МУГЖ С.Жавхлан маргааш Ялалтын талбай дээр 2026 мод үнэгүй тараана
МУГЖ С.Жавхлан Эх үрсийн баярт зориулан "Энх цагийн дуулал" хэмээх дуу хийж маргааш 13:00 цагт Ялалтын талбай дээр олон нийтэд үзүүлэх аж. Энэ үеэрээ хамгийн эхэнд ирсэн 2026 хүнд мод бэлэглэх юм байна.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа: "Би гэхдээ энэ сайхан үйл явдлыг мэргэн ухаандаа бодоод олсон юм биш л дээ. "Хүн энэ хорвоо дээр үр удмаа үлдээх, ном бүтээх, мод тарих" гэж ирдэг гэсэн ийм нэг үг байдаг. Яг ийм тохиромжтой өдөр энэ хагас сайн өдөр тохиох юм байна. Тиймээс хэдүүлээ "Эх дэлхий Энх амгалангын төлөө бүгдээрээ мод тарьцгаая" хэмээн уриалж байна. Би 2026 оныг бэлгэдэн 2026 ширхэг мод худалдаж авсан. Иймд маргааш хүрэлцэн ирсэн хүмүүстээ бэлэглэнэ.
Маргааш бүгдээрээ Ялалтын талбай дээр уулзацгаая. Уран бүтээлч дүү нар маань маргааш хүрээд ирээрэй. Чингэлтэй дүүргийнхэн маань СТӨ-нөөсөө дэлгэц, хөгжимөө аваад ирнэ гэсэн. Сайн сайхан зүйл хийхэд хүмүүс маш гоёор хүлээн авч тусладаг юм байна" хэмээн хэлжээ.
Х.ХУЛАН




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
кк бас ямар залилан хийх гэж байгаа болдоо
Setguulch ner zuusen nuhduud yamar ch chadvargui, hooson tolgoitoi, mungu huusun yumnuud bolj huvirchee?!?
Өгөөмөр сайхан сэтгэлтэй дуучин шүү аялгуу дуунуудыг нь машиндаа байнга сонсож дагаж аялаж явдаг шүү амжилт
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Балай шахуу юм зайлаач
Гарчгаа зөв бичиж мэдээлэл өгөхгүй юу?! Жавхлан МУГЖ биш МУАЖ биз дээ!..
Маш сайхан буянтай үйлсийн ажлын зэрэгцээ Монгол орноо ой модоор хүрээллэж байгаль эх дэлхийгээ хамгаалсан маш зөв алхам дуучиндаа маш их Баярлалаа энэ өдөр авсан модоо тарилаа .тарьсан өдөр маань Зуны эхэн сарын шинийн 1 байлаа.
МУАЖ шүү.Мэдээний сурвалжлагч гээд байгаа
Хэзээ вэ? Маргааш гэж он сар өдөрөө бичээрэй
Энэ сэтгүүлч нар мэдлэг нь нимгэн шүү