Хуулийнханд ээрэгдсэн эрчим хүчний "томчууд": Нэг нь яллагдаж, найм нь шалгагдаж байна
Дөрвөн сарын өмнө АТГ-аас Эрчим хүчний салбарын хэрэгт холбогдсон хүмүүсийг хойшлуулшгүйгээр баривчилж, гэр ажил дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулж, сүрийг бадрааж байсан. Нийт есөн хүнийг гурван өөр төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч тэд хамгийн ихдээ хоёр сарын хугацаагаар цагдан хоригдоод л суллагдчихсан.
Өдгөө ёстой л "Сүх далайтал үхэр амар" болчихсон мөрдөн шалгалт үргэлжилж байгаа пайз өмнөө барьчхаад дулаан гэртээ сууж байна.
Өнгөрсөн хугацаанд тэднээс нэг нь л буюу Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнгийн ангийн найз “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгийн торгуулийн ял оноолоо. Бусад нь Прокурор болон АТГ-т мөрдөгдөж байна. Тэгвэл хэн хэн, хаана шалгагдаж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
-100 саяын авлига авсан “Эрдэнэт-Булганы цахилгааны сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, Ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг прокурор хилийн хоригтойгоор мөрдөж байна-
“Эрдэнэт-Булганы цахилгааны сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, Ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг /2026-02-02/-нд АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар баривчлаад, хилийн хоригтойгоор сулласан.
АТГ-аас тэдний гэр, албан тасалгаанд нэгжлэг хийж, “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Баян-Өндөр сумын 6-0.4 кВ цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах Улсын комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэмээн үзсэн байдаг.
Тодруулбал, Дэлхийн банкны олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “Р.И” компанийн гүйцэтгэж байгаа Орхон аймгийн төвд баригдах цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн, мөн улсын комиссоос ажиллуулах боломжгүй гэж дүгнэсээр байхад гүйцэтгэлийн хяналт баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлтийг гаргуулах, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэй шийдвэр гаргасан байна.
Улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Р.И” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50 сая төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45 сая төгрөг, жолоочийнхоо дансаар 5 сая төгрөгийг хахуульд авсан дөрвөн удаагийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоожээ. Уг эрүүгийн гурван хэрэгт хахуульд авсан нийт 100 сая төгрөгийг төлүүлсэн. Одоо тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газарт мөрдөн шалгаж буй.
-Н.Тавинбэх, П.Товуудорж нарт холбогдох хэргийг удахгүй Прокурорт шилжинэ-
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогдсон. Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх үндэслэлээр шалгаж байгаагаа АТГ мэдэгдсэн.
Цагдан хориог хоёр удаа сунгасан ч сүүлд эрүүл мэндийн шалтгаанаар |2026.02.26|-нд Н.Тавинбэхийг, |2026.02.27|-нд П.Товуудоржийг сулласан байдаг. Одоо тэднийг мөрдөн шалгах ажиллагаа АТГ-т үргэлжилж байна, удахгүй прокурорт шилжүүлэхээр бэлдэж байгаа тухай албаны эх сурвалж мэдээлэл өглөө.
Н.Тавинбэх, П.Товуудорж нарт холбогдох хэргийн дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
-Б.Насантогтох, Ч.Амгалантөгс, Г.Баатар нарын хэрэг АТГ-т шалгагдаж байна-
ЗТЯ-ны ТНБД Б.Насантогтох Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа |2023-11-16|"М Си Эс Интернэйшнл" ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд барьсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталж, өөртөө давуу байдал бий болгосон болох нь тогтоогдоод буй.
Тухайлбал, өөрийн эхнэрийн компаниар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулсан байна.
Улмаар гэр болон ажил дээр нь нэгжлэг хийж, 350 сая төгрөгийн валютыг хураан авч, эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй билээ. Түүнтэй хамт хадам дүү Ч.Амгалантөгс, хадам дүүгийнх нь нөхөр Г.Баатар нарыг яллагдагчаар тооцон цагдан хорьж, өнгөрсөн сард сулласан. Одоогоор тэдэнд холбогдох хэрэг АТГ-т мөрдөгдөж байна.
