Эдийн засгийн мэдээ

“Онтрэ”: Жавхлант, Шивээ толгой лиценз дээр 34 хувь эзэмшүүлэхэд бэлэн

“Онтрэ ресурс” компани l улирлын тайлангаа нээлттэй байршуулсан бөгөөд Монгол дахь охин компани болох “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй Шивээ Толгой болон Жавхлант лицензүүдийг хамтарсан түнш болох “Оюу Толгой” ХХК д шилжүүлэх үйл ажиллагаанд анхаарснаа онцолжээ.

2026 оны 3-р сарын 25-нд компани Монголын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд төрийн эзэмшлийн асуудлаар хэлэлцээ хийхээр санал хүргүүлсэн юм.

Энэхүү саналд дараах гол агуулгууд багтсан байна:

  • Лицензүүдийг 2009 оны Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2008 оны Онтрэ–Оюу Толгой хамтарсан компанийн гэрээний дагуу шилжүүлэх,
  • Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд тусгасны дагуу төр 34 хувийн хувь эзэмшигч байхын оронд компанийн баяжмалын борлуулалтын нийт орлогоос тохиролцсон роялти төлөх,

Энэ санал нь Монголын Засгийн газартай хийх дараагийн хэлэлцээний үндэс суурь болно. Онтрэ–Оюу Толгой хамтарсан төслийн удирдлагын хороо Хойд Хюго ордын 2026 оны өрөмдлөгийн хөтөлбөрийг баталсан. Үүнд:

  • Шивээ Толгойн лицензийн талбай газрын доорх 16 цооногт нийт 9,136 метр гүн өрөмдлөг хийхээр тусгажээ.

Өрөмдлөгийн зорилго нь геологийн шинж чанарыг тодорхойлох, нөөцийн тооцооллыг хийх юм. 2026 онд хоёр лицензийн хүрээнд Хойд Хюго талбайд дараах өрөмдлөгүүдийг хийхээр төлөвлсөн байна.

Шивээ Толгой лиценз

Хоёр алмазан өрөмдлөгийн цооног нийт 1,830 метр

Жавхлант лиценз

Хоёр алмазан өрөмдлөгийн цооног нийт 1,510 метр. Эдгээр талбай нь Оюу Толгойн зэсийн эрдэсжилтийн талбай дагуу байрладаг.

Монголын төр уг хоёр лицензийн талбай дахь Оюу Толгойн гэрээгээр тогтоосон 80 хувийн өгөөжөөс үүсэх эдийн засгийн өгөөжийн 34 хувийг аль хэдийн хүртэж байгаа гэж компани мэдэгдэв. Энэ нь “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Оюу Толгой дахь хувь эзэмшил болон хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хэрэгжиж буй зохицуулалт.

Мөн компани лицензийн талбай дахь өөрийн 20 хувь гэрээт эзэмшлээс бий болох эдийн засгийн үр өгөөжийн 34 хувийг төрд олгох Монгол Улсын хууль тогтоомжийн аливаа үүргийг хэрэгжүүлэхэд бэлэн гэх байр сууриа тогтмол илэрхийлж ирсэн гэжээ.

2025 оны 12-р сарын 26-нд Монгол Улсын Их Хурал 120 дугаар тогтоол баталж, Оюу Толгойн стратегийн ордыг ашиглахтай холбоотой тодорхой арга хэмжээг Засгийн газарт хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Түүнчлэн Засгийн газраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд улирал тутам явцын тайлан хүргүүлж, 2026 оны намрын чуулганд үр дүнгээ танилцуулах үүрэгтэй.

Компани лицензийн талбай дахь төрийн оролцооны асуудлыг холбогдох гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд хоёр талд ашигтай байдлаар шийдвэрлэхийн тулд Оюу Толгой ХХК болон Засгийн газрын ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллахаа мэдэгдэв.

Хэрэв төрийн оролцоотой холбоотой асуудлыг компани шаардлагатай хугацаанд эсвэл компанид хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлөөр шийдвэрлэж чадахгүй бол энэ нь компанийн үйл ажиллагаа, хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, санхүүгийн байдал болон хувьцааны үнэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг онцолсон байна.

Онтрэ–Оюу Толгойн хамтарсан гэрээг өөрчлөх боломж

Онтрэ-Оюу Толгойн хамтарсан компанийн гэрээг эдийн засгийн үр өгөөжийн хувьд ижил боловч илүү үр ашигтай хэлбэрийн гэрээ болгон өөрчлөх боломжийг үргэлжлүүлэн судалж байна.

Шинэчилсэн гэрээнд компанийн лицензийн талбайгаас хүртэх эдийн засгийн өгөөжийн 34 хувийг төрд олгох хууль ёсны үүргийг хэрэгжүүлэх механизмыг тусгах боломжтой аж.

  • Гэхдээ энэхүү өөрчлөлт нь Торонтогийн Хөрөнгийн биржийн зөвшөөрөлтэй байх
  • Холбогдох талуудын хэлцэлд мөрдөгдөх цөөнхийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах журмын шаардлагуудыг хангасан тохиолдолд хэрэгжих аж.


Т.БАТСҮРЭН



Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

Зочинsuhe
Зочинsuhe

ЗА ХӨӨ НӨГӨӨ БАЯРЦОГТЫН 20000 ГЭРЭЭНИЙ ЗАГВАРААР ХИЙЖ АЛВАА

Зочин
Зочин

Хөөж гарга

Зочин
Зочин

Юун 34% бэ? Ингэж мэдэн будилж байж 20 000 хувьсагч болчих вий дээ.

Зочин
Зочин

Хөөе, малууд аа!! Оюу толгойд 34% эзэмшсэний хар гайг та нар одоо хүртэл ойлгоогүй яваа юм уу???

Бодит байдал
Бодит байдал

Найзууд аа, Оюу толгойн орд зэс-алтны орд, Жавхлант+Шивээт толгойн талбайн орд молибдэн-алт-мөнгө-зэсийн орд.Байрлал нь ойрхон болохоос гарал үүсэл,ашигт эрдсээрээ өөр ордууд байгааг анзаарна биз!

ТҮМЭНДЭЛГЭР
ТҮМЭНДЭЛГЭР

Уул нь бол баялгий эзэн учраас 34 хувийг үнэгүй эзэмших ёстой. Хэрвээ энэ ордыг ашиглахыг хүсэж байгаа бол одоо байгаа ордныхоо 34 ашгийг зээлээр биш үнэгүй эзэмшим болгож нийт гарсан ор төлбөрийг хүчингүй болгуулж байж зөвшөөрөх хэрэгтэй.

Зочин
Зочин

Өөрийн эзэмшлийн 20% ийнхаа 34% ийг Монголд өгхөд бэлэн гэнэ үү? Битгий хуц за

Зочин
Зочин

Та нар ч зальдуулна даа. Зоос орхиогүй хирнээ шууд хэлье.Дадлага сайтайгаар нь нөгөөх алдарт Баярцогтыг явуулчихаач, дэлхий дээр баыхгүй анализ 20, 30 мянган хувьсагчаараа нэг юм хийчих бус уу?!

Байка
Байка

Угаасаа ӨНГӨРСӨН ХОРВОО. ОТ -оос юу ч авч чадахгүй ээ. Баярцогт Баяр нарыг цаазадж л нэг юм глмдлоо тайлцгаасан нь дээршдээ

Холбоотой мэдээ

Back to top button