“Оюу Толгой”-н стратегийн ач холбогдол өсч буй үед “Рио Тинто” сайн хэлэлцээ хийх сорилттой тулж байна
Монгол Улс “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол хийсний дараа УИХ-аас 120-р тогтоолыг гаргаж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Энэ хүрээнд Монголын Засгийн газрын зүгээс тодорхой шаардлагуудыг тавиад буй.
Хэлэлцээ 2026 оны нэгдүгээр сараас авхуулан хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцээг хийсний эцэст ирэх даваа гарагт буюу 5-р сарын 18-нд талууд эцсийн хэлэлцээг хийхээр товлоод байна.
Дэлхий дахин зэсийн үнэ эрчимтэй өсөж байгаа энэ үед уул уурхайн салбарын ойрын 10 жилийн өрсөлдөөний төв зэс дээр өрнөнө гэдэг олон улсын экспертүүд онцолдог. Иймээс “Рио Тинто” группийн хувьд хиймэл оюун ухаан болон дата төвүүдийн асар өндөр эрчим хүчний хэрэгцээ, цахилгаан автомашин, сэргээгдэх хүчний дэд бүтцийн өсөлт зэргээс шалтгаалан “Оюу Толгой” руу стратегийн эргэлт хийх нь нэгэнт тодорхой юм.
Томоохон уул уурхайн компаниуд зэсийн олборлолтоо эрчимтэй нэмэгдүүлэх өрсөлдөөнд хэдийн орчихсон энэ үед “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт АНУ-ын Майами хотод болсон “Bank of America”-ийн уул уурхайн салбарын бага хурлын үеэр компанийнхаа стратегийг танилцуулсан билээ.
Ингэхдээ зэсийн олборлолтоо 2025 оныхоос 11 хувиар нэмэгдүүлэх, 2030 он хүртэл өсөлтийг 13 хувь болгох, өсөлтийн голлох хэсэг нь “Оюу Толгой”-н далд уурхайн олборлолтын өсөлтөөс бүрдэнэ гэсэн юм. Мөн хурлын үеэр “Үр ашигтай, шуурхай зөв системтэнй улс орнууд илүү их хөрөнгө оруулалт татна” хэмээн хэлсэн нь Монголын талд ч өгч буй мессеж хэмээн The Wall Street Journal-д тодотгосон байв.
“Оюу Толгой” төслийн стратегийн ач холбогдол өссөөр байгаа энэ үед Монголын талын өгөөч, санхүүгийн нөхцлийг сайжруулах шахалтууд нь “Рио Тинто”-гийн олборлолтоо түргэтгэх сонирхолтой зэрэгцэж буй.
Иймээс нүүрсний супер цикл дуусч, зэсийнх эхэлсэн энэ үед Монголын талын байр суурь улам хатуу, илүү хүчтэй болох нь дамжиггүй. Энэ нь “Рио Тинто” буулт хийх замаар сайн хэлэлцээ хийх сорилттой нүүр тулж буйг харуулж байна.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Риог хөөж зайлуулахыг шаардаж байна. Манай эрхтэн дархтанууд харийнханы дохио зангаагаар хөдөлдөг барби байхаа болимоор байна шүү!! Юмны эзэн мөн юм бол эрх ашгаа хамгаал чадахгүй бол огцорч зайлцгаа!!!
рио тинто-гээчийг ХӨӨХ нь 1911-онд манжийг ХӨӨСӨНТЭЙ ДҮЙЦНЭ!!!
Ali hedii ashigaa hiisen tul huuj garagaad arbitariin shuuhed ugch tsaashid 17 jil belgegdsen bolovson huchin buyu mongolchuud uursduu olbolon yvuulah heregtei negent tariig ni tanisan shar huvalzanuudiig huun gargahiig shaardaj bna
Ашиггүй бол хөөж явуул
Нийтлэл бичихдээ үг үсгийнхээ алдааг хянадаггүй юм уу
Энэ Оюутолгойн төслөө одоо шууд зогсоож, Риотинтог хөөж гаргах ёстой, энэ олон жилийн хугацаанд бидэнд яаж хандаж, яаж харьцаж, хулгай луйвар хээл хахууль, авилгыг утгаар нь хийж, Монгол улсын хууль төр засгийг маань үл тоомсорлож дураараа авирлаж ирсэн нь хангалттай биш билүү, юуны чинь гэрээгээ сайжруулна цаашид аль аль талдаа харилцан ашигтай үр өгөөжтэй ажиллах вэ? Нэгэнт тар нь танигдсан их муу зальжин түнштэйгээ харилцаагаа сайжруулаад цаашдаа хамтран ажиллах боломж үгүй шүү дээ, тэд дахиад л муу зальт аргаар биднийг юуч үгүй болтол хуурч, төр засгийн нөлөө бүхий хүмүүсийг урвуулан ашиглаад явах нь тодорхой байна.
Энэ Оюутолгойн төслөө одоо шууд зогсоож, Риотинтог хөөж гаргах ёстой, энэ олон жилийн хугацаанд бидэнд яаж хандаж, яаж харьцаж, хулгай луйвар хээл хахууль, авилгыг утгаар нь хийж, Монгол улсын хууль төр засгийг маань үл тоомсорлож дураараа авирлаж ирсэн нь хангалттай биш билүү, юуны чинь гэрээгээ сайжруулна цаашид аль аль талдаа харилцан ашигтай үр өгөөжтэй ажиллах вэ? Нэгэнт тар нь танигдсан их муу зальжин түнштэйгээ харилцаагаа сайжруулаад цаашдаа хамтран ажиллах боломж үгүй шүү дээ, тэд дахиад л муу зальт аргаар биднийг юуч үгүй болтол хуурч, төр засгийн нөлөө бүхий хүмүүсийг урвуулан ашиглаад явах нь тодорхой байна.
Тэр арбитр-гэдгээр нь шүүхдэлцэх хэрэгтэй , барууны арбитр-гээч хэр ШУДАРГА вэ гэдгийг Ард Түмнээрээ Харцгаая. ШҮҮХДЭЛЦЭЭД ХОЁР ЯС САЛАХ ХЭРЭГТЭЙ , УХУУЛЖ ХООСОН , ӨРТЭЙ ХОЦОРЧ БАЙХААР , заавал рио тинто-д ухуулах албатай , өгөх ёстой биш , БАЯЛАГ байсан цагт ХЭЗЭЭ Ч ҮНЭ ЦЭНЭЭ АЛДАХГҮЙ , явж явж рио тинто-ХӨӨХӨӨС ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ !!!
ashig ugui bol zailaa
Баяр хүргье Эх орон Монголчууд минь баян иргэдтэй болсон байна
1000-ны луйврын гэрээг цуцалж хөөж гаргах ёстой. Рио байсан ч байгаагүй ч бид гуйлгачилж л амьдарч байгаа шүү дээ. Ядаж эх нутгаа, ирээдүй хойчоо бодож энэ луйврыг зогсоох ёстой
Зайл новшнууд! Рио зайл бид өөрсдөө ашиглаж чадна
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger