Хүүхдийн барилдаанд түрүүлж автомашин гардсан А.Мөнхтөр: Төрүүлж өсгөсөн ээждээ машинаа бэлэглэсэн
Монголын хурдан морины түүхэнд хамгийн өндөр бооцоотой уралдаан гэгддэг “Ирээдүйн түмэн эх-2026” хурдан морины уралдаан энэ сарын 4-нд Төв аймгийн Хүй долоо худгийн Цагаан хөтөлд болсон. Тус уралдаанд унаж уралдсан хурдан хүлгээ эхний 32-т оруулсан уралдаанч хүүхдүүдийн хооронд барилдаан зохион байгуулж түрүүлсэн хүүхдийг Приус-41 автомашинаар байлсан юм.
Тухайн уралдаанд Дорнод аймгийн харьяат МУАУ Б.Соёлбатын хурдан даагыг унаж 25-д хурдалсан Дорнод аймгийн "Шинэ Хөгжил Цогцолбор" сургуулийн долоодугаар ангийн сурагч Амгаланбаатарын Мөнхтөр хүү түрүүлж автомашин гардсан билээ. А.Мөнхтөр долоон настайгаасаа эхэлж Б.Соёлбат уяачийн морийг унаж эхэлсэн бөгөөд өдгөө долоо дахь жилээ хурдны морь унаж буй хашир, чадвартай уралдаанч.
А.Мөнхтөр "Ирээдүйн түмэн эх-2026" уралдааны хүүхдийн барилдаанд түрүүлж шагнуулсан автомашинаа ээждээ бэлгэлжээ. Энэ тухай тэрбээр "Бага ангид байхдаа чөлөөт бөхийн дугуйланд явж байсныхаа ачаар тухайн барилдаанд түрүүлсэн гэж бодож байна. Намайг төрүүлж өсгөсөн ээждээ автомашинаа бэлгэлсэн. Өөрийн чаддаг зүйл хийж ээжийгээ баярлуулсандаа сэтгэл хангалуун байгаа" хэмээн ярилаа. Одоогоор А.Мөнхтөр Дорнод аймагт хичээлдээ явж буй бөгөөд түүнтэй цахимаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Морийг зүрх сэтгэлээрээ мэдэрч, ойлголцож нэгэн бие адил болж давхих нь үнэхээр гайхалтай мэдрэмж-

-Долоон жил хурдан морь унасан юм байна. Энэ хугацаанд морь унахын сайхныг мэдэрсэн байх. Мөн гаргасан амжилтууд юу байна?
-Дорнод аймгийн харьяат МУАУ Б.Соёлбат ахынхаа морийг долоон настайгаасаа одоог хүртэл унаж хурдалуулж байна. Аймгийн шилдэг унаач хоёр удаа, Улсын шилдэг унаач нэг удаа болж байсан. Морийг зүрх сэтгэлээрээ мэдэрч, хоорондоо ойлголцож нэгэн бие адил болж давхих нь үнэхээр гайхалтай мэдрэмж байдаг. Үүнийг зөвхөн хурдан морь унаж байсан хүмүүс л ойлгоно.
-Таны хувьд саяхан болсон "Ирээдүйн түмэн эх" уралдаанд хурдан морь унаж оролцож улмаар хүүхдийн барилдаанд түрүүлж автомашинаар шагнуулсан. Шагналаа шууд гардаж байгаа харагдсан, тухайн үед ямар мэдрэмж төрж байв?
-"Ирээдүй түмэн эх-2026" уралдаанд Даага унаж 25 орсон юм. Улмаар хүүхдийн барилдаанд нь барилдах эрхтэй болсон. Өөрийн чаддаг зүйлээ хийж түүнийгээ үнэлүүлэх үнэхээр сайхан мэдрэмж байдаг юм байна. Миний хувьд өмнө нь чөлөөт бөхөөр хичээллэж байсан юм. Түүнийхээ ачаар тухайн барилдаанд түрүүлсэн гэж бодож байгаа. Тухайн үед шууд л машиныг маань өгсөн. Дорнод аймагтаа аваад ирчихсэн намайг төрүүлж өсгөсөн ээждээ бэлэглэж бага ч гэсэн ачийг нь хариулъя гэж бодсон. Өөрийнхөө чаддаг зүйлийг хийж түүнийхээ үр шимээр ээжийгээ баярлуулсандаа сэтгэл хангалуун байгаа.
-Шагнуулсан машиндаа суугаад Дорнод аймаг явж байхад ямар сэтгэгдэл төрсөн бол. Баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
-Хамгийн анх "ээжээ хүү нь приус-41 машин авчихлаа" гээд ярьсан. Ээж маань ч маш их баярлаж хүлээж авсан. Машинаар шагнуулснаа мэдээд нэг хэсэгтээ итгэж өгөөгүй. Нутаг руугаа унаад явахад огт үг эвлэж өгөхгүй байсан. Маш их баярласан, тэр мөч миний амьдралын мартагдашгүй дурсамжуудын нэг болж тодоор үлдэх байх.
-Дулааны улирал эхэлж хурдан морины уралдаанууд ар араасаа зохиогдож байна. Удахгүй наадам болно. Морьдоо бэлдэх ажил их байгаа байх. Хичээлээ хэрхэн зохицуулж байна?
-Хичээлээ тасалж болохгүй учраас амралтын өдрүүдээр явж морьдынхоо ажлаа хийдэг. Хичээл амрахаар ногоо сайн гарсан газар луу морьдоо аваад отороор явна. Ирэх наадмуудад сайн уралдаж олон айраг, түрүү хүртэхийн төлөө хичээнэ.
-Ихэвчлэн ямар насны морьд унаж байна. Зорих ойрын наадам юу байна?
-Их нас, соёолон гэх мэт том насны морьд ихэвчлэн унадаг. Улсын наадамыг л хүлээж байна даа.
-Өмнө нь Улсын наадамд мордож байсан уу?
-Уралдаж байсан. Олон аавын хөвгүүдтэй эгнэж зогсоод түрүүлж, айрагдах нэгэн зорилготой төхөөрөмжийн араас гарах сайхан байдаг. Өмнө Улсын наадамд айрагдаж байгаа учраас энэ жил чадахаараа хичээж айраг хүртэхийг бодож байна.
-А.Мөнхтөр мэргэжлээ сонгож амжсан болов уу?
-Малын эмч болж уях морио өөрөө эмчилж хурдлуулна гэж бодож байгаа. Багийн малтай ойр, хайртай өссөн болохоор эмчилдэг хүн болохыг хүссэн. Тиймээс хичээлээ салгардуулалгүй сайн хийх хэрэгтэй. Мундаг эмч, сайн уяач болохын төлөө хичээж байгаа. Хэтийн зорилго гэвэл Монгол Улсын тод манлай уяач болохыг хүсэж, бодож явдаг. Бодож явахад хэзээ нэгэн өдөр биелэх байх.
-Уралдаанч хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна гэх асуудал нийгэмд өрнөдөг. Долоон жил тасралтгүй хурдны морь унаж уралдаж байгаагийн хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Надад бол морь унах хамгийн жаргалтай санагддаг. Багаасаа морь малтай ойр өсөж, унаж уралддаг морьдоо мэддэг, дотно болсон болохоор гоё л байдаг. Биеийн өсөлтийн тухайд олон янз байдаг байх. Морь унасан ч гэсэн өссөн хүүхдүүд цөөнгүй бий. Харин хичээл номоо хаялгүй зохицуулаад явах нь зөв.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mori unah bol tiim amar zuil bish shuu ih tesver tevcheer shaarddag
Морь унах нь чамд тийм хэцүү санагддаг бол чи ер нь Монгол хүн биш л юм бна доо !
Ээждээ машин бэлэглэсэн нь хамгийн гоё хэсэг нь байлаа мундаг хүү байна
УИХ-ын гишүүн Баасанжаргал уралдааны морь унасан хүүхдэд машин өглөө гээд бөөн уур хилэн болж бгаа болов уу, арай үгүй байгаа даа, бурхан мнь...
морь унаж биш бөх барилдаж шагнал авчээ малаа
Huniig Bitgii m#l bolgo ! 1. Mori ni ehnii 32 -t bagtaj barildah erhtei bolson. 2. Barildaj turuulsen. Avtomashinaar shagnuulsan.
