Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британийн эрүүл мэндийн сайд Стармерийг татан буулгах хүсэлтэй байна

Их Британийн Эрүүл мэндийн сайд Уэйс Стрийтинг хангалттай дэмжлэг авч чадвал Ерөнхий сайд Кир Стармерийг татан буулгах ажлыг эхлүүлэх хүсэлтэй байна. Стармерийн Хөдөлмөрийн намын гишүүн боло Стрийтинг түүнийг огцруулах оролдлого эхлүүлэхээр сүүлийн хэдэн өдөр бэлтгэх болсон юм.

Стрийтинг лхагва гарагт /2026.05.13/ Стармерийг огцруулах оролдлогыг эхлүүлэхэд шаардлагатай 81 гарын үсэг цуглуулахаар ажиллажээ. Одоогийн нөхцөл байдал үүсэхээс өмнө сөрөг хүчнийхэн Стармерийг огцрохыг шаардаж байсан юм. Харин одоо түүний засгийн газрын сайд нар нь ажлаа хүлээлгэн өгөх хэрэгтэй гэж ярих болжээ.Тодруулбал Засгийн газрын ахлах сайд нар болох Гадаад хэргийн сайд Иветт Купер, Дотоод хэргийн сайд Шабана Махмуд нар эрх мэдлээ эмх журамтайгаар шилжүүлэн өгөх хэрэгтэй гэж Стармерт биечлэн хэлсэн байна.

Хөдөлмөрийн нам дотоод дайны ирмэг дээр тулж ирээд байгаа тул Стармер сайд, хууль тогтоогчдыг өрөөндөө дуудан уулзаж, гарын үсэг зурахгүй байхыг уриалах болжээ. Тэр хууль тогтоогчдод хандан “Манлайллын өрсөлдөөн үүсэж, эмх замбараагүй байдал үүсэхийг бид зөвшөөрч болохгүй” гэж хэлсэн аж.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүнийг татан буулгана гэж ямар хэллэг байдаг билээ?

Холбоотой мэдээ

Back to top button