Улс төрийн мэдээ

“Бодь”-ийн гэрээг шалгах түр хороо байгуулах Н.Номтойбаярын санаачилга намрын чуулган хүртэл хойшлох уу

“Бодь”-ийн гэрээг шалгах түр хороо байгуулахаар Н.Номтойбаяр өөрийн бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн ч 17 гишүүн зураад гацсан байдалтай буй. Санаачилгаа хурдлуулж, гишүүдийн гарын үсгийг нэмж зуруулахгүй байгаа шалтгаан нь намрын чуулганыг хүлээх.


Учир нь шинэ Засгийн газрын төвхнөл, одоогийн улс төрийн толхилцооныг дуусахаар гишүүдийн гарын үсгийг эрчимжүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх сонирхолтой байгаа аж. Үгүй бол тус санаачилга нь УИХ дээр унах эрсдэлтэй байгаа юм байна.

Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгад эхний ээлжид 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурах ёстой. Гэвч УИХ-ын 126 гишүүний олонх дэмжиж байж батажна.

Одоогийн байдлаар дараах гишүүд гарын үсэг зурчхаад буй.

  1. Н.Номтойбаяр,
  2. А.Ундраа,
  3. Д.Пүрэвдаваа,
  4. М.Сарнай,
  5. Ц.Баатархүү,
  6. Х.Тэмүүжин,
  7. Дав.Цогтбаатар,
  8. Г.Лувсанжамц,
  9. Б.Мөнхсоёл,
  10. Г.Ганбаатар 
  11. Т.Аубакир
  12. Х.Жангабыл
  13. Б.Жаргалан
  14. Ц.Мөнхбат
  15. Л.Гантөмөр
  16. П.Сайнзориг
  17. Д.Энхтүвшин

Хянан шалгах түр хороо байгуулах процесс

  1. Санаачилга гаргана
  2. Тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэх
  3. Байнгын хороогоор хэлэлцүүлэх
  4. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх
  5. Түр хорооны бүрэлдэхүүн байгуулах
  6. Түр хороо: Баримт бичиг цуглуулах, холбогдох албан тушаалтнуудыг дуудаж тайлбар авах, шалгалт, сонсгол зохион байгуулах зэрэг бүрэн эрхийн хүрээнд ажиллана.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинsuhe
Зочинsuhe

ЭНЭ ХЭД 1100000 $ ДОЛЛАРААС ХУВЬ ХҮРТЭЭГҮЙ БОЛООД БООЖ ҮХЭХ ГЭЭД БАЙНА УУ ККККККККККК

Зочин
Зочин

MAK beton zuurmagt tureeseer yavdag howo mixertei davgaochiriin Anhbayr buzar s###s hun haraal hiij aldag

Холбоотой мэдээ

Back to top button