luivar hulgai be

Зочин
Зочин

Neg heseg huzuugui hulgaich Baahan hulgai luivar hiig bilee

Зочин
Зочин

Энэ газрын тосны ажил одоо мөнгө нэмээл нэхэж бна. Ирэх жил дахиал мөнгө нэмэх хэрэгтэй болно гэж яригдаж бна. Тийм учир үүнийг одоо дахиж мөнгө нэмэхийг ард түмэн шууд эсэргүүцэж зогсоо энэ олон удаа нэмээд бгаа мөнгөний ард хүүк бгаа одоо болно. Болиж үз. Непалд!!!!!!! Арай хэтэрч бна.

Зочин
Зочин

Хүрэлсүх ерөнхийлөгч Батцэцэг Алтанцэцэг гэсэн хоёр авгайг давруулахаа болимоор юмоо

баагии
баагии

Газрын тосон дээр ажиллаж бсан. Маш замбараагүй удирдлага бхгүй хэдхэн инжэнэрүүд хааяа ирдэг. Энэтхэгүүд дуртай хуучин бараа матэриалаа бүх хуучин зүйлээ монгол руу ахаж мөнгө авдаг бсан даа. Санхүүгийн ямар ч хяналтгүй бсан даа. Би энэ ч дээ баахан өр болох бий гэж боддог бсан дааа

МОНГОЛ ХҮН...
МОНГОЛ ХҮН...

ХАА САЙГҮЙ НОВШИЙН ХУЛГАЙЧИД...ЭНЭ МАНД ХУЛГАЙ ХИЙДЭГҮЙ ХҮН БАЙНА УУ..

Зочин
Зочин

Сайхан солиорох юм даа. Сэтгүүлчид их мөнгө авдаг байх

Зочин
Зочин

Энэ Алтанцэцэг авгай чинь Данхын НУ А гэсэн ш тээ, одоо Учрал сольмоор юмаа, мөнгө идүүлэн идүүлэн байлгаад байдаг нь ямар учиртай юм бэ? Бушуухан сольж өөр ажил хийдэг хүн тавьж наад дуусдаггүй үйлдвэрээ барьж дуусгаач! Дуусахгүй байсаар бгаад үлгэрийн далай боллоо.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэнэгт. Наад хүн чинь Оюун-Эрдэнийн ээж байхаар насны хүн. Хүрэлсүхийн ангийнх нь найз

Зочин
Зочин

Төслийн зардал 1.тэрбум 698 сая доллар гэж худлаа яриад байх юм .Энэ дүн бол энэтхэгээс авах зээлийн дүн. Үүн дэээр дамжуулах хоолойл хятадад талөх 488 сая доллар, дотоодын дэд бүтэц болон гтбү компаний авсан зээл доллараар бодвол 100 сая орчим зээлийн хүүтэй нийлээд төслийн өртөг2.3 тэрбум даллар болно

Зочин
Зочин

Энэ том зээлийн эргэн төлөлт, үйлдвэрийн ашиглалтын зардлыг оролцуулан тооцоход үйлдвэр 35 жилийн турш алдагдалтай ажиллаж улсаас татац авч ажиллана. Гарах бёнзин шатахуун нь орос , хятадаас авах үнээс 10-15 хувь өндөр үнэтэй байна

Зочин
Зочин

Энэ авгай улсад ийм л хохирол учруулж байхад хайцайлж хамгаалаад байгаа нь ард нь том хүн байна. Хурдан зайлуулж хянаж шалгах нь зүйд нийцнэ

Зочин
Зочин

Хүрэлсүхээ чи энэ ангийн найзаа аваад хамт зайлж энэ улсад тус бол. Чи үнэхээр хүний адаг юм байна

Зочин
Зочин

Хэдэн их наядаар төсөвлөж байгаад л тэзү ,ашиглалтын өмнөх захиргаа,зөвлөх үйлчилгээ гэх мэтээр хувааж хулгайлдаг бүр ёс заншил болчихсон байна өө ....сда
Энэн дээр тэр л харагдаж байна
Одоо нянбаатар бас хурдны зам (30км хурдны зам гэж ац байдгийн),метро,трамвай гээд яг ийм хулгай мөнгө идэх мега төсөл гэдэг юм хуцаад хулгай хийх гээд явж байгаа нь 10 20 жил үргэлжилсэн хулгай л хийнэ яг энэн шиг юм болно
Наад Алтанцэцэг гэдэг авгайгаа хамтрагч нартай нь хорьж шалгах шаардлагатай,бөөн хулгай л байгаа хөрөнгийг нь хураа ....сда

Зочин
Зочин

Ийм балай дуусдаггүй том үйлдвэр барьж байхаар, тэр эрдэнэт хотод дизелийн түлш үйлдвэрлээд байгаа бага оврын нефтийн үйлдвэр хэдийг баьчих байсан юм! Дорноговьд барьж байгаа энэ нэг юм хэзээч дуусахгүй ээ! Шал балай?

Зочин
Зочин

Одоо нэг хаантай л болчоод байгаашдээ нэг хатан нь эрхлээд л нөгөөдөх нь мөнгийг нь олоод л

Зочин
Зочин

Алтанцэцэг авгай энэ төслийг явуулж чадахгүй бн шүүдээ, яагаад шалгадаггүй өөрчилдөггүй юм бэ. Үр дүн тодорхойгүй байхад санхүүжилт л нэмж өгөөд байдаг арай хэтэрч бн

Зочин иргэн
Зочин иргэн

Энэ балиар авгайг Хүрэлсүх авчирсан Хүрэлсүх энэ мөнгө угаалтын ард байгаа Хүрэлсүхийн үед авилга хулгай их наядаар яригдах болсон Хүрэлсүх Бэрхийн хулгайчыг нянгар нохойтой нь оруулж трж Чингисийн Монголыг Хятадын саварт хаяж өгсөн .

Зочинзочин
Зочинзочин

Энэ одоо хэний тавиул юм бэ. Ий нүсэр ажлыг тохиолдлын тэр тусмаа эмэгтэй хүн хийхэд төвөгтэй ш дээ. Наад хүүхэн чинь одоо бүр хулхи нь бууцан чичирсэн салахын түүс болсон ярилцлага өгөөд зогсож байна лээ ш дээ. Зовлонгоос нь салгаад тэр луйварчин Энэтхэг үүдтэй тэмцэх чадвартай хүн нэгийг аваачаад тавьчихаач.

Зочин
Зочин

Ene tosliig ehluulsen humuus ni odoo hariutslagaas zugtaad duusdag

Холбоотой мэдээ

Back to top button