Нөөцийн махны гэрээ байгуулсан есөн компани: Юу амлаж, яаж хэрэгжүүлэв

Нөөцийн мах бэлтгэн борлуулахаар 6 тэрбум төгрөгийн хүүгийн татаас авч 5 тонн мах нийлүүлэх гэрээ байгуулсан есөн компанийн тав нь нэг ч тонн мах нийлүүлэлгүй хав даржээ. Тус компаниудыг судлан үзэхэд бохирын цооног нь бөглөрсөн, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй үйл ажиллагаа эрхэлсэн шалтгаанаар долоон жилийн өмнө үйл ажиллагааг нь зогсоож байсан ХОЁР компани байна. Мөн улс төрийн хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг ДӨРВӨН компани байна.
Датаг баруун тийш гүйлгэж харах боломжтой.
Нөөц нь дуусч, ханш нь хөөрснөөс үүдсэн зөрчил
Ерөнхий сайд Н.Учрал 2300 тонн нөөцийн махны мөрдлөгт гарч, эцэст нь гол буруутнаар Х.Нямбаатарыг нэрлэж ажлаас нь чөлөөлсөн. Мөн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан есөн компанийг шалгах үүрэг даалгаврыг хуулийнханд өгч тэд ажлаа шуурхайлж, шалгалтаа эхлүүлчихсэн яваа.
Угтаа нөөцийн мах бол үнийн хөөргөдлөөс сэргийлэх учиртай ч өдгөө үхрийн цул мах 35-50 мянган төгрөгт хүрч, нөөцийн мах худалдаалах цэгүүдэд мах ирэхээ больжээ.
Нийслэл дахь нөөцийн мах нийлүүлэлтийг сүүлийн гурван жилийн хугацаанд НЗДТГ хариуцаж, хэрэгжилтэд хяналт тавьж ирсэн. Энэ жил нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан нийт 5000 тонн үхэр, хонины мах нөөцөлсөн. Үнэ ханшийн тухайд, нөөцийн үхрийн махыг килограмм нь 15 мянган төгрөгөөр, хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаалж байсан. Гэвч зах зээлийн үнийн өсөлттэй холбоотойгоор дөрөвдүгээр сараас эхлэн нөөцийн махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмэгдүүлж, үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэлсэн байдаг. |2026.01.20|-ны өдрөөс зах зээлд нийлүүлж эхэлсэн бөгөөд |2026.06.15| хүртэл худалдан борлуулахаар төлөвлөсөн ч тасалдсан нөхцөл байдалтай буй.
ТЕГ-аас гаргасан статистик мэдээллээр нөөцийн мах нийлүүлэх гэрээ байгуулсан есөн ААН-ийн зургаа нь махаа бэлтгэсэн ч нийлүүлээгүй, гурван ААН-ээс 2.3 мянган тонн мах нийлүүлэгдсэн, 2.7 мянган тонн мах зах зээлд гараагүй байна.
Инфографик: Нийслэлтэй нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан есөн ААН. Ямар компаниуд хэчнээн тонн мах бэлтгэхээр гэрээлсэн, хэчнээн нь зах зээлд нийлүүлэгдсэн бэ
Нөөцийн мах нийлүүлэлтийн гэрээний гүйцэтгэл
Нөөцийн мах нийлүүлж байгаа есөн компанийг хэн эзэмшдэг, хэзээ байгуулагдсан, нөөцийн махтай холбоотой одоогийн гүйцэтгэл хэр зэрэг байгааг хүргэе.
-Х.Баттулга болон түүний эгч Х.Цэндбаярын эзэмшдэг "ХКҮ", "Мах импекс": Нийслэлийн нөөцийн махны 30 хувь буюу 1.5 тонныг нийлүүлэхээр гэрээлсэн, 1.9 тонныг нийлүүлжээ-

Зайдас, хиам, хөлдөөсөн мах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монголын хамгийн том мах боловсруулах үйлдвэрүүдийн нэг "Мах импекс" ХХК сүүлийн жилүүдэд тасралтгүй нөөцийн мах нийлүүлж буй. Эцсийн өмчлөгч нь Х.Баттулга.
Энэ жил 926 тонн мах нийлүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд дээрх инфографикт харагдаж байгаачлан бэлтгэсэн нөөцийн махаа Х.Баттулгын эгч Х.Цэндбаярын эзэмшдэг "ХКҮ" ХХК-аар дамжуулан нийлүүлжээ. Нэг үгээр хэлбэл нийлүүлэлт бүрэн хийгдсэн.
