Махны үнэ ба улс төржилт: Нөөцийн махны улирал дуусаж байхад хүртээмжид нь санаа зовж эхлэв

УИХ-ын гишүүд бүгд л махны үнэд санаа зовсон, амьдрал мэддэг хүний дүрд хувирцгаасан. Мөнгөн дүн бүрийг махны үнэтэй жишиж попорч буй. Энэ жишиг өргөжин Засгийн газрын түвшинд ирэв. Тодруулбал, өчигдөр буюу баасан гарагийн орой 20 цагийн үед Ерөнхий сайд Н.Учрал махны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар ХХААХҮЯ, ЭЗХЯ, ТЕГ, Монополын эсрэг газрын удирдлагуудыг дуудан уулзжээ. Хаваржин иргэдийг туйлдуулсан махны үнэ сая л Засгийн газрын нүдэнд өртөв бололтой.
Ингэхдээ малчдын гарт очиж буй мөнгө, үнийг хамгийн их хөөргөдөг ченжийн систем зэрэг салбарын тулгамдсан асуудлын талаар бус нөөцийн махыг голчлон ярив. Нөөцийн махны худалдаа сарын дараа дуусах гэж байгаа үед ийн хэлэлцэж байгаа нь оройтсон хурал болж буйг илтгэх шиг.
Нөгөө талаар Засгийн газрын төрийн албан хаагчдыг ажлын бус цагаар ажиллуулахүй байх шийдвэр хэрэгжсэн хэвээр байгаа. Цаашилбал, Засгийн газрын хуралдаанаар тогтмол мэдээлэл сонсоод, бодлогоо зангидаад явах ёстой чухал асуудлаа өдийд анзаарч, түүнийгээ шууд дамжуулж попров.
Энэ өвөл нийслэл хүн амын тоонд жишсэн тооцооллын дагуу боломжит хэмжээнд мах бэлтгэн нөөцлөөгүй, ААН-үүд оройтож махаа татсан, ингэхдээ Дэнжийн 1000-аас нөөцөлсөн гэдгийг албаныхан танилцуулсан байна.
Угтаа бол Г.Занданшатарын Засгийн газрын үед махны үнийн өсөлтөд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг энэ хуралд оролцож буй байгууллагуудын төлөөллийг багтаан, Шадар сайдаар ахлуулан байгуулсан ч усанд хаясан чулуу мэт таг байсаар, кг үхрийн махны үнэ 36 мянга болсон хойно ийн ярьж сууна.
Н. Учралын “Зүгээр байгаа бродюр солиод яваад байсан хэрнээ махаа ч нөөцлөөгүй өнөөдрийг хүрнэ гэдэг чинь юу гэсэн үг юм” хэмээн шууд дамжуулалтаар чулуудсан үг нь хотын дарга Х.Нямбаатарыг чиглэж байгаа нь хэнд ч тодорхой. Нөөцийн махыг бай болгосон нь нийслэлийн ажлыг баалах гэсэн үйлдэл мэт.
Мөн тэрбээр “Ноцтой асуудлууд илэрч байна. Зарим ААН-ээс өндөр нэг дор өндөр дүнтэй гүйлгээ гарсныг И-баримтаар дамжуулан шалгах хэрэгтэй. Би өөрөө Дэнжийн 1000 орж нөхцөл байдалтай танилцана. Гэхдээ ямар нэг захиргааны арга хэмжээ авахгүй. Махны үнэд хяналт тогтоохгүй” гэжээ.
Харин холбогдох албаныханд махны үнийг богино хугацаанд тогтворжуулах боломжийг судалж, шийдвэрлүүлэхийг үүрэг болгов. Дээрх ажлын хэсгийн хурдаар баримжаалбал, нөөцийн махны худалдаа ч дуусаж, зуны дэлгэр цаг ирснээр иргэдийн сэтгэл уужирч, сайд дарга нарын орон нутгийн томилолт олширсноор махны үнэ мартагдах төлөвтэй.
