НИЙГЭМНийгэм мэдээ

Самар түүсэн иргэдээс 3,8 сая төгрөгийн хахууль авсан байцаагч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

М.С, Т.И нар дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан. Энэ үедээ дархан цаазат газраас самар түүсэн М.М-ийн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй давуу байдал олгосон. Тодруулбал, түүсэн 13 шуудай самрыг буцаан олгож 3,8 сая төгрөгийн хахууль авчээ.

М.М нь 13 шуудай самраа буцаан авсны хариуд улсын байцаагч нарт хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Самар түүх, соёмбыг дээдлэх хоёроос салангуут монгол хөгжинө гэнэлээ

Back to top button