Өнгөрсөн хугацаанд нэг хүнийг яллаж чадсан нь Д.Бямбасүрэн
Дээр дурдсанчлан АТГ сүр бадраасан баривчилгаанаас хойш эрчим хүчний салбарын нэг л хүн хийсэн хэрэгтээ гэм буруу хүлээв. Тэр бол Б.Чойжилсүрэнгийн ангийн найз, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн.
Өнгөрсөн нэгдүгээр сард түүний гэрээс 35 сая төгрөгийн гадаад валютыг хураан авч, баривчилсан. Мөн түүнтэй хамаарал бүхий этгээд болох Ц.Мөнхбаярыг хахууль дамжуулсан байж болзошгүй үйлдэл илэрсэн учир АТГ хойшлуулшгүйгээр баривчилж байсан билээ.
Тэгвэл Д.Бямбасүрэн, Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд долоо хоногийн өмнө хэлэлцэж дараах шийдвэрийг гаргасан юм.
Шүүхээс “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг хахууль авсан гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгийн торгуулийн ял оноолоо.
Харин түүнд хахууль өгсөн иргэн Ц.Мөнхбаярт өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 3.9 сая төгрөгөөр торгох ял оноов.
Ингэхдээ Д.Бямбасүрэнгийн төлөх 30 сая төгрөгийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Ц.Мөнхбаярын төлөх 3.9 сая төгрөгийн 6 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТОМЧУУД гэчихжээ МУУСАЙН УЛСАА ТОНОДОГ ЛУЙВАРЧИД ДЭЭРЭМЧИД байжээж
Эрдэнэт Булганы ЦТС дарга нарын хээл хахуулийг зохицуулахаар УИХ гишүүн БХЯ сайд Орхон аймгийн МАН мафиууд толгойлогч Батлут хөөцөлдөж хөнглөж байгаа сурагтай удахгүй хэлмэгдсэн, төлсөн гэсэн шийдвэр шүүхээс гарах нь тодорхой!!!
Торгуулиад л өнгөрнө биз. Манай шүүх мөнгөтэй хүнийг өөрөөр чадах биш. Энгийн иргаддээ л хүчэа үзүүлдэг.
За дээрх авилгач хулгайчидч найдвартай 20иос дээш жилийн ялтай юм байна.
Учир нь ЭМ-н Бямбасүрэн 60 гарсан авилгач хулгайч авгай яг таарсан ялаа буюу 13 жилийн ял авсан юм чинь дээрх банди нарыг мэдээж 13аас илүү ял өгөх байлгүй.Очиж Жангаа идэцгээ хулгайч нар.
Манай шүүгч нар одоол зангарагаа үзүүлдэг юм шүү.
Төмөр замын бүлэг хулгайч нар бас.
Рио Тинтог болохгүй бол Монгол эрчүүд хүчээр гаргана НEPAL улсын Эрчүүд шиг
Uvsiin ulaan guilagchinguud
Ха ха томчууд гэж дээ өлөн л хулгайчууд бус уу
Томчууд байхдаа ч яахав, хулгайчуудыг өргөмжилчих юмаа
Muu baasnuudad iim yal uguhuur ugaasasaa yaj ene mongoliig idej uuj zogsohguishdee
Энэ новшнууд хуулийнханд хулгайн мөнгөнөөсөө тодорхой хувийг авилгад өгөөд л дуусаа
Энэ хулгайчуудаас болж цахилгааны үнэ нэмэгдэж байна. Ирэх өвөл би горыг нь жинхэнэ амсана. Торгууль нь намын хандив болоод толгойг нь илээд өнгөрөөнө
Буудчих юмсан , ингэж их хулгай хийсэн новшнуудыг ! 2, 3 аар нь цахилгаан станц барих мөнгө хулгайлсан !!!
Нийтийн албанд томилогдох эрх хасах гэдэг нь тэгээд ял уу Ийм хөгийн юм өөрсдөдөө зориулан гаргаж хэмжээ хязгааргүй идээд эцэст нь энэ ял гэгчээ сонсоод салдаг болж дээ
Баригдсан нь энэ хэд болохоос цаана нь зөндөө байгаа
Идсэн уусанг нь төлүүлээд хорь.