Нөөийн махны талаар НЗДТГ-аас тодруулахад “Одоогоор 1500 тонн нөөцтэй бөгөөд хүртээмж хангалттай байгаа” гэв. Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 620 гаруй цэгээр нөөцийн мах худалдаалж буй. Нөөцийн махны худалдаа зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мах экспортод гаргах зорилготой МСS мэтийн лоббигоор eвроазийн гэрээ мэтэд нэгдсэн Хүрэлсүх, экспортын махыг санхүүжүүлдэг Хүрэлбаатар мэтээсээ л буруугаа нэх Учралаа. Бүх юманд л Нямбаатар руу дайрдаг болж
Учралын алиа солио зан ихдээд байна шүү
Учрал хотын даргын ажлыг дэмждэггүй хийсэн ажлыг ажил гэж үздэггүй.зам засварын ажлыг огт олж хараагүй зүгээр байгаа боржурыг солиод яваа гэнээ
Гомдмоор уу ?
САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ ЗАНДКА НЬ ДЭЭР БАЙСИИМОО
Псда нөөцийн маха гж богтос хүзүү хөрөөдөөд хийцэнл байдагшдээ идэх юмгүй
Угаасаа хямд үнээр авахаар муугаа л өгнө дөө. Тарган сайхан махаа илүү үнэ хүргэж өгөх нь зах зээлийн хууль
80 huv ni export umaa uniin hoorogdliin
Үнэхээр алиа пацаан биш Ерөнхий сайд мөн л юм бол махны үнийг зориуд өсгөхөд голллож оролцсон өмхий төвд тайрдас жанхуу, хууль шүүхийг атгаж байгаа сагсуу ухна, эм си эсээс 10 тэрбумын хахууль авсан гахай зандка нарыг шоронд хийчих. Алиа пацаан биш юм чинь чадна биз дээ???
Нөөцийн мах уу, нөөцийн яс уу Наад Нямбаатараасаа асуу
Хавар махаа үнэтэй өгөх гэсэн малчид нөөцөд мах өгөхгүй болсон
Нямбаатар бэлддэг биш гэрээт компаниуд бэлддэг юм. Энэ улсын бүх асуудал ганц хүний нуруун дээр явдаг болжээ
эм си эсийн тавиул долийсон новш огт дээрдэх юмгүй.
Нөөцийн мах гэсэн юм чинь хаа байгаа юм вэ бараагын харалгүй удаж байна аа
Юун мах нөөцөлж иргэдээ баярлуулах харин бүр үнийн нэмж иргэдийнхээ нуруун дээр гишгэх шив!!!!нөөц.н мах бэлтгэнэ гэө хөнгөлөлтэй мөнгө мвч баяжсан гарууд бүр ч дмврав...намар хямдхан жхн мах авч мөнгийх чавчаад хавар мах ид үнэтэй үёд өндөр үнээр махаа зарж авсан мөнгөө дхраад махаа чёнжүүдэд өндөр үнээр шахаж цөм баяждаг энэ эмгэнэлт жүжиг олон жил явлаа даа...шадар сайд нь махны чёнж махны үнэнд төр оролцохгүй гд сууж бдг ганц оролцох ёстой юм нь шүү дээцагаандаа гарсан хулгайчууд!!!!!нэг хулгайч пизда нь тогны мөнгө нэмж хдн тэрбумаар нь хармайлчих.д тахианы мах ид гэж үү!!!!!МАНАН төр.г яаө удирдаж бга харж л бга биз дээ хөлдүү ард түмэн минь!!!!!
Энэ угаасаа шал тэнэг гар юм биш үү!Хип хоп дуулдаг сонсдог гарууд оюуны хомсдолтой!
Зөвшдэээ 10 доллорооор мах авч идээд байдаг ямар баян юм бэ гэдэнч үнэншдээ байдагл махшдээ арайл шулах юм