Харин Х.Цэндбаярын эзэмшдэг "ХКҮ" гадаад худалдаа, Консервын үйлдвэрлэл, Хиам, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Спортын клубын үйл ажиллагааны чиглэлтэй. Энэ жил 602 тонн нөөцийн мах нийлүүлэх гэрээ хийсэн. Одоогоор 1,998,1 тонн мах нийлүүлсэн. Үүнээс 926 тонн нь "Мах импекс"-ийн бэлтгэсэн мах, зөрүү болох 470 тонн махыг илүү нийлүүлжээ.
-Дорнод аймгийн засаг даргын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгч байсан М.Бас-Эрдэнийн "Багануур махмаркет" ХХК, "Чойбалсан групп" ХХК 1800 тонн мах бэлтгэх гэрээ байгуулсан ч нэг ч тонн мах нийлүүлээгүй байна-

Дорнод аймгийн засаг даргын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгчөөр |2017-2024| он хүртэл ажилласан, ХХААХҮ-ийн сайд асан М.Бадамсүрэнгийн найз М.Бас-Эрдэнийн эзэмшдэг хоёр компани Нийслэлийн нөөцийн махны 37 хувь буюу 1.8 мянган тонн махыг бүрдүүлэхээр гэрээлжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч тонн мах зах зээлд нийлүүлээгүй болох нь ТЕГ-аас өгсөн мэдээллээс ил харагдаж байна.
Эцсийн өмчлөгчөөр М.Бас-Эрдэнэ бүртгэлтэй "Багануур махмаркет" ХХК, "Чойбалсан групп" ХХК нь 2012-2013 онд байгуулагджээ.
"Багануур махмаркет" ХХК нь Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх, Фермерийн аж ахуй, Мал аж ахуй, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Мал эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлтэй.
"Чойбалсан групп" ХХК нь Зоогийн газрын үйлчилгээ, Зочид буудал, Жимс, жимсгэнэ тариалах, Фермерийн аж ахуй, Төмс, хүнсний ногоо тариалах, Гадаад худалдаа, Мал аж ахуй, Мах боловсруулах үйлдвэр, Мал эмнэлгийн үйлчилгээ, Олон улс, хот, аймаг дотор авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны чиглэлтэй. Төрийн олон тендерт авч, ажил гүйцэтгэж байсан компаниуд аж.
М.Бас-Эрдэнийн хувьд 450 сая төгрөгийн автомашин, 293 саяын орон сууц, 18 сая төгрөгийн газар, 80 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн 2024 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Мөн дээр дурдагдсан хоёр компаниас гадна, Чойбалсан констракшн ХХК, Гантиг Эрдэнэ Констракшн ХХК, Дорнод Мийт ХХК, Дорнод мах маркет ХХК, ДММ хамтын мах бэлтгэл Хоршоо, Вэст пойнт ХХК-д хувьцаа эзэмшдэг байна. Ташрамд дурдахад, Түүний хүү Д нь 2021 онд хүн дайрч, биед нь хүнд гэмтэл учруулсан байдаг.
-Бохирын цооног нь бөглөрсөн, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй үйл ажиллагаа эрхэлсэн шалтгаанаар долоон жилийн өмнө үйл ажиллагааг нь зогсоож байсан "Агронэгтгэл трэйд" ХХК, "Гомбо Хайрхан" ХХК 944.5 тонн мах нийлүүлэхээр гэрээлжээ-
2019 онд НМХГ-аас мал төхөөрөх аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт явуулж, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээж байсан. Тухайн үед мал төхөөрөх цехийн стандарт, технологийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн мал хүлээн авах хашаа байр нь МЭАЦ-ийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй, Бохирын цооног нь бөглөрсөн болон бусад олон шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоож байсан. Үүнд 30 орчим компаниуд багтаж байсан бөгөөд тэдний хоёр нь | "Агронэгтгэл трэйд" ХХК, "Гомбо Хайрхан" ХХК| Нийслэлийн нөөцийн мах бэлтгэлийн ажилд оролцсон байна.
"Агронэгтгэл трэйд" ХХК : Пүрэвийн Сарангэрэл гэх хүн эзэмшдэг. 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Барилгын материалын худалдаа, Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Авто машины сэлбэг эд ангийн худалдаа, Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг 12 үйл ажиллагааны чиглэлтэй. Нээлттэй мэдээллийн санд буйгаар төрийн 69 тендерт оролцож, 33-т нь шалгарчээ.
