НИЙГЭМНийгэм мэдээ

Бөхийн холбооны “Их эе” хуралдаж өнөөдөр тэргүүнээ сонгоно


Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар “Их эе” хурал тавдугаар сарын 15-нд буюу өнөөдөр бол холбооныхоо тэргүүнийг сонгоно. Уг хурал 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдах аж. Хуралд улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон гишүүд оролцоно.

Орон нутгаас оролцох бөхийн холбооноос таван төлөөлөгчийн нэрийг тавдугаар сарын 13-ны дотор мэдэгдэхээр болжээ. МҮБХ-ны тэргүүнээр улсын заан Ц.Магалжав ажиллаж байна. Тэрээр 2018 оноос хойш тус холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button