Б.Энхбаяр: Нийлүүлэгч компаниудын нөөцөд буй гэсэн 1400тн мах байхгүй нь тогтоогдсон
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Засгийн газрын хуралдаан өнөөдрийн 14.00 цагт ээлжит бусаар хуралдаж сая өндөрлөлөө.
Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдээр нөөцийн махны нийлүүлэлт, бодит нөхцөл байдалтай танилцсан. Холбогдох татварын байгууллагын мэдээллээр Нийслэлийн өвөл, хаврын нөөцөд бэлтгэсэн 5000 тн мах худалдаалахаар төлөвлөсөн байна. Өнгөрсөн жилүүдэд 8000 тн мах бэлтгэн нийлүүлж худалдаалсан байна.
Хүнсний тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нь нөөцийн мах, махны үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг. Өмнөх Засгийн газрын үед Хотын захирагч Засгийн газрын хуралдаанд өөрийн төсөв хөрөнгөөс бүрэн шийдвэрлэж хариуцах талаар танилцуулж байсан. ТЕГ-ын мэдээллээс харахад 2500 тн мах НӨАТ-ын баримтын хүрээнд худалдаалагдсан гэх дүн мэдээг Ерөнхий сайдад танилцуулсан. 2500 тн мах хаана байгаа талаар Ерөнхий сайд хөндсөн. Хуулийн байгууллагад үүрэг чиглэл өгсөн.
Бэлтгэн нийлүүлэгч компаниудын зүгээс 1400 тн мах байна гэх мэдээллийг өгсөн. Харин Хотын захиргаанаас сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах худалдан борлуулах 600 цэг байгуулсан гэсэн. Газар дээр нь хяналт шалгалт хийхэд нөөцийн махны цэг 600 биш 375 байна гэх асуудал тогтоогдсон. 250-д нь сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах ирээгүй гэх мэдээллийг өгсөн. Нөөцийн мах нийлүүлэх гэрээ байгуулсан компаниудаас нөөцөлсөн махаа яагаад худалдаалахгүй байгаа юм бэ гэхэд Нийслэлийн Ерөнхий менежер худалдаалахгүй байж бай гэх чиглэл өгсөн гэж танилцуулсан. Энэ бүгдээс харахад махны үнийг хөөрөгдөх зохион байгуулалттай ажил байсан байж болзошгүй гэх асуудал яригдаж байна.
Одоогоор хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй. Урьдчилсан байдлаар нийлүүлэгч компаниудын хэлээд байгаачлан 1.4 мянган тонн мах байхгүй байгаа нь тогтоогдсон дүн мэдээ байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргыг огцруулах арга хэмжээ авсан. Миний бие Хотын даргын тамга тэмдгийг нэгдүгээр орлогч Б.Мөнхбатад хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулаад ирлээ.
Үнийн өсөлтийг бууруулах талаар Засгийн газрын шийдвэрийн талаарх мэдээллийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өгнө" гэлээ.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mah hulgailna bas
Улс төрчид сайд нарын популизм дэндлээ. Хурлын шийдвэрүүдээ нэг мөр болгоод ард түмэндээ зөв мэдээлээч. Нэг нэгээрээ эсвэл хэсэг бүлгээрээ мэдэгдэл хийгээд иргэдийн тархи угаахаа боливол таарна.амьдарч ядаж буй иргэд хэцүүдлээ
За чамд ёстой итгэлтгүй шүү. Улаан цагаан худалч