Энэ жилийн Нийслэлийн нөөцийн мах бэлтгэлд нийт 800 тонн мах нийлүүлэх гэрээ хийсэн ч 29.1 тонн махыг л зах зээлд нийлүүлсэн байна. Үлдэгдэл 770.9 тонн.
"Гомбо Хайрхан" ХХК: Эцсийн өмчлөгч нь тодорхойгүй. Хундаагийн Дашдондог гэх хүн удирддаг гэх бүртгэлтэй. Гадаад худалдаа, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Амралтын газрын үйлчилгээ зэрэг долоон үйл ажиллагааны чиглэлтэй. Энэ жил 144.5 тонн мах нийлүүлэх гэрээ хийсэн ч одоогоор нэг ч тонн мах нийлүүлээгүй байна.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан зөрчилтэй хэмээн торгуулж байсан "Жагаасанрайс" ХХК 407.0 тонн мах нийлүүлэхээр гэрээлж, 241.3 тонныг нийлүүлжээ
2019 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан зөрчилтэй хэмээн торгуулж байсан "Жагаасанрайс" ХХК 407.0 тонн мах нийлүүлэхээр гэрээлж, 241.3 тонныг нийлүүлжээ. Үлдэгдэл 165.7 тонн.
Тус компанийг Батхүүгийн Жаргалсайхан эзэмшдэг. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулалт, Гадаад худалдаа, Хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй. Өмнө нь оролцож байсан тендерийн мэдээлэл тодорхойгүй.
"Мийт партнер" ХХК: Эцсийн өмчлөгч нь тодорхойгүй. Хийрэвийн Баярмагнай гэх хүн удирддаг. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Гадаад худалдаа, Бууз баншны үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй. Өмнө нь оролцож байсан тендерийн мэдээлэл тодорхойгүй. 100 тонн мах нийлүүлэх гэрээ байгуулсан ч нэг ч тонн мах зах зээлд нийлүүлээгүй.
"И Эн Пи" ХХК: 2014 онд үүсгэн байгуулагдсан. Намжилын Эрдэнэбаатар гэх хүн эзэмшдэг. Гадаад худалдаа, Бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны чиглэлтэй ч 185 тонн нөөцийн мах нийлүүлэхээр гэрээ байгуулжээ. Одоогоор нэг ч тонн мах нийлүүлээгүй, өмнө нь оролцож байсан тендерийн мэдээлэл нээлттэй мэдээллийн санд алга.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөөцийн мах гээд хэдэн компанидаа мөнгө тараагаад ард түмэн нь 50 мянгын мах авч иддэг болчихжээ
Гэрээний үүргээ биелүүлээгүй 5 компанийг black list-д оруулж, төрөөс зарлаж байгаа ямар ч тендерт дахин оролцуулахгүй байх хэрэгтэй.
Төрийн тендерийг дарга нарын хамаарал бүхий этгээдүүд хувааж авдгийг хэзээ болих вэ? ???? Stop this!
Засаг төрийн хяналт шалгалт байхгүй муу ажиллавал 3 сая монголчууд бүгдээрээ хулгайч луйварчин болно. Ганц монгол гэлтгүй засаг төр хяналт шалгалт ял шийтгэлээ хэрэгжүүлэхгүй бол дэлхий даяараа 8 тэрбум хулгайч луйварчид болж дэлхий сөнөнө. Гэхдээ одоогоор бидний монголчууд л сөнөх замаар хурдалж байна.
....харамсалтай нь "БҮХ БАЙГУУЛЛАГА, ААН-дэд сахилга бат, ёс зүй, зарчимын алдаа гарагсан бгаа бөгөөд ямар ч хяналт шалгалт хийдэггүй эсвэл хуйвалдаж хамтарч зусалдаг болжээ...үүний нэг том шалтгаан нь ЦТ хүчнүүдийн сөрөг үзэлийг хэн нэг нь илүү овжин ашиглаад л байна даа....аль ч ААН, хувь хүнд хариуцлага тооцдоггүй, эсвэл хамтарч лдогоос л ийм байдпалд хүрчээ???..Тиймээс хаиуу сахилга бат, хариуцлага тооцож, хяналтыг чангаруулаа...аяндаа луйварчид тодроод ирнээ..
