АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хувцасны сонголт Мадуротой адилхан байна гэгдэж мийм болов
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ерөнхийлөгчийн онгоц дээр даруулсан зураг интернэт дээр мийм болж байна. Рубио Трамптай хамт БНХАУ руу нисэж байхдаа Nike-гийн саарал гүйлтийн өмсгөлтэй зураг даруулжээ. Хүмүүс түүний хувцасны сонголтыг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой адилхан байна гэж хэлж байгаа юм.
Мадуро нэгдүгээр сард АНУ-ын тусгай хүчинд баригдахдаа Nike-гийн саарал гүйлтийн өмсгөлтэй байсан билээ. Интернэт дээр хүмүүс Рубиогийн хувцасны сонголтыг “Maduromaxxing” хэмээн нэрлэж болжээ. Рубио ихэвчлэн хар хослолтой олон нийтийн өмнө гардаг учир гүйлтийн өмсгөлтэй зураг нь хүмүүсийн анхаарлыг татаж буй.
Рубио БНХАУ-д очиж буй нь онцгой ач холбогдолтой. Учир нь 2020 онд тэр Хонконг болон Шинжааны асуудлаар Бээжинг шүүмжилсний дараа БНХАУ түүнд хориг тавьсан юм. Трампын айлчлалд зориулж БНХАУ-ын албан тушаалтнууд Рубиод тавьсан хоригоо хэрэгжүүлэхээс зайлсхийхийн тулд түүний нэрийг хятадаар галиглахдаа өөрөөр бичсэн байна.
Эх сурвалж: Korea Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.