Багаасаа хөдөлмөрлөж чаддаг хүүхэд юм байна амжилт хүсье
Морьтойгоо ойлголцож нэг бие шиг давхина гэдэг үг нь их гоё сонсогдлоо
Харин тиймээ!
Хүмүүс үр хүүхэд, эхнэр нөхөр ч хоорондоо яиар ч холбоогүй албан тушаал эд хөрөнгөний төлөө хүн биш болчихсон энэ үед.
Ulsiin naadamd dairagdan gej yarih ni ih itgeltei sonin saihan huuhed yum
Ээж аавдаа баярлуулж чаддаг хүүхэд хамгийн сайн хүүхэд шүү
Ээж нь их баярласан байх даа хүүгээрээ бахархаж байгаа байх
Hicheelee hiigeed morio unaad zohitsuulna gedeg mundag yum aa
Ингэж хөдөлмөрлөж амжилт гаргаж байгаа хүүхдүүдээ дэмжмээр санагддаг
Ингэж хөдөлмөрлөж амжилт гаргаж байгаа хүүхдүүдээ дэмжмээр санагддаг
Bagaasaa hudulmurch sursan huuhed ireeduid sain hun bolno doo
Mori unadag huuhduudiig dandaa muulj bolohgui ee uneheer durtai ni zunduu baidag
Хичээлээ ч орхихгүй явж байгаа нь таалагдлаа
Ээждээ ачийг нь хариулна гэж бодож байгаа нь хүмүүжилтэй хүүхэд гэдгийг харуулж байна
Цахимаар ярилцсан гэхээргүй хэзээний том хүн шиг ярилцлага өгчээ. Сн бна ээжийгээ баярлуулж яваа хүүд амжилт хүсэж баяр хүргэе. Хөдөө морь унаад олон хүмүүсийн дунд орж нийгэмшээд ажил сураад авбал ирээдүйн малын эмч болох хүнд тун ч ашиг тустай шүү . Олон найзууддаа энэ сн нөлөөлөлөө түгээж яваарай . Амжилт …
Багаас нь авилгад сургаж бна даа насанд нь таарсан бэлэг өгөөч
Хүүхдэд машин өгөөд яах юм, гадаада ч юм уу сурах зардлыг нь өгөхгүй.
Уралдаанч хүүхэд байхад гарчгаа хар даа. Барилдсан гээд л..
Б.Лувсанпэрэнлэй гуай, "Багийн малтай ойр өсөж, ..." гэсэн чинь бага наснаасаа малд орйхон өссөн гэж ойлгогдохгүй, баг сумын болчихлоо БАГЫН МАЛТАЙ ОЙР ӨСӨЖ, эсвэл БАГА НАСНААСАА гээд л бичвэл дээр дээ. Бичсэн зүйлээ нягталж хянаж байгаа ч!
Хүүхэд болсон хойно өөрөө унахгүйгээс хойш аав ээждээ л өгнө шүү дээ тодорхой юмын юуун сүр болгодын
Ер нь том хэмжээний бай шагнал хүмүүсийн шуналыг гижигддэг эндээс шударга байх хүнлэг байх гэсэн үндсэн логик үнэндээ бүдгэрэн алга болж бүгд шуналын далайд хөвөх болно
Тийм учраас бүх оролцогчдыг оролцоог нь үнэлж шударгаар урамшуулах хэрэгтэй
Эртэй бяртай зальтай овжин нэг нь бусдынхаа тэгш эрхийг хулгайлах боломжийн ул суурь нь болж, энэ нь цаашлаад нийгмийн бусармаг үйлдлүүдийн эх үүсвэр болдог оо гэж
etseg eh ni icheese nasand huregu huuhdere ajil hiilged tsalingarni mashin awhuulsn gsn ug har baagas bootsootoi temtsend oruulj mungu ed baylag l gsn uhaand suulgaj bgagas ylga alga.
Хөөрхөн мэдээ бна.
Eejdee beleglesen ni uneheer saihan sanagdlaa iim huuhed olon boloosoi