Сурталчилгаа

"Номин холдинг" ХХК зургаан хүүхдийн хүслийг биелүүлнэ

“Номин Холдинг” компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хүүхдийн баярын арга хэмжээг энэ жил “Хайр түгээе” уриан дор 20 дах жилдээ зохион байгуулах гэж байна.

   Энэ жилийн онцлох үйл ажиллагааны хүрээнд “Хүслийн захидал” уралдааныг Монгол орон даяар зарлаж байгаа бөгөөд хүүхдийн хүсэл мөрөөдлийг бодитоор сонсож, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх зорилготой юм. Тус уралдаан нь 7–10 нас, 11–14 нас гэсэн хоёр ангиллаар явагдах бөгөөд ангилал тус бүрийн эхний 3 байрт шалгарсан нийт 6 хүүхдийн хүслийг биелүүлэхээр болжээ.

Тус захидлын уралдаан 2026 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Оролцогч хүүхдүүд дугтуйлсан захидлаа орон нутгийн бүх Номин Агуулах сүлжээ дэлгүүрийн хэрэглэгчийн туслах хэсэгт болон Улаанбаатар хот дах дараах салбаруудад байрлах тусгай хайрцагт хийж илгээх боломжтой. Үүнд:

  • Номин Их Дэлгүүр
  • Улсын Их Дэлгүүр
  • Номин Олл Март 13 Хайпермаркет
  • Номин Юнайтед Хайпермаркет
  • Номин Макро Моол

Шалгарсан захидлын эздийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр албан ёсоор зарлаж БАТЛМАЖ гардуулна.

Мөн уламжлал ёсоор “Номин” нэр орсон 0–12 насны бүх хүүхдэд “Номин-оос Номин-д” нэрийн гарын бэлгийг гардуулахын зэрэгцээ төрөл бүрийн тоглоом, амттан бүхий асрууд, хөгжөөнт тэмцээн, урлагийн тоглолт, олон сюрпризээр дүүрэн баярын арга хэмжээг зохион байгуулах юм.

“Номин Холдинг” компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, нийгмийн халамж зэрэг олон чиглэлд бодит хувь нэмэр оруулсан олон талт үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

Холбоотой мэдээ

Back to top button