УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ҮХЦ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой шийдвэрээ УИХ-д албан ёсоор ирүүлээгүй байна

Долоо хоногийн өмнө ҮХЦ-ээс "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна" гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж, түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийг УИХ хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэрлэж, хариу ирүүлэх учиртай ч шүүхийн тогтоол УИХ-д одоог хүртэл ирээгүй байна.


Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 эх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасантай зөрчилдөж байгаа талаар иргэн Д.Отгонбат мэдээлсэн. Тус мэдээллийн дагуу ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн билээ. Хуралдаан нэг цаг ч хүрэхгүй хуралдан шийдвэрээ гаргасан.

Энэ үеэр ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэсэн нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийг зөрчиж байна гэж үзэж, хүчингүй болголоо. Тус заалтыг өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлж байна. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэрлэж, хариу ирүүлнэ үү" хэмээсэн юм.

Процесс цааш хэрхэх вэ: ҮХЦ-ээс шийдвэр тогтоол албан ёсоор ирмэгц холбогдох байнгын хороогоор хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, цэцийн шийдвэрийг зөвшөөрөх эсэх дээр санал хураалт явуулна.

  • Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл маргаан үүсгэсэн хууль, заалт, тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох ажиллагаа эхэлнэ.
  • Зөвшөөрөхгүй бол тус асуудлыг ҮХЦ дахин хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана.

Хэрэв ҮХЦ дахин хэлэлцээд өмнөх байр сууриа хэвээр үлдээвэл тэр шийдвэр нь эцсийнх байдаг. УИХ уг шийдвэрийг шууд хүлээн авах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.


ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны процессыг уншихыг хүсвэл дараах линк дээр дарна уу.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button