нямбаатар балайгийн үнэн нүүр царай энэ дээ худлаа өөрт ашигтай хурдны зам энэ тэр гэж гүйгээд байсан монголын ард түмнийг ёстой улны байдлаар үзэж дээ ашиглаалтын шаардлгаг хангахгүй компанид хүртэл тендэр өгөөд байх даа яахав дээ муу балиар новш чинь
Муулаад байсан женко чинь харин бүр гэрээлснээсээ илүү ниилцэн байх шив дээ....одоо Учирал юу гэх бол.....
Харин тийм Баттулга л үүргээ биелүүлжээ.Дараа жилээс Баттулгатай л гэрээ хиймээр юм бна.Бусад нь бүгд худалч хулгайч юм бна
5 мянган тонн амлачихаад талд нь ч хүрэхгүй нийлүүлсэн нь шууд хариуцлага алдсан хэрэг
Үхрийн мах 35-50 мянга хүрч байхад 6 тэрбумын татаас авчихаад махаа хав дараад сууж байдаг яачихсан шунал вэ? Төр засаг нь шалгасан шиг шалгаасай!
Нөөцийн мах нэртэй мөнгө угаалт болж дууслаа. 9 компанийн 5 нь нэг ч тонн мах нийлүүлээгүй гэнэ, ард түмнийг ингэж барьцаалж болохгүй ээ.
Чэнжид нийлүүлсэн гэсэн үг. Дахин наймаа хийх амьд явах эрхийг нь хааж эрхтэнгээр нь салгаад далд оруул
М.Бас-Эрдэнэ гэж хүн 1800 тонн мах нийлүүлнэ гэж гэрээлчихээд нэг ч кг мах гаргаагүй мөртлөө өөрөө тэрбум тэрбумын хөрөнгөтэй гэнэ. No comment, үнэхээр увайгүй юм.
Басэрдэнэ гэж Бадамсүрэнгийн хүн юм бна гэж ойлголоо.хамаг тендёрүүдийг авч мөнгө ухаадаг хүн юм шигээ.
М.Бас-Эрдэнэ гэж хүн 1800 тонн мах нийлүүлнэ гэж гэрээлчихээд нэг ч кг мах гаргаагүй мөртлөө өөрөө тэрбум тэрбумын хөрөнгөтэй гэнэ. No comment, үнэхээр увайгүй юм.
Нэг л гэмгүй царайлсан бараг л хохирсон дүр эсгэсэн новшнууд бус уу. Монголд төсөл тендер хэн авдаг нь тодорхой
Нэг л гэмгүй царайлсан бараг л хохирсон дүр эсгэсэн новшнууд бус уу. Монголд төсөл тендер хэн авдаг нь тодорхой
мөнгө угаасан новшнуудад түргэн эрүүгийн хэрэгүүсгэж шорон луу явуул
Зөвөө үүргээ биелүүлээгүй хүмүүст бүгдэд нь эрүү үүсгэ
Женкогоос бусад нь үүргээ гүйцэтгэж хийгээгүй новшнуудыг хар жагсаалтанд оруулах хэрэгтэй хяналт тавих ёстой Нямкаг нь унцгүй болохоор оролцоогүй юм байна даа
Татаасаар мах авчихаад одоо болтол хадгалаад бна гэж байхгүй, хятад руу гаргасан бна. Хэд гурван төгрөгөөр ард түмнээ худалдна, газар нутгаа ч худалдана. Урвагчид.
ХУЖААРУУ МАХ ГАРГАХАА ЗОГСООГООЧЭЭ ТЭГЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХЯМД МАХАА ЗАР
Дээрх баримтыг харвал, Учралын муулаад байсан УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамааралтай болон түүний эгч Х.Цэндбаяр нарын компаниуд гэрээлж нийлүүлэх нөөцийн махыг 100% нийлүүлээд зогсохгүй, бүр 471 тонноор давуулан бэлтгэн нийлүүлсэн байх юм! Харин ч сайшааж магтах ёстой байтал, Учрал уржигдар орой ТВ-р сүржигнээд л Баттулгын хамаарал бүхий компани гээд л донгосоод байсан! Баримт, мэдээгээ ултай сайн судалж байж ярьж баймаар юм!
Хужаа компанийг Монголоос зайлуул.
Баттулга ардчилсан намын МАН г унагаах бодлоготой тул нийлүүлэхгүй.
Бусад нь бас баас. Нэг ийм л царайтай явна манай хэдийн царай.
Өөрчлөлт шинэчлэлт хийх цаг нь болжээ.
Улс төрчдийн хамааралтай компаниуд л хамаг мөнгийг нь хуваагаад авчихсан байна шүү дээ. Энэ ашиг сонирхлын зөрчлийг хэзээ цэгцлэх вэ?
Тэгээд Нямка нохойдоо өгчөө.уу
Хүүрнүүдээс мөнгөө буцааж ав. Бас торгууль тавь. Ахин тендер бүү өг !!!
Бас-Эрдэнэ гэж түүхий эдийн ченж байсан боловсролгүй худлаа гар. Одоо л үнэнд гүйцэгдэж дээ.
ХКҮ Мах импекс 2 компани л хариуцлагатай нийлүүлсэн бх юм даа Ухрал яагаад шоудав аа
хариуцлагагүй юм бэ! Мөнгийг нь аваад өөр зориулалтаао ашигласан юм бишүү?
Учралын тролл баг хуурамч мэдээ гаргаж хоёр өдөр ард түмнээр Женког хараалгууллаа. Үнэн хэрэгтээ түүний эгчийн компани бараг ганцаараа үүргээ биелүүлж бусад гол гаргажээ.
Новшнуудыг улсын өмч идсэн хэргээр шоронд суулгаж ял өгөх хэрэгтэй!!!
Жэнко Баттулга бүр 500тн хямд нөөцийн махыг Нийслэлчүүддээ зориулаад нийлүүлчихсэн байна
Noociin mahiig mah zawaan belgedeg mah n nil ysnii vvrmeg hogtoi bdg hvn idhiin argagvi
1 khyatad kopmany gesen aly ny ve.
Дорнод аймгийн (Чойбалсан групп) компаний бэлтгэсэн хонины мах нөөцийн махнаас худалдаж аваад идэж хэрэглэж байна. Гэтэл огт мах нийлүүлээгүй гэж худлаа мэдээлж байх юм!!!,
Мах Импекс - Мах үйлдвэрлэлийн байр тоног төхөөрөмж мэргэжлийн боловсон хүчинтэй 100 гаруй жил дагнан Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн УБ - ЫН МАХ КОМБИНАТ ,ДАРХАН , ДОРНОТЫН МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДЭД МАХ БЭЛТГЭЛ, ҮЙЛДВЭРЛЭН БОЛОВСРУУЛАЛТ , БОРЛУУЛАЛТ, ЭКСПОРТЫГ ХАРИУЦУУЛАН АЖИЛЛУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ !!!
ТУХАЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН , ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛАН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БОЛОМЖ БҮРЭН БИЙ .
МАХ БЭЛТГЭЛИЙГ ДУРТАЙ ХҮНИЙ ХИЙДЭГ АЖИЛ БИШ ШҮҮ !!!!!
МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛАХ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН , ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ШААРДЛАГА НӨХЦӨЛ НЬ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН СТАНДАРТ НОРМАТИВ ХАНГАЖ БУЙ ЭСЭХ ЗЭРГИЙГ НАРИЙВЧИЛСАНЫ ҮНДСЭН ДЭЭР НОРМ , ТӨЛӨВЛӨГӨӨ ӨГЧ ДЭМЖИН АЖИЛ ХАРИУЦУУЛАХ ЁСТОЙ . ЯАГААД ИЙМ ИХ МӨНГИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ТАРААГААД ӨГЧИХДӨГ ХЭРЭГ ҮҮ?ЯДАЖ ҮЙЛДВЭРЭЭР ОРЖ ҮЗЭЖ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ НҮДЭЭР ҮЗЭЖ БАЙЖ ТӨЛ -ГӨӨ МӨНГӨ ХӨРӨНГӨӨР ХАНГАХ ХЭРЭГТЭЙ !!!!! !!!!!!!!!
Чойбалсан ххк номинд мах нийлүүлж байгаа маш бага хэмжээгээр ирмэгц дуусдаг 1.2 удаа л бн одоогоор
Хүнсний гол бүтээгдхүүний үнийг 100 гаруй % өсөхөд , олон иргэдийг хоосон хонуулахад хүргэсэн хулгайчуудыг харинч нэг овоо шийтгэх блгүй !!!
Наидлагаггүи юм нэр хугарахаар яс хугар гэж үгтэи юм ичмээр юма. Турж үхэх гэж бга юм шиг. Ич ич ич дахиад та нарт итгэлтгүи л юм бна да шорондох гээгүил юм бол хол бгараи....
Наидлагаггүи юм нэр хугарахаар яс хугар гэж үгтэи юм ичмээр юма. Турж үхэх гэж бга юм шиг. Ич ич ич дахиад та нарт итгэлтгүи л юм бна да шорондох гээгүил юм бол хол бгараи....
Эргээд хариуцлага нэхэж өндөр торгууль тавиж эрхийгнь хасаачээ ямарч хяналт байхгүй новшын юмаа
Монгол хүн монгол хүнээ шулах санаанд багтахгүи юмаа
Улсаас мах бэлтгэхээр авсан мөнгөө цаашаагаа ард түмэндээ өндөр хүүтэй зээлж ард түмнээ шулдаг, мөнгө угаёдаг, бэлтгэсэн махаа гадаад руу гаргадаг ийм л новшнууд нөөцийн махны мөнгөн дээр ажилладаг юм шүү дээ ард түмээн !!!!!!!
Муулаад байсан Баттулгын компани л гэрээнийхээ үүргийг давуулан биелүүлжээ. Юм үнэн худлаар тодорчээ. Б.Энхбаяр гэдэг хүн ер нь ямар хачин хүн бэ. Сайд хийх нь битгий хэл шал арчигч ч хийж чадахгүй хүн юм биш үү. Ямар ч нотлох баримтгүй хүн гүтгээд явж байх юм.
Нөөцийн мах бэлтгэх мөнгөө иргэддээ тараагаад өгчих . Иргэд өөрсдөө махаа нөөцлөг .
Жэнко новш уснаас хуурай гарна гэж байхгүй шүү
70 сая малтай гэхэд ийм төр байхдаа яахав дээ. Хамгын содон юм нь махны үйлдвэрүүд нь хятад эзэнтэй, хөдөө малчид нь хятад эзэнтэй монгол малчидтай өвөрмонголын араас орж байгаа. Уурхай нь бас л сонин аймаг болгоны зарим сумдууд уулыг зөмөлчихсөн хятад уурхайтай байхын
Хэн гэдэг албан тушаалтан, ямар байгууллага тендэрт ялуулж, зөвшөөрөл олгосон юм бэ? Үүний цаана их хахууль үнэртэж байгаа даа. Үүргээ биелүүлээгүй чадамж, ёс зүйгүй компаниудад, зөвшөөрөл олгосон авлигачдад хатуу шийтгэл оноох ёстой. Хэдхэн хүн Монгол улсын мөнгөний ханш импляцад асар их нөлөө үзүүлждээ. Мэргэжлийн хяналтын байгууллага нь муу нэртэй ч үүргээ гүйцэтгэдэг байждээ. Одоо хэн хянаж байна? Мэдээ цаасандаа дарагдсан яамны хэдэн ажилтан уу??????
Зөв
Одоо Женког шагнах санал гаргах нь ээ, кх кх кх
Эд нар нэг ч тонн мах бэлтгээгүй, баахан худлаа падан бичүүлээд наачихсан ш дээ.... ер нь тэгдэг л юм чнь ! Тэрий нь мэдсээр байж шалгаж илрүүлэхгүй, тийм зор игтой аавын хүү өнөөдөр Монголд байхгүй юмдаа !!!
Женког ийн нэрий нь хэлж, буруугий нь ярих хүн бхгүй дээ, энэ яасан зоригтой хүн бэ гэж бодоод уншсан чнь харин магтаад марлайж бдаг бгаа !
Женкогийн компаниуд нэг ч тонн мах бэлтгээгүй, баахан худлаа падан цуглуулаад 1,9 тонн мах илүү бэлтгсэн гээд л тайлан гаргачихжээ ! Үүнийг олигтой хон шалгаад хариуцлага тооцож чадахгүй, учир нь ма най цагдаа хуулийн байгууллага цөм Женкогийн давха р удирдлаганд орчихсоон гарын аясыг нь дагаад цогин жороолж бгаа !!!
Ёстой тэнэг нөхөр байна даа.
Манөй төр засагт Женкогийн нэрий нь хэлээд буруугий нь ярьчих зоригтой хүн одоогоор алга даа. Оросын тав иулаас бүгд айн сүүлээ хавчиж бна !!!
Жэнкогоос бусад нь нийслэлчүүдэд өгөх ёстой хямд нөөцийн махаа бүрэн нийлүүлээгүй байна эргүү тархины тураалаа
Энэ Баттулга намын эсрэг албаар ингэсэн байхдаа ерөнхийлөгч байсан байж ард түмнийг дорл үзээл зогсохгүй хорлож